Уншиж байна...


МБНЭ нь эхлээд цаг үеийн тулгамдсан асуудал болох Монгол бөөгийн ёс зүйг боловсруулан хэлэлцсэн юм. МБНЭ-ийн төв байранд зайран Батсайхан, бид хоёр олон өдөр сууж, санал бодлоо хуваалцаж, ярилцаж, маргалдаж, заримдаа

зөрчилдөн барьцалдан зодолдох шахаж байж, Монгол бөөгийн ёс зүйн (цаашид МБЁЗ) төслийг бэлэн болгосон билээ. Монгол бөөгийн зайран Батсайханы олон хоног хөдөлмөрлөсний үр дүнд МБЁЗ-ийн үндэс нь үзэглэгдэв. Монгол бөөгийн их зайран Одонхүү МБЁЗ-ийн холбоотой олон нэмэлт заалтууд, зарчмын гол саналуудийг нэмж дэвшүүлэв. Ингээд МБНЭ-ийн Бага хуралдайн Гуравдугаар хуралдаанаар МБЁЗ-г хэлэлцэн, олон гишүүдийн ажил хэрэгч саналыг тусган батласан билээ. Монгол бөөгийн ёс зүйг боловсруулан гаргасан нь Монгол бөөгийн түүхэнд марташгүй нэгэн өвөрмөц нэгэн хөшөөг сүндэрлүүлж чадлаа. МБЁЗ-н баримт нь Мөнх тэнгэр үзэлтэн бөө нарын олон мянган жилийн турш хуримтлагдсан, амаас ам дамжин ирсэн сургааль номлолын нэгтгэл байлаа. Цаг үеийн шаардлага байснаас цөөнгүй мөрүүд орчин цагийн тусгал болон МБЁЗ-д орсон юм. МБНЭ-ээс “Монгол бөөгийн ёс зүй”-г цаасан дээр буулгаж, “Тэнгэрийн улаач” нар мөрдөж ажиллах “үндсэн хууль” болгон тунхагласан билээ. “Монгол бөөгийн ёс зүй” бол амьдралаар улам баяжиж, боловсронгуй болж байх их ажлын эхлэл гэж ойлгох хэрэгтэй.
МБЁЗ бол Монголын мөнх тэнгэрийн үзэлтэн бөө нарийн заавал биелүүлж, мөрдөх “Үндсэн хууль” мөн билээ. Энэхүү баримтын ачаар Тэнгэр үзэлтэн бөө нар олон асуудлаа зохицуулан эмх журамдаа оруулах боломж бүрдэж байгаа юм.
Монголын бөөгийн ёс зүйн шаардлага нь цаг үеийн асуудал биш түүхэн уламжлалаар тавигдаж ирсэн зүйл билээ. МБЁЗ-г зөрчих явдал олон бөө нарт амь бөхтэй байсан. Ялангуяа багш шавийн хоорондын харилцааны асуудал анхаарал татсаар байна. Бөө олноор төрж зах замбраагүй байдал бий болж, бөөгийн нэр барьж, халуун чулуунд хорхоглох гэж, бөөгийн чанар хийх нэрийн доор архидан согтуурч хоорондоо зодолдон хүний амь насанд хүрсэн тохиолдол гарч байсныг тодорхой дурьдсан билээ.
Бөө нэртэн хүүхдээ зодож алах, үйлчлүүлэгчээ хүчиндэх, тархины элдэв өвчтэй иргэнийг бөө болгон мөнгө хүүлэх, бусдын машинд тэсрэх хэрэгсэл тавьж дэлбэлэх зэрэг бөөгийн нэрийг бузардуулсан тохиолдол гарлаа. Энэ бүхэн бөөг муу муухайн шавар, шавхайтай хольж нэр хүндийг нь унагаалаа. Хар нэрийг хусавч арилахгүй.
Зарим нэг улаач нар өөрийн дутагдлаа ойлгохгүй байна. Хамтын бүтээлийн үр дүнг ганцаараа эзэмших тохиолдол гарсан. Олон арван хүнтэй уулзаж, багагүй цаг зарцуулж хүрсэн хамтын ололтын үр дүнг хувьдаа ашиглах нь ноцтой алдаа юм. Энэ бол хамтарч ажиллаж чадахгүй байгаагийн тодорхой илэрхийлэл билээ.
Нийтээрээ сахиж мөрддөг ёс зүйг зөрчих үндсэн шалтгаан нь биеэ тоох үзэгдэл болж байна. Ёс зүйг үл мөрдөх нь байгууллагын нэр хүнд үйл ажиллагаанд дахиж өндийхгүй болтол сэв суулгах аюултай үйлдэл мөн. Тиймээс энэ асуудалд хэн ч байсан, хатуу хандах шаардлагатай.
Нэгдсэн болон хамтарсан бөөлөлт дээр толгойлж болон тэргүүлж бөөлөх улаачийн үйлийг булаах гэсэн, өөрөө бэлтгэлгүй ирсэн мөртлөө тахилгад бэлтгэгдсэн зүйлийг ашиглан бөөлөх гэсэн зохисгүй үйлдэл хэд хэд гарсан. Бөөгийн эрхэмлэн дээдлэх зэмсэг болсон хэнгэргээ галд шатаах үйлдэл гаргалаа. Ийм зүйл давтагдаж таарахгүй.
Нэгдсэн арга хэмжээний үеэр бусдыг үл хүндлэн дураараа аяглах, онгирон сагсуурах явдал зарим бөөгийн байгууллагад гарсаар байна. Тэд оролцсон тахилга бүртээ бөөгийн хориотой зан үйл хийдэг. Ийм байдлаар тахилгад оролцох шаардлагагүй юм. Түүний оронд дангаараа үйлээ хийгээд явсан нь дээр болов уу. Магтаалд “согтож” болохгүй, улам ухаажих хэрэгтэй юм.
МБЁЗ-г зөрчисөн залилангын хэрэг маш их байна. Сүүлийн хоёр удаагийн өршөөлийн хуулиар олон зуугаар тоологдох бөөгийн нэр барьсан залилангын хэрэг өршөөгдсөн болно.
МБЁЗ-д заагдсан ноцтой зөрчил бол багш хэт олон шавь төрүүлэх хандлага юм. Зарим талаар эерэг нөлөө үзүүлж байгаа боловч хэт олон зуун шавь төрүүлэх нь гэмт явдалтай зүйрлэж болохоор байна. Олон хүний амьдралыг даатгаж, дааж авч явж чадахгүйгээс хойш шавийг олон зуугаар нь төрүүлэхээс татгалзах хэрэгтэй байна. Зарим нэртэй удган зайрангын шавь нарийн тоо 60-8000-аас дээш байна. Тэгээд энэ олон тоо нь чанаргүй бөөг төрүүлэх эх сурвалж болж байна.
Шавь нарын тоо олон зуугийн босго давсан байгаа ч, шавийн тоог нэмсээр байгаа цөөнгүй багш нар байна. Түүний нэг тодорхой жишээ нь Өмнөговь аймгийг бүхэлд нь хамарсан нэг багшийн шавь гэгдэх олон зуун шавь байна. Улаанбаатарт амьдарч байгаа зарим удганд энэ дутагдал хамаарна. Ихэнхи олон шавьтай бөө нарт шавь нараа хөрөнгө мөнгөөр нь ялгавралан гадуурхах, шавь нараа зааж сургах үүргээ умартах, орон гэрээ байн байн нүүлгэж зугтаах, нэрээ нууцлах, зэрэг явдал их гардаг. Хуурамч бөөгийн нэг тодорхой илэрхийлэл бол үхэл, хараал, чатга хийхээр заналхийлэх, айлган сүрдүүлэх арга хэлбэр юм. Шавь нар нь олон зуугаар биеэ “тэгштгэх”-ээр байдаг мөнгөө сэгсэрч багшийн үйлд өргөж байхад, багш нь улс, улсаар аялсан шиг яваа цөөнгүй тохиолдол байна. Багш хүн бусдын зовлонгоор жаргал хийж таарахгүй.
Одоо цагт хавтгайрсан хэмээр бөөгийн зан үйлийг буруу үйлдэх тохиолдол байсаар байна. Багшаас улбаатай энэ үйлдлийг засахад их цаг орно. Би бүхнийг мэднэ гэж онгирч сагсуурах, биеэ тоох хандлага залуусийн дунд амь бөхтэй байна.
Яаж учирыг нь олж үйлээ зөв хийх вэ? гэхийн оронд дутуу, дулимаг ойлголтоор зан үйлдээ хандсаар байгаад хэн ч биш болсоор байгаа тохиолдол их байна. Үнэндээ бид хуяг дуулга, малгайвч, гутал, суудал, зул, гал гээд олон зүйлд уламжлалаараа хандах ойлгох гэж оролдох зүтгэл хэрэгтэй байна. Бөөгийн эрдэмд суралцах нь энэ орчлонд амьдрах хугацаанд ч, харанхуй оронд ч тасралтгүй үргэлжилсээр байх зүйл юм.
Монгол бөөгийн уламжлалт зан үйлийн залгамж халаа өсөн өндийж байгаад баяртай байна. МБНЭ-ээс бөөгийн өвийг авч яваа Дархад, Буриад, Тувагийн нутагт ажилласан билээ. Өнөөдөр бид эгнээндээ бөөгийн байгууллагуудийн 90 орчим хувийг нэгтгэсэн бөө нарын гол манлайлах бүрэлдэхүүн болсон багш нарийн үндсэн хэсгийг хамарсан хатуу гишүүнчлэлтэй байгууллага болж чадсан байна.
Тэнгэрийн улаачийн замнал бол маш хатуу үйл юм. Энэ жил бидний хувьд хатуу жил байлаа. Бид хамтран зүтгэж явсан тэднийгээ байнга дурсаж, алдрыг нь мөнхжүүлэх болно.
МБНЭ нь бөөгийн зан үйлийн бөөгийн чадварын тухай ёс зүй, мэдээллийн сан байгуулсан билээ. Үүнтэй уялдаад бөөгийн ёс зүй соёл харилцааны мэдээллийн сан төвлөрч байна.
Монгол бөөгийн нэн чухал асуудал бол Бөөгийн холбоотой нууцлалын тухай асуудал байлаа. Энэ чиглэлээр тусгайлан цөөнгүй удаа хэлэлцсэн бөгөөд түүний биелэлтэд анхаарч ажиллаж байна. Энэ чиглэлээр алдаа гаргаж байгаа зарим улаач нартай ганцаарчлан ажиллаж байгаа болно.

Бусад мэдээ

Feb 20, 2024 130

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/