Уншиж байна...

МБНЭ-ийн Дээд Цэцийн Хуралдайн гишүүд бол манай байгууллагын манлайлагч нарын хамтын шийдвэр гаргадаг байгууллага билээ. Тиймээс ямагт ДЦХ нь онын онцлох үйл явдалд хамаарч явдаг. 2023 онд ДЦХ нь 92-101 дүгээр хуралдаанаа хийжээ. Олон асуудлыг хамтаар хэлэлцэж шийдвэрлэлээ. Хуралдааны дараа хамтаар хооллоод тардаг уламжлалтай. Эвлэлийн ажилд оролцдоггүй гишүүдээ сурталчилгаагаар дэмждэггүй. Хэн “ургамлын үр тарилцана, тэр тарианы шимээ хүртэнэ” Зарим нэг гишүүд хаяахан ирж сууж, хурлын байдлыг шохоорхоно. Зарим нэг нь тааламжтай үедээ ирж хуралд оролцоно. Би тийм дүр эсгэгчийг “дарга царайлна” гэдэг. Өөрсдийгөө ихэд бодсон хүний дүр харагдаад байдаг юм. Тийм гишүүд хамт олноо хүндлэхээ мэддэггүй. Бас өөрийгөө илүү сурталчилахад анхаарал нь төвлөрч явдаг.

Олон томоохон ажлын дараа дуртай хоолоо идэх таашаалтай байдаг. 2021 оны төгсгөлд бид хамт хоолложээ. Боломж гарвал дархан удган Д.Энхжаргал хоолонд уриална. Бөөгийн сүүлийн 30-иад жилийг дархан удган Д.Энхжаргалын үйл ажиллагаагүйгээр төсөөлөхийн аргагүй. Маш их арвин туршлагатай, улаач нар түүнийг андахгүй мэдэх билээ. Дархан удган Д.Энхжаргал өөрийн шавь, Мөнгөнсувдаа эвлэлийн ажилд туслахад шамдуулна. Аймгуудад бөөгийн хүрээлэн байгуулахад их тусласан. Хэдий идэвхи нь суларсан ч цаг үедээ их ажил бүтээсэн хүмүүсээ мартаж болохгүй гэсэн зарчим баримталдаг. Эвлэлийн ажилд чамгүй үүрэг гүйцэтгэсэн админ Тэлмүүн, манай нэртэй хурандаагийн ач охин билээ.

Наурызын баярыг тохиолдуулан Монгол дахь шашины тэргүүнүүд Мусульманы нийгэмлэгүүдийн холбооны тэргүүн Х.Батырбекийн гэрт зочилж тэмдэглэлээ.
Үүнээс өмнөх уулзалтууд шашины аль нэг сүмд хийгдэж, албаны шинж чанартай байсан юм. Энэ удаагийн уулзалт албаны гэхээсээ илүүтэй хувийн уулзалт байлаа. Мусульманы нийгэмлэгүүдийн холбооны тэргүүн үндэсний баяраа хэрхэн тэмдэглэлдэгийг бидэнд сонирхуулахыг зорьжээ.
Хаврын урь орж, шинэ жил эхэлснийг лалын ертөнц даяараа өргөн тэмдэглэдэг эртний уламжлалт баяр Наурызын баяр юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилгаар жил бүр "Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний ойн баярыг тохиолдуулан зохион байгуулж ирсэн "Цэргийн андууд Нэгэн тугийн дор" Дурсамж уулзалт 2022 оны шинэ бүтээн байгуулалт болох UG Arena урлаг, спортын ордонд боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлж үг хэлэхдээ "Албан ёсны бэлдсэн цаас харахгүйгээр би сэтгэлийн үгээ хэлье гэж хүссэн юм. Цэргийн алба бол эр хүнийг жинхэнэ эр хүн болгодог, үг дааж хат суулгадаг сайхан алба гэдэгтэй та бүхэн санал нийлэх байх. Аливаа хамт олны дунд цэргийн алба хаасан хүн ажил хөдөлмөрт хандаж буй хандлага, бэрхшээлд шантрахгүй байдал, ерөнхий ноён нуруу, хувь хүний төлөвшлөөрөө ялгарч байдаг. Цэрэг эрс бол улс орны тусгаар тогтнолын нэг баталгаа юм" хэмээн онцлов.

МБНЭ-ийн хамт олон монголын уламжлалт өв соёл болох тэнгэр шүтлэгт бөө мөргөлийн чиглэлээр олон сайхан улаач нарын киног дүрсэнд буулгасан билээ. Хорин нэгдүгээр зуунд монголын соёлын өвийг залгамжлан авч яваа улаач нарын бодит түүхийг кино дүрсэнд үлдээх их ажлыг хийж байгаа. Манай хамт олон нийт 190 орчим бүтээл туурьвасан. Эдгээр бүтээл бол давтагдашгүй мөн чанараараа тодорч байгаа.
Намайг урьсан уран бүтээлч бол өмнө нь гурван удаа уулзаж байсан хүмүүс билээ. Намайг очиход уран бүтээлчийн захирал, өвөрмонгол залуу, студын захирал хүлээж авсан билээ. Залуу захирал бидэнтэй хамтарч ажиллах чиглэлийн талаар саналаа тавьсан юм. Яриа харилцан ойлголцлын түвшинд өндөрлөв.

Бээжинд энэ жилийн анхны хур бороотой учирлаа. Энэ бороо бүтэн өдрийн турш орлоо. Хүмүүсийн ярих нь энэ жилийн хаврын анхны бороо гэх ажээ. Хөгжлийг холоос хайх хэрэггүй, дэргэд чинь байна. Орой ажил тарах үед орчин харанхуй нөмөрдөг. Бид гэртээ очих гээд их түгжрэл дотор бүдчиж явахад эргэн тойрны гэрэлтүүлэг, чимэглэл ямар байдаг билээ.
Харин Бээжин бол энэ асуудлыг гайхамшигтай сайхан шийдсэн харагдана. Үнэхээр хөгжил дэвшил гэдэг энэ билээ. Үүднээсээ эхлээд өвөрмөц шийдэлтэй барааны байршил, сурталчилгааг үзэж явахад сонирхолтой бас гайхалтай байлаа. Мянга сонссоноос нэг үз гэдэг. Үзээд суралцах шаардлагатай болов уу. Нэг үеэ бодвол манайд дэвшил гарсан нь үнэн.

Эхнээсээ Монгол дахь шашины байгууллагууд хамтарсан уулзалт хийдэг уламжлал энэ хүрээд тасалдав. Энэ удаагийн уулзалт Дашчойлин хийдэд болохоор санал тохирсон байсан билээ. Тэгээд уламжлалт уулзалт шарын шашины хийдэд болсон бололтой. Болсон бололтой гэдэг нь болоод өнгөрсөн хойно уулзалтын сургийг сонсов.
Ерөөс цаг үеийн шаардлагаар шашины байгууллагууд уулзалдаж санал бодлоо солилцох болсон. Энэ бүхнийг Дашчойлин хийдийн хамба “би санаачилсан” гэж хэлэх дуртай. Тийм биш ээ. Уулзалт ярилцлага цаг үеийн шаардлагаар бий болсон.

Монголд зочлон ирсэн Якут-Саха бөө, шүтэн бишрэгч нар Монгол бөөгийн онгодын өргөөнд зочилсон билээ. Монгол бөөгийн тэргүүн зайран Бахаамаазагдын онгодын өргөөнд Якут-Саха бөө, шүтэн бишрэгч нар зочилсон билээ. Мөн МБНЭ-ийн төлөөлөл оролцов. Монгол бөөгийн онгодын өргөөтэй танилцах явцдаа санал солилцож, хамтарч хийх ажлуудын талаар ярилцсан юм.
Энэхүү хамтарсан тохиролцооны дагуу бөөгийн зан үйл хийх, Эрдэм шинжилгээний хурал, харилцан аялчлал хийх талаар эхний алхамуудаа ажил хэрэг болгосон. Энэ бүхэн бол 2023 оны онцлог үйл явдалд тооцогдож байна.

Бусад мэдээ

Feb 20, 2024 130

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/