Уншиж байна...


МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ

2013.04.20 Дугаар 25 Улаанбаатар хот

Цол олгох тухай
2014 оны 4 дүгээр сарын 24-ын өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдааны нууц санал хураалтын дүн, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ын 3.3-ын заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

Нэг: Монгол бөөгийн Тэргүүн Зайран цолоор
Т.Энхзаяа-МБНЭ-ийн гишүүн
олгосугай.

 

 МБНЭ-ИЙГ БАЙГУУЛАХАД АНХДУГААР ДЭЭД ХУРАЛДАЙД ОРОЛЦСОН.
 МОНГОЛ БӨӨГ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ АМЬДРАЛАА ЗОРИУЛЖ ЯВАА НЭГЭН.
 БӨӨГИЙН ТӨЛӨӨ ХАМТАРЧ АЖИЛЛАХ. БАГААР АЖИЛЛАХ СОНИРХОЛГҮЙ.
 МБНЭ-ИЙН ХҮРЭЛ ШОНХОР МЕДАЛИАР ШАГНАГДСАН.

• 2012 онд Монголын байгаль хамгаалах, ашигт малтмалын чиглэлээр хйисэн “Оюу толгой,
Таван толгойн тухай” баримтад кино хийхэд биечлэн оролцсон.
• 2012 .05.13-ны өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн
“Ноён уулын Нэгдсэн тахилга”-д Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн.
• 2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагад оролцсон.

 

Монголын анхны төвлөрсөн нэгдсэн төв байгууллага МБНЭ-ийн анхдагчдын нэг Монгол бөөгийн тэргүүн зайран М.Энхзаяа тэнгэрийн орныг зорьж, бидэнд уй гашуу, гунигийг авчирлаа. Монголчууд нэгдэх ёстойг анхлан ухаарч энэ үйлсэд өөрийн мөрөө үлдээсэн тэнгэрийн улаач нарын нэг М.Энхзаяа бүх л амьдралаа монголын тэнгэр шүтлэгт, уламжлалт бөө мөргөлийн төлөө зориулсан нэгэн байлаа.

Тэрээр анхлан монгол бөөгийн төв байгуулах санааг дэмжиж, өвөг дээдсээс үлдээсэн байгалийн баялагтай тулгуурлан сайхан амьдрах ёстой гэж үзлийг дэмжиж, Хятадын жижигхэн уурхайн ашигаар дэлхийд гайхагдам хот байгуулж, ямар их бүтээн байгуулалт хийж байгааг, дэлхийд нөөцөөрөө эхний тавд багтдаг баялагтай уурхайг эзэмшдэг мөртлөө монголчууд хэрхэн ядуу амьдарч байгааг харуулсан баримтат кино хийхэд оролцож билээ. Ингэж явахдаа түүний амьдралд тайлагдашгүй сонин, ховор хувь заяа байдагийг ярианаас нь олж сонсож явсан. Монголын уудам талаас арабын хойг, африк тивд мөрөө үлдээсэн өвөрмөц сонин түүх түүнд бий.
МБНЭ-ийг байгуулах анхдугаар дээд хуралдааныг удирдах, хөтлөх ховор завшаан түүнд ногдсон юм. Энэхүү үүргээ гялалзтал биелүүлсэн билээ. Монгол бөөгийн нэгдсэн байгууллага энэ цаг үед нэн чухал болохыг ухаарч өөрийн амьдралын нэг хэсгээ зориулсан түүний зүтгэлийг бид мартахын аргагүй.
МБНЭ-ээс гаргасан анхны шийдвэр болох 2012 оны Ноён уулаа хамгаалах нэгдсэн тахилгад М.Энхзаяа зайран хамгийн идэвхитэй оролцогчдын нэг байсан билээ. Энэхүү нэгдсэн тахилгын Ноён уулын хайрханы тахилгын овоонд толгойлж бөөлсөн дөрвөн зайрангийн нэг нь Монгол бөөгийн тэргүүн зайран М.Энхзаяа байсан билээ.
Монгол бөөгийн төлөө түүний зүтгэлийг түүний эрүүл мэндийн байдал тасалдуулсан билээ. Тэнгэрийн оронг зорих хүртлээ сэтгэл санаа, биеэрээ хамт байж, биднийг үйлсийг дэмжсээр байсан. Манай сошиалын ажил өглөө бүр зайрангынхаа мэндчилгээгээр эхэлдэг байж билээ. Монгол бөөгийн уламжлалт чанаруудыг эзэмшсэн М.Энхзаяа зайрангийн өвөрмөц бөөгийн зан үйлийг бид байнга дурсаж явах болно. Таны үргэлжлэл үр удам, шавь нарт чинь үргэлжлэх нь лавтай.
Та тэнгэрийн харанхуйн орондоо тайван амгалан оршиж, биднийхээ төлөө ямагт хамт байсан үйлээ үргэлжлүүлэх болно.
Мөнх хөх тэнгэр ивээх болтугай.
МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүд: Байнгын
Д.Жаргалсайхан, Д.Одонхүү, П.Батжаргал, Ц.Отгонсүрэн, Я.Мөнгөнсувд, Г.Янжинлхам, Я.Отгонбаатар, Б.Батжаргал, Л.Цагаанхүү, Б.Бахаамаазагд, У.Ганхуяг, Д.Отгончимэг, Б.Нарангэрэл, Т.Баттогтох, Ч.Одбаяр, Б.Мөнхчулуун, А.Оюунчимэг, А.Оюунтуул, Д.Улаанцэцэг, Л.Баяржаргал, Д.Хүнбиш, С.Сэргэлэн, Т.Анхмаа, Ц.Цэндсүрэн, Ц.Тамжид, Б.Балжмаа, Б.Баттогтох, Ч.Гаваагүнчин, Ж.Эрдэнэцэцэг, Ж.Ариунтуяа
Байнгын бус:
Б.Бадамсүрэн, Г.Гэрэлтуяа, А.Энхтайван, Б.Нанжаа, Ц.Дуламжав, Ж. Өлзийсайхан, Ц.Бор, Ч.Даваабаяр, Д.Отгонцэцэг, Л.Дорж, Ц.Лувсанлхама, Ч.Энхтуяа, Ё.Алтанзул, Л. Баттогтох, В.Жавзансүрэн, Б.Солонго, Д.Уранчимэг, Б.Энхбаатар, Б.Байгалтөгс, Г.Гэнэнхүү, Л.Мөнх-Очир, Ж.Сонинжаргал, Д.Сосорбарам,

Бусад мэдээ

Feb 20, 2024 132

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/