http://www.zoofirma.ru/

Монголын уудам нутаг арвин баялаг юм. Дэлхий даяар өвчин тархсан энэ үед монгол оронд улсын наадмаа хийсэн өвөрмөц жил түүхэнд үлдэнэ. Бид нэгэн хамт олон болсон тод жишээ бол аймаг аймагт биднийг таньдаг хүмүүсийн тоо нэмэгдэж хаана ч явсан угтах хүнтэй болжээ. Бидний замд ойрын өдрүүдэд орсон аадар борооны ул мөр болсон үерийн усны тунарсан ор мөр харагдана.

 

Өвөрхангайн төв Арвайхээр хотод ирэхэд аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн Тэргүүн дээд удган Дуламжав угтсан билээ. Бидний аялалын эхний өдөр Аравгар хээрийн талд хоноглож эхэлж байна. Монгол бөөгийн байгууллага байгуулагдсан цагаас эхлэн чин сэтгэлээр шантралгүй зүтгэж яваа бөөгийн зүтгэлтэн бол Монгол бөөгийн Тэргүүн дээд удган Дуламжав билээ.
Түүний уйгагүй зүтгэлээр Өвөрхангайн бөөгийн хүрээлэн ажиллаж байгаа. Удган маань Увсаас ирж Өвөр хангайд ирж суурьшсан. Энэ нутагтаа хүн арддаа заг үйлээр үйлчилж, уул, усаа тахин өнөөг хүртэл бүхий амьдралаа зориулж ирсэн.
МБНЭ-д элсээд үйл ажиллагаанд нь оролцож багагүй зүйлд суралцангуут цөөнгүй хүн шинээр байгууллага байгуулан одсон. Угтаа бол бид хамтран ажиллаж байж үр дүнд хүрнэ. Тэр бүхнийг хамгаас түрүүлэн ойлгож, Монгол бөөгийн төлөө зүтгэсэн зүтгэлтэн бөгөөд орон нутагт бөөгийн анхан шатны байгууллагыг бэхжүүлэхэд түүний оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй билээ.

1
1
2
2
20200716_201136
20200716_201136
20200717_065007
20200717_065007
20200717_074457
20200717_074457
20200717_074716
20200717_074716
20200717_082937
20200717_082937
Previous Next Play Pause
1 2 20200716_201136 20200717_065007 20200717_074457 20200717_074716 20200717_082937