Уншиж байна...

2023 оны 08 дугаар сарын 19-ны өглөө 8 өнгөрөөд сэрцгээв. Бид 2 давхарт байрласан. Доор нэг давхарт гал тогоотой буюу түүндээ амарч буй хүмүүс өөрсдөө хоол ундаа хийж идэж болдог их аятайхан юм билээ. Эхний өдөр багийн гишүүн Сайхнаа хоол хийхээр болж хоол хүнснийхээ юмыг машинаас аваад гал тогоо орлоо. Бусад нь бэлэн болохыг хүлээгээд хувийн бэлтгэлүүдээ базаав. Хоол ч болж гал тогоонд орсон Сайхнаа гоймонтой хуурга хийжээ. Төмс энэ тэрээ нухчихсан ажилтай гэж яана. Янзын гарын хоол идэв.

Өглөө 08:00 цаг гэж сэрцгээгээд өглөөний цайгаа уув. Орой унтахаасаа өмнө цэнэглэх юмс юу байна бүгдийг нь цэнэглээд хоносон. Техник хэрэгсэл ачаа бараануудаа зөөж гаргаад хотын төврүү гарлаа. Багийн нэг гишүүний маань ууж буй эм нь дууссан тул түүнийг авахаар эхлээд эмийн сан оров. Өглөө эрт байсан болохоор онгорхой юм байгаа боловуу гэсэн харин байж байдаг шүү. Энд цаг агаар нилээн сэрүүн хүмүүс зарим нь куртка өмссөн байв. Эднийхээр “Эмэй сангай газар” гэдэг юм байна. Бас л монголоор байгаа биз.

Чита хотоос гараад цааш Улан-үдэ хотын зүг аяны жолоо залав. Замд нэгэн жижиг тосгон дайрсан нь Кука нэртэй байв. Дотроо кука курортная гэж ус байдаг даа хэмээн бодон өнгөрөв. Өөрсдийн машинтай явж буй учир дуртай газраа хүссэн үедээ зогсоод явах нь ямар амар гээч. Зураг даруулах, бие засах биеийн чилээ гаргах гэх мэт. Бид 13 цагийн үед гарсан.  Цаг гаран давхиад Аблатиуйский гэх газарт зогсож хоол идэе хэмээн

Тахилга дуусангуут хоол идээд, Агинскаас Чита хот руу алсын замдаа гарлаа. Хурдны замаар жигд хурдтай давхисаар гэгээтэй байхад Чита хотод орж ирсэн билээ. Чита бол Өвөр Байгалын хязгаарын төв, Сибирийн төмөр замын чухал өртөө бүхий хот юм. Дэвсгэр нутгийн талбай - 534 км² бүхий дөрвөн дүүрэгтэй юм. 1689 онд энд Орос-Манжийн хооронд Нерчинскийн гэрээ байгуулагдаж, монголын хувь заяаг шийдэж байсан түүхэн газар билээ.

Өглөөний цайнд талх, варень, чихэр сүү, жимс гээд л байх. Монгол өглөөний цайг бодвол төрөл нь арай их гэх юм уу даа. Буриадууд сүүтэй цай чанана гэж байдаггүй юм байна. Байхуу цай дүрээд дээр нь сүүгээ нэмж уугаад л сүүтэй цай. Замын сонин сайхан, тэдний аж амьдрал элдэвийг ярилцан сууж цайлав. Холоос ирсэн бидэнтэй уулзах гээд Зоригто гуай эмнэлгээсээ 2 хоног чөлөө аван гарч ирэхээр болжээ. Хөдөлмөрч улс юм аа.

Мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүд, Монгол туургатангуудын уламжлалыг сэргээн хөгжүүлэх, тэдний оюун санааны дархлааг бэхжүүлэх, үндэсний зан үйлийг дэлгэрүүлэх зорилтыг үндэслэн ЭЦЭГ, ЭХ, ӨВӨГ ДЭЭДСЭЭ ХҮНДЭТГЭХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ ХҮРЭЭНД жил бүрийн 9 дүгээр сарын сүүлийн долоо хоногт Монгол туургатан нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх өдөр болгон тэмдэглэж, Монгол төрийнхөө төлөө амиа өргөсөн баатруудынхаа төлөө нэгдсэн залбирал хийдэг уламжлалтай билээ.

Агенск тосгоныг үзэхээр гадуур гарахаар болов. Эхлээд өөрсдийн хүүхдүүдийн ажиллуулдаг дэлгүүрийг сонирхуулав. Тэнд ардын урлал, шашны зүйлс, мөн дээл хувцас хүртэл байх. Тэдгээр дээл хувцасыг өөрсдөө урладаг юм билээ.
Гэрийнх нь нэг өрөөнд оёдолчины газар гэлтэй хэд хэдэн оёлдын машинууд байсныг санав.
Агинскийн тахилгат овоон дээр очлоо. Буриадад шарын шашин өндөр түгсэн нь алхам дутам мэдрэгдэнэ.

(Налайх, Хар чулуутын аманд тахилга болно. Хөвсгөлийн Улаан тайгын Улаач нар бөөлнө )
2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр
07.00 Лусын тахилга
09.00 Хайрханы тахилга
10.00 Хүүхдийн овооны тахилга
11.00 Наадмын нээлтийн ажиллагаа

Бусад мэдээ

Mar 30, 2024 105

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/