Уншиж байна...

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Таван толгойд очиж, анги салбаруудын үйл ажиллагаатай танилцсан юм. Ерөнхийлөгч маань дэгжин харагдана. Ингэж хувцасласныг ховор хардаг болохоор тэр. Цэргийн төв эмнэлэг болон техникийн ангиуд хээрийн нөхцөлд дэлгэмэл байдлаар техник, хэрэгсэлээ задлаж байрлуулсан байсан. Манай ахмад үеийн төлөөлөл энэ бүхэнтэй танилцсан билээ.
Дараа нь батальоны хэмжээнд байлдааны буудлагатай хээрийн сургууль хийгдсэн. Таван толгойн уужим талд их буу пулемётын буудах чимээ, танк, БМП-ийн гинжний дуу тачигнаж, их буу, гранатын дэлбэрэлт хөндийг нүргээнтэж, дэлбэрэлтийн шороон багана босно. 


Бүх төрлийн зэвсэг оролцсон байлдааны сургууль бол өнөө цагийн Зэвсэгт хүчний сүр хүч, үйл явдлыг харуулах бахархалт зүйл. Сургуулийн дараа үйл ажиллагааны дүнгээ гаргаж, тэргүүний хүмүүсээ урамшуулж шагнадаг. 
Энэхүү арга хэмжээний дараа Зэвсэгт хүчний марш-тактикын аварга шалгаруулах тэмцээн зохиогдсон билээ. Тэгээд дүнгээ гаргаж, шагнал урамшлыг нь Хүүхдийн паркын спортын хүрээлэнд гардуулсан. Тэр үедээ манай Монголд байсан цөөхөн, сайхан спортын хүрээлэнгийн нэг зурганд ийнхүү үлджээ. 
Миний эргэн тойронд цэргийн албанд хамт зүтгэсэн найз нөхөд сууна. Олон жил хамт зүтгэсэндээ. Гэхдээ одоо бол зарим нэг нь огт танихаа больж, харангуутаа зугтаадаг болсон байна лээ. Би өөрийгөө анзаардаг юм. Өмссөн зүүсэн яг хэвэндээ, ганцхан надаас албан тушаал холдчихсон юм билээ. 
Монгол цэргийн хар сүлдний тахилга Таван толгойд хийгддэг байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн энэхүү ажиллагаанд оролцож буй зураг байна. Бас хүндэт харуул эгнэн жагсжээ.
Энэ удаагийн зургаа Сүхбаатарын талбайд хийгдсэн БХИС-ын төгсөлтийн ажиллагаанды зураг байна. БХИС-ын захирал хурандаа Жалбажав ёслолын ажиллагааг удирдав. Хожим тэр хошууч генерал болсон билээ.
Д.Жаргалсайхан

9
9
10
10
11
11
1
1
2
2
3
3
4
4
5
5
6
6
7
7
8
8
Previous Next Play Pause
9 10 11 1 2 3 4 5 6 7 8

Бусад мэдээ

Feb 20, 2024 130

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/