Уншиж байна...

Монгол орныхоо газар газраас хүрэлцэн ирсэн улаач нар эх орон, эх нутаг, онгон сайхан байгаль, өвөг дээдэсээс уламжлан ирсэн амгалан байдлын төлөө залбирал үйлдэхээс өөр аргагүй байдал үүсч байна.
МБНЭ-ийн хамт олон энэ удаагийн Дээд цэцийн хуралдайн хуралдаанаар Монгол дахь “Шар тийрэн”-гийн эсрэг нэгдсэн тахилгын зорилгыг чиглүүлэх тухай Айлдварыг хэлэлцэв. Энэ удаагийн хуралдаанаар Нэгдсэн тахилгын тэнгэрт өргөх Айлтгалыг агуулгыг өгүүлбэр бүрээр тайлбарлан хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлаар гишүүд санал бодлоо илэрхийллээ.

Монголын бөө нар нэгдэн нийлж Дэлхийн мянганы суут хүн Эзэн Чингис хааны мэндэлсэний 850 жилийн ойг тэмдэглэн Хар зүрхний Хөх нуурт Их тахилга, тайлгыг хийхээр нэг сарын өмнө очиж, мэдүүлr, залбирал хийж билээ.
Энэхүү залбиралыг хийхээр Чингис хаанд тоглосон Монгол Улсын ардын жүжигчин А.Энхтайван, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү нар удирдан тахилга хийх тухайгаа учирлан мэдүүлсэн билээ.

Тахилга, бэсрэг наадам нь 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Налайх дүүргийн Хар чулуутын аманд болж өнгөрлөө. Тахилгад Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Улаан тайгын улаач нар хүрэлцэн ирж, уламжлалт Монгол бөөгийнхөө онцлогыг харуулсан тахилга, бөөлөлт хийлээ.

Энэ удаагийн намрын Тахилгын төгсгөлд Галын тахилга хийлээ. Энэхүү галын тахилгыг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын улаач Далайбаяр толгойлон бөөлж хийлээ. Сүүлийн жилүүдэд бөөгийн тоо эрс өссөн тохиолдолд галын тахилгыг байгууллага хамт олон, олуулаа нэгдэж хийдэг. Үүнийг буруутгах гэсэнгүй. Энэ бол хамтын зүтгэл, зан үйл юм. Харин Хар чулуутын аманд хийгдсэн галын тахилга улаач, уламжлалт зан үйлээр хийгдсэн тахилга гэдгээр онцлог байлаа.

Мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүд, Монгол туургатангуудын уламжлалыг сэргээн хөгжүүлэх, тэдний оюун санааны дархлааг бэхжүүлэх, үндэсний зан үйлийг дэлгэрүүлэх зорилтыг үндэслэн ЭЦЭГ, ЭХ, ӨВӨГ ДЭЭДСЭЭ ХҮНДЭТГЭХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ ХҮРЭЭНД жил бүрийн 9 дүгээр сарын сүүлийн долоо хоногт Монгол туургатан нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх өдөр болгон тэмдэглэж,

11.00 цагаас Тахилгад зориулсан наадмын нээлтийн ажиллагаа болов. Нээлтийн ажиллагааг нээж, МБНЭ-ийн дэд ерөнхийлөгч, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү үг хэллээ. Нээлтэд уг наадмыг удирдан зохион байгуулж байгаа Удган Батзул оролцогчдод баяр хүргэж үг хэллээ. Наадамд оролцсон хүндэт зочид баяр хүргэж үг хэллээ. 

Тахилгад хүрэлцэн ирсэн олон тахилга хийх хайрханы дэргэд байрлалаа эзлэв. Тахилгад Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Улаан тайгбн улаач нар болох Алдарт Цэгмэд удган, Монгол бөөгийн дархан зайран Чулуунбаатарын удмын бөө нар хүрэлцэн ирсэн нь олны сонирхолыг ихэд татаж байлаа. Монгол бөөгийн түүхэнд энэ бөөлөлт бол гоц сонирхол татсан үйл явдалд хамаарч байгаа юм.

Тахилгын өглөө эхний тахилга нь Лусын тахилга тахилга байлаа. Газар сонголт өвөрмөц байв. Лусын тахилгыг Хар чулуутын амны дээд эхэнд байдаг булагын дэргэд Монгол бөөгийн тэргүүн дээд Зайран Ц.Болд толгойлон бөөлж эхэлсэн билээ.
Тахилгын дараа удалгүй мөндөр орж эхэлсэн нь онгод тэнгэр хүлээн авсаны дохио гэж олон түмэн үзэж байлаа.

Бусад мэдээ

Mar 30, 2024 334

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 169

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/