Уншиж байна...

“Язгуур шүтээн” бөөгийн холбоо ТББ-аас зохион байгуулсан “ГАЛЫН ИХ ТАХИЛГА” нь “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт боллоо. Бөө нар ийм том хэмжээний наадам хийсэн нь түүхэн үйл явдал юм.
Наадам хурдан морины уралдааныг Төв аймгийн Сэргэлэн сумын төвд зохион байгуулжээ. Дараа нь ”Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт Улс аймгийн цолтой 64 хүчит бөхийн барилдаанаар үргэлжилж, Үндэсний сурын Харваагаар цэц мэргэнээ сорилоо. Үдээс хойш түрүү морь, түрүү бөхийг мотоциклоор байлж шагналаа.
Язгуур шүтээн бөөгийн холбооноос зохион байгуулсан Монгол тулгатны галын их наадамд урилгаар МБНЭ-ын ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, дээд цэцийн гишүүд, МБНЭ-ийн тахилгад оролцохоор ирсэн ОХУ-ын Буриадын, БНХАУ-ын Өвөрмонголын улаач нар, АНУ, Канад, Герман, Финдланд, Эстон зэрэг улсын судлаач, эрдэмтэд төлөөлөгчид бүрэн бүрэлдэхүүнээр оролцлоо.
Хүлээн авалтын үйл ажиллагааны дараа Галын их тахилгын ажиллагаа эхлэж, Зайран Хурцжавхлан бөөлж, галын сахиусаа заллаа. Энэ үед оролцогчид бамбараар их галын асааж, Галын их тахилгыг эхлүүллээ. Тахилгад түүний шавь, дэмжигчид олон зуун хүн оролцлоо.

Бусад мэдээ

Feb 20, 2024 130

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/