Би гурван настай нутгаасаа гарсан юм. Нэг л хөөрцөг болсон бид ачааны машины тэвшин гэрээ ачаад дээр нь бид хэд, зургуулаа суугаад хот зоривоо. Хожим хотод ирээд хоёр дүү төрсөн, бид эхээс наймуулаа өсчээ. Төмөрбаатар гэдэг хөгшнийд бүх малаа орхисон. Улаанбаатар хот руу нүүж явах замд байвгайтай тааралдаж, түүний араас хэдэн морьтой хүмүүс хөөж явсан нь санаанд үлджээ. Тэр үед ан тийм элбэг байсан болов уу.

 

Завхан аймгийн 80 жилийн ойд очлоо. Аав, ээж хоёроо амьд ахуйд нь нутагт нь очсон сүүлчийн аялал байв. Монгол Улсын Ерөнхийлөгч ч нутгийн баяртаа очсон байлаа. Улс орны аюулгүй байдлын мэдээг Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандид өдөрт 2 удаа илтгэдэг байв.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны анхны даргаар томилсоны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн надтай хийсэн анхны уулзалт, мөчөө дурсав. Шинээр байгуулах ажлын алба болон бусад асуудлаар 10 үүрэг даалгавар өгсөн юм. Тэгээд, чи Завханд төржээ, нутгийн хүнээ томилжээ гэх байх даа гэж хэлсэн юм. Манай алба анх 8 хүнтэй эхэлж, хожим бараг нэг зуу орчим хүнтэй болтолоо өргөжсөн билээ. Бараг тэн хагас нь энгийн, тэн хагас нь цэргийн бүрэлдэхүүнтэй байв. Тиймээс цэргийн сургууль төгсөж зэвсэгт хүчинд зүтгэсэн, олон жил энгийнээр ажилласан туршлага хоёр гол сонгох шаардлага хангасан болов уу гэж хожим бодсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандид ээлжит илтгэл өгөхдөө аав, ээжтэйгээ ирсэнийг илтгэсэн юм. Ерөнхийлөгч аав, ээжийн минь насыг асуугаад надад чөлөө өгч билээ. Аав, ээжтэйгээ төрсөн газраас нь эхлээд нүүдлэж, мал хариулж явсан, ан хийж байсан, гэр бүл болсон гээд бүх л газраар явсан юм. Энэ бол аав, ээж хоёрын амьд ахуйдаа хамтаа ирсэн сүүлчийн аялал байсныг мэдэрч байлаа. Аавын минь бага насаа өнгөрүүлсэн, 30 орчим жил амьдарч байсан Тэргэтийн давааны худаг дээр авсан зураг хамгийн содон нь байлаа. Тэгэхэд аав минь их удаан дурсамж бодож сууж билээ. Тэр мөчийн зургийг авч байхдаа би нутагт нь аваачсаны ач тус гарч байгааг анзаарсан.

Нэг сонин тохиолдол байсан. Аав маань “Ямаа майлдаг”-ийн энгэрт бага насандаа мал хариулж явсан, бас үерхэж явсан үе тэнгийн найзаа дурсаж ярихлаар, би тийшээ чинь очье гэлээ. Тэгээд шууд машиндаа суугаад очлоо. Тэгсэн яг тэнд нь нөгөө найз нь мал хариулаад явж байх юм. Энэ бол 80 орчим жилийн дараах маш ховор уулзалт байж билээ. Нэг нэгнээ тэврэлдэн уйлан хайлан уулзах тэр мөчид гэнэтийн байдалд самгардсан би нэг ч зураг авч чадалгүй өнгөрсөн. Харамсамаар... Тэр өвгөний гэр нь тэндээс холгүй байж билээ.

Нутгын андууд биднийг Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбатын хамт “мөстийн аманд” гэр барьж байрлуулсан юм. Насандаа үлдсэн хамгийн сайхан дурсгалт мөч байжээ. Нутгаас ирээд Аав минь 98, ээж минь 88 насандаа тэнгэрийн оронг зорьсон юм аа.

Говьсүмбэр, Дорнод аймагт ажиллаж, аймгийн засаг дарга нартай авахуулсан зургаар энэ удаагийн түүхийг өндөрлөе.

1
1
2 (2)
2 (2)
2
2
3
3
4
4
5
5
6
6
7
7
8
8
9
9
10
10
SANY0018
SANY0018
SANY0044
SANY0044
SANY0054
SANY0054
Previous Next Play Pause
1 2 (2) 2 3 4 5 6 7 8 9 10 SANY0018 SANY0044 SANY0054

 

                                         Д.Жаргалсайхан

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/