Уншиж байна...

 

Улаанбаатараас Хөх хот нислээ. Бид гурав хятадын эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцах зорилготой байсан. Хөх хотын зүүн хэсэгт төлөвлөсөн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах төлөвлөлтэй танилцсан юм. Дараа нь “Чингис хааны онгон” хэмээх Ордосын зүг явлаа. Анх удаа очиход хуучин Ордос хотоос нарийхан автозамаар элсэрхэг хөрс бүхий газраар явж очиж билээ. Замд нэг буддагийн суварга өөр зүйл тааралдсангүй. Тэгээд “Чингис хааны онгон” хэмээх газар ирэв. Тэгэхэд тэнд хүндэт зочинд зориулсан ганц буудал байсан. Тэнд биднийг байрлуулсан юм. Онгоныг тойроод олон жижиг гэр буудал, хоолны газар байж билээ. Одоо бол тэнд энэ бүхнээс юу ч үлдээгүй, шинэ орчин үеийн хот, Чингис хааны цогцолбор бүтээн босгогдсон байгаа. Хөх хотод бид хэд хэдэн газраар түүх соёлын зүйлтэй танилцсан. 


Танилцах бүлэгт Ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч дарга Очирбат, Олон улс судлалын хүрээлэнгийн захирал доктор, профессор Хайсандай, бид гурав байлаа. 
Очирбат, бид хоёр биерэхүү, харин Хайсандай гуай намхан жижиг биетэй. Тэгээд Очирбат гуай Хайсандай гуайг “Цэцэрлэгийн хүүхэд” гэж гоочилно, дуудна. Хөх хотоос Шанхай нисэх болж, буудал дээр очлоо. Тэгтэл Очирбат гуйан зун нутагтаа явахдаа хэдэн калибрийн сум авч явсанаас нэг нь авч явсан савны оёдлын дагуу шигдээд орчихож тэр нь илрэв. Тэгээд багагүй л юм болов. Тэрнээс улбаалаад Хайсандай доктор Очирбат гуйад “террорист” гоч өгч, түүнийг “цэцэрлэгийн хүүхэд” гэж дуудахын хариуд террористаар дуудах болсон билээ. 
Тэндээс Шанхай хот орж, мөн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах төлөвлөлттэй танилцахаар зорьсон. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлөөр эдийн засгийн чөлөөт бүсийн асуудал хэлэлцэх байлаа. Тиймээс энэ талаар хөрш зэргэлдээ Хятадын үйл явцыг газар дээр нь үзэж танилцсан хэрэг л дээ.
Шанхай хотод бид бүтээн байгуулалтын олон зүйлтэй танилцаж, тэр үеийн Хятаддаа хамгийн өндөр телевизорын цамхагт гарч, тэр үеийн Шанхай хотын зургийг хальсандаа буулгажээ. Сонин сайхан олон зүйл бичихээр байна. Гэвч сунжрихаар юм сонирхолгүй болдог. Тиймээс товчлов. 
Бид гурав буцахдаа Бээжин хотын төв талбайн хажууд дахь хааны музейг үзэж сонирхожээ. 
Миний хувьд нэг жилийн дараа энэ л маршрутаар дахин явж билээ. Тэгэхэд Хятад улс чөлөөт бүсийн төлөвлөсөн ажлаа бүрэн хэрэгжүүлж шинэхэн сайхан, сонирхууштай эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулчихсан байсан. Харин бид одоо хүртэл Замын-Үүд, Алтанбулаг, Цагаан нуурын чөлөөт бүс өндөр үнээр барьсан хашаа, ганц нэг байшин, зам нэртэй овоолсон шороо “зам” –аас өөр хийсэн зүйлгүй арван хэдэн жил өнгөрчээ.
Д.Жаргалсайхан

9
9
10
10
11
11
12
12
13
13
14
14
15
15
img141
img141
img142
img142
2
2
3
3
4
4
5
5
6
6
7
7
8
8
Previous Next Play Pause
9 10 11 12 13 14 15 img141 img142 2 3 4 5 6 7 8

 

Бусад мэдээ

Feb 20, 2024 130

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/