Уншиж байна...

Олон өндөр уулсын нугалаанд ноён оргил нь үл харагдана. Сүүн голын гүүрээр гараад сурлэг уулсыг хөндлөн гараад хоёр уулын хөндийгөөр орсоноор бидний бартаат зам дуусч жижиг машин ч явахаар замтай болдог.

Одоогийн байдлаар Алтай таван богдыг зорин очигсод нь хоёр үндсэн замаар явдаг. Алтай Таван богд уул нь Өлгий хотоос 185 км зайд оршдог.

Ховд болон Баян-Өлгий аймгийн хилийн зэс дээр бүртгэлийн урт дараалал үүссэнтэй таарав. Аймагт орж байгаа машиныг бүртгэж байгаа бололтой. Бусад аймгууд хот суурийн газартаа пост грагасан бол энд аймгийн хил дээр пост гаргаснаар ялгаатай бас онцлог ажээ. Эндээс хэдхэн минут давхиад Цамбагарав хайрхантай зургаа даруулах талбайд очно.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ

Хар ус нуурын хаяагаар засмал замаар салхи татуулан давхих сайхан. Ховд хот түүхэн үйл явдлаар байлаг. 1762 онд Монгол Алтайн нуруунаас эх авсан үзэсгэлэнт Буянт голын хөндийд шилжин суурьшиж байгуулагдсан.

Машины хүч шавхдаг, жолооч нарын цагийг бардаг байсан алдарт Ээвийн говийг засмал замын ачаар хэдхэн цагт туулаад өнгөрдөг болжээ. Олон арван жил жолооч нарт эвээлээ хайрлаж ирсэн Ээвийн буудал өнгөө сэлбэх янз оржээ. Гэхдээ үйлчилгээнд монголчуудын амиа бодох үзэл шингээстэй хэвээрээ байна. Арын дэлгүүрт сүү худалдаж байхад өмнө талын дэлгүүрийн хүн нь манай энд сүү зардаггүй гэж байх жишээтэй.

Дэлгэр сумын өмнөх уудам талыг туулан энэ өдрийн аяны замыг үргэлжлүүлж явна. Нутгийн хойд хэсэгт Гуулин тосгон оршино. Дэлгэр сум нь алтай хотоос 90 км зайд оршдог тал хээрийн сум юм. Хуучнаар Хантайшир уулын аймгийн Хантайшир уулын хошуу байжээ.

Тогтсон цагийн хуваарийн дагуу өглөө эрт аяны замд гарлаа. Нарийн тээлийн хавцал хүртэлх уул, хадны тогтолцоо бол сэтгэл татсан байгалийн бүтээл билээ. Нарийн тээлийн хавцал өмнөх үеэ бодвол одоо гоцгойд ялгарах юмгүй болжээ. Энэ хавцалд ороод ирэхээд нэг л сүрдэм байдаг байв. Засмал зам ашиглалтад орсоноор энэ байдал арилсан мэт санагдлаа.

Энэ удаагийн алс холын аялал гэнэтийн байгаагүй юм. Аялалд оролцогчид бүгд амралтаа 7 дугаар сард авахаар өнгөрсөн жил тохирсон байсан. Гурван хүн гэнэтийн ажил гарсанаас хоцрох болов. Үндсэн баг бараг бүгд тохирсон ёсоор амралтаа авсан учраас энэ удаагийн аялал бэлэн болсон байлаа.

Бусад мэдээ

Mar 30, 2024 105

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/