Уншиж байна...

Өглөөний наран уулсын дээгүүр мандан гарч ирэхэд Отгонтэнгэр хайрханы нэгдсэн их тахилгын Хайрханы Их тахилга эхэллээ. Энэ өпөр захиалсан мэт тэнгэр цэлмэг саайхран өдөр угтлаа.Отгонтэнгэр хайрхан тодрон харагдах ар талд Төрийн далбаа, МБНЭ-ийн туг тусгайлан байрлуулжээ. Түүний ардхан талд гортиг татан шүтлэгтэн олноос зааг тавьж, хайрханд өргөх идээ, ундаалгаа тавьсан харагдана.

Отгонтэнгэр хайрханы тахилгад толгойлж бөөлөх Монгол бөөгийн их зайран Д. Одонхүү бэлэн болж тахилгад оролцож буй шүтлэгтэн сүсэгтэн олон хагас сар хэлбэрээр дугуйлан эгнэн суужээ.
Отгонтэнгэр хайрханы Хайрханы тахилгыг Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү толгойлж бөөлсөн билээ. Олон удаагийн нэгдсэн тахилгыг удирдаж зохион байгуулсан, хашир туршлагатай их зайрантан үйл хэргээ амжилттай хийж бөөллөө. Тэрээр гэнэтийн даалгаврыг биелүүлж, цаг нь тулсан үед ямарч хүнд хэцүүг үүрч гарах даацтай болсоноо харуулсан.
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн их тахилгад толгойлж бөөлсөн МБНЭ-ийн их зайран Данаралын ОДОНХҮҮ нь МБНЭ-ийн ТЭРГҮҮН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ сонгуультай. Хан-Хөхий Дөрвөдийн бөөгүүдийн зайран, Увс аймгийн Өмнөговь сумын харъяат билээ. Тэрээр Баруун ойрдын бөө судлал, ажнай төвийн тэргүүн юм.
            2012 .05.13-ны өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-д оролцсон.
2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагыг удирдаж зохион байгуулцсан.
2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д оролцсон.
2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгыг удирдаж оролцсон. 
2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд удирдаж оролцсон.
Монгол бөөгийн ёс зүйн дүрмийг боловсруулсан.

2015.05.25-.05.26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгын хайрханы тахилгад  толгойлж бөөлсөн.

2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн   тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайг Зохион байгуулалцсан.

2015.05.20-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн.

2016.05.15-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн.

2016.08.10 -ны өдөр. Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгыг зохион байгуулсан.  

2017.05.03-ны өдөр. . “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн.

-МБНЭ-иын “Долоон өвгөн од” одон,

-МБНЭ-ийн Хүрэл”, “Мөнгө”, “Алтан шонхор” медалиар шагнагдсан.

-2016 оны “Шилдэгийн шилдэг зайран” цом, алдар хүртэж байсан.

 

            Түүнийг залгаад Завхан аймгийн Яруу сумын харьяат Монгол бөөгийн тэргүүн удган Я.Мөнгөнсувд их хайрханы Хайрханы тахилгад тэргүүлж бөөлсөн юм. Өмнөх их тахилгуудаас ялгагдсан өвөрмөц өөрийн өнгө төрхтэй, нилээд задгайдуу гэмээр бөөлөлт байсан.
Хамгийн залуугаараа Монгол бөөгийн тэргүүн удган цол хүртэж байсан, залуу удган залуучуудыг төлөөлөн их хайрханы гол тахилгад бөөлж, омогшил хөдөлгөж, олон хүний нулимас дуслуулсан, сайн муу, сайхан муухайгийн үг яриа өдсөн, содон бөөлөлт болсон.
Монгол бөөгийн тэргүүн удган Ягааны Мөнгөнсувд нь Завхан аймгийн Яруу сумын харъат бөгөөд нас дөнгөж хорь дундалж яваа ч 15-н жил бөөлж байгаа залуучуудын төлөөлөл билээ.
2013.04.20-ны өдөр. МБНЭ-ийн байгуулагдсаны нэг жилийн ой, Төрийн цагаан сүлд, Хар сүлдэнд хүндэтгэл үзүүлэх, Монгол бөөгийн цол олгох ажиллагааг зохион байгуулахад оролцсон.
2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-ыг удирдаж оролцсон.
2013-2015 онуудад Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь аймгуудад хийсэн МБНЭ-ийн салбарыг үүсгэн зохион байгуулах ажилд идэвхтэй оролцосн.
2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд удирдаж оролцсон.

2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн   тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайг Зохион байгуулалцсан.

2017.07.20-ны өдрийн Отгонтэнгэр хайрханы нэгдсэн их тахилгад Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн.

-МБНЭ-ийн “Хүрэл шонхор”, “Мөнгөн шонхор”, “Алтан шонхор” медалиар шагнагдаж байсан.

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн их тахилгын Хайрханы тахилгад ийнхүү Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Монгол бөөгийн тэргүүн удган Я.Мөнгөнсувд нар толгойлон бөөлж, хүлээсэн үүрэг хариуцлагаа амжилттай биелүүлсэн билээ.
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн их тахилгын Хайрханы тахилгад МБНЭ-ээс төр улсынхаа хөгжил, дэвшлийн төлөө залбирч, саад тотгор бологчдыг Мөнх хөх тэнгэртээ мэдүүлж, Хайрханы тахилгын галыг цунцалд айлтгал өргөсөн билээ.
Хөх мөнх тэнгэр, эзэн Чингис хааны ариун сүнс Монголчуудыг ивээх болтугай.
                                                 Б.Цэлмүүн

Бусад мэдээ

Feb 20, 2024 130

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/