http://www.zoofirma.ru/

МБНЭ байгуулагдаад анхлан нэгдсэн тахилга хийхэд аймгийн хэмжээнд есөн улаач байж билээ. Цэнгэл хайрханы нэгдсэн их тахилга хийхэд тэд идэвхтэй оролцож байсан. Тэдний дунд Монгол бөөгийн тэргүүн удган Энхээ байж, бид анхлан танилцсан билээ. Нэгдсэн тахилга дээр энэ нутагт тольтоны тоо хоёр зууд хүрнэ гэж айлдсан байдаг. Тэр тоо одоо гүйцэж байна.


Нэгдсэн их тахилгад гол үүрэг гүйцэтгэсэн Монгол бөөгийн удган Б.Нансалмаа, Монгол бөөгийн их зайран Д.Дарьсүрэн нарын үйл түүх болон үлдэж дараа үе нь түрэн гарч ирж байна. Их тахилгаас хойш аймгийн бөөгийн хүрээлэнгийн ажил “унтаа” байдалд орсон.
Тиймээс энэ удаа МБНЭ-ийн удирдлага тус аймагт ажиллаж байхдаа нутгийн нэр хүндтэй улаач болох Монгол бөөгийн тэргүүн удган Энхээг Баян-Өлгий аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагчаар томилсон билээ. Тэдний гэрт биднийг очих үед тэнгэрт солонгын өнгө тодорч бас ч үгүй содон үзэгдэл угтаж билээ. Монгол бөөгийн төв байгууллагынхаа итгэлийг дааж ажилна гэдэгт Энхээ удгандаа итгэлтэй байгаа. Тэр дайчин бүсгүй, энэ ажлыг сайн хийж чадна.

1 (2)
1 (2)
1
1
20200729_163110
20200729_163110
20200729_171830
20200729_171830
Previous Next Play Pause
1 (2) 1 20200729_163110 20200729_171830