Уншиж байна...

Бээжингийн нисэх онгоцны буудлаас бидний суусан онгоц агаарт хөөрлөө. Гол мөрний мөс хайлаагүй гялтганаж, цасан нөмрөгөө хугас гээсэн харагдана. Хятадад хаврын баяраа тэмдэглэсэн боловч урин дулаан ирэх хугацаа бас л болоогүй байна. Уудам хөндий харагдаж эхлэхэд, цас арилсан боловч газарт дөнгөж ногоон өнгө төдий туяа гэрэлтэнэ.
Умарт солонгосын нутаг дээгүүр нисэх явцад дахиад цасан нөмрөгөө өмссөн уулс харагдана. Онгоцны цонхоор харахад дор жигд эгнээгээр цэгц журамтай барьсан тосгод үзэгдэнэ.


Нэмэх нэг градус зааж байгаа тухай зарлаж, онгоц газардах болсоныг илтгэв. Танил орчин үзэгдсэн нь онгоцны буудал байлаа. Пхеньяны шинэ онгоцны буудал биднийг угтлаа. Манай онгоцны буудлаас хоёр онгоц буух хүчин чадлаар илүү барьжээ. Зохион байгуулах хорооны дэд дарга биднийг угтаж авч телевиз болон сонинд нийтлэх зураг авахууллаа. Пхеньян хотын төвд байрлах Пхеньян зочид буудалд хүрэлцэн ирлээ. Бидэнд зориулсан оролцох арга хэмжээг танилцуулав. Буудалд өрөөнүүдэд байрлуулж, оройн хоол идээд энэ өдрийн ажил өндөрлөлөө. Хоолны заал нь 3 давхар бөгөөд төв хэсэгт алдарт уулсын зургийг байрлуулжээ.
Өглөөний гэгээ аажимхан гийхэд энэ өдрийн ажил эхэллээ. Энэ бол 2 дугаар сарын 12-ны өдөр. Машин тэрэг давхилдан хаа нэгтэй зэрэг зэрэг цуурайтуулах олон хүний дуу хадна. Өмнөх үеээ бодвол автомашины тоо олширч, хүний хөдөлгөөн ихэсчээ.
Энэ өдөр хотын төв бүсэд орших усан бассейнд очиж дельфины тоглолт үзэв. Дельфиныг гайхамшигтай сайхан сургажээ. Түүнийг дагалдсан усан сэлэлтийн хоёр, дөрөв, найман хүний оролцсон усан дахь уран сэлэлтийн тоглолт завсар зайнд нь үргэлжлэнэ. Дельфины тоглолтын ордоны дотор тоглоом болон бусад үйлчилгээ байрласан байна.
Бүтэн сайн өдөр байсан болохоор ихэнх байгууллага амарсан гэж тайлбарлав. Уран зургийн музей буюу галарейд очлоо. Үүдээр оронгуут хоёр их удирдагчийн хос морьтой хөшөө сүндэрлэнэ. Хоёр их удирдагчийн анхны хос хөшөө гэдгээр алдартай ажээ. Олон барилгуудын эхнийхээр орлоо. Тосон зураг, хатгамал, баримал хосгүй сайхан бүтээлүүд байна. Түүнээс худалдаж авч болдог гэв.
2 дугаар сарын 13-ны өдөр. Хувьсгалын гал улаан туг болсон Жүчегийн үзэл санааны хөшөөн дээр очлоо. Урд талд байрлах Ажилчин, тариачин, сэхээтний хөшөөн дээр очуулсангүй. Хэн нэг нь хөшөө рүү алхасан бололтой шүгэл дуугарч хамгаалагч хүрч эрэн өндөр дуугаар шаардлага тавьж байгаа нь харагдав.
Жүчегийн үзэл санааны хөшөө өөд цахилгаан шатаар өгслөө. Хөшөөний тавцан дээрээс Пхеньян хот бүхэлдээ ил тод харагдана. Сүүлийн үед баригдсан барилгууд гадна төрх, хэлбэрээрээ тод ялгаран харагдана. Өндөр барилгууд нэмж олныг барьжээ.
Пхеньяны төв талбайн дэргэд байрлах түүхийн зургийн музей үзлээ. Түүхийн үеээ хаанчлалын нэр, тооллоор тус тусад нь танхимаар байрлуулсан ажээ. Солонгос хүн, үхэр хоёр салшгүй гэдэг нь зурагнуудаас харагдана. Дөрвөн зүгийг эзэн сахиусны зураг байв. Мөн тайлбарлагчийн хэлсэнээр лустай тулалдан дийлж байгаа хүний зураг байна. Хүн бүхнээс хүчтэй гэсэн санааг илэрхийлэв.
Танхим шалнаас эхлэн чулуу байсан тул үзсэн хүмүүс хүйтэн байлаа. Энэ музейг үзсэн нь төв талбайд дурсгалын зураг авахуулах боломж олголоо. Олон жилийн сүрт баярын жагсаал болж байсан төв талбайд бид зогсож, зургаа авахуулж байна гэдэг сонирхолтой мэдрэмж төрүүлнэ.
Телевизийн дэлгэцнээс харж байсан тэр талбайд бид зогсож байна. Баярын цэргийн болон иргэдийн жагсаал болж байсан төв талбай хэмжээгээр Сүхбаатарын талбайтай дүүцэнэ. Хүний хөдөлгөөн багатай байв.

0000000001
0000000001
0000002
0000002
000003
000003
000004
000004
000005
000005
000006
000006
000007
000007
000008
000008
000009
000009
0000010
0000010
0000011
0000011
0000012
0000012
0000013
0000013
000014
000014
0000015
0000015
0000016
0000016
0000017
0000017
0000018
0000018
0000019
0000019
0000020
0000020
0000021
0000021
0000022
0000022
Previous Next Play Pause
0000000001 0000002 000003 000004 000005 000006 000007 000008 000009 0000010 0000011 0000012 0000013 000014 0000015 0000016 0000017 0000018 0000019 0000020 0000021 0000022

Бусад мэдээ

Feb 20, 2024 130

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/