http://www.zoofirma.ru/

Бидний өвөг дээдэс өнөө бид хийж эхэлж байгаа зүйлсийг аль хэдийн ажил хэрэг болгож байжээ. Чингис хааны дэргэд Сэцэдийн зөвлөл гэж байсан бөгөөд аливаа ажил явуулахдаа, тэдний зөвөлгөөг анхааран сонсдог байжээ. Сэцийн хуралдаан нь ил болон нууцаар асуудлыг авч хэлэлцдэг байжээ. Монголын төрийн тогтолцооны дээд шийдвэрийг “их хуралдай” гаргаж байв.


Чингис хаан засаг төрийн захиран баримтлах түмт, мянгатын системийг давын өмнө зохион байгуулж хэрэглүүлсэн байна. Өгэдэй хааны үед төрийн аппарат нарийсаж гүйцэтгэх үүрэг нь улам тодорхой болжээ.
Юан гүрний төрийн дээд байгууллага нь Чжүншүшэн хэмээх Дотоод бичгийн яам байжээ. Мөн Шумиюан буюу Нууц бичгийн яам, Юйшитай буюу Дэвшүүлэх буруулах яам хэмээх яамд байжээ. Дотоод бичгийн яамны шууд харъяалалд тодорхой ажил эрхэлсэн 6 яам оршиж байжээ. Тухайлбал: Түшмэлийн яам, Сангийн яам, Ёслолын яам, Цэргийн яам, Шүүх яам, Үйлдвэрийн яам болно. Харъяа зургаан яам нь тус бүрийн оногдолт ажлыг хариуцан гүйцэтгэж байжээ.Сангийн яамны эрхлэх ажилд өрх айл, хүн амын тоо бүртгэл байцаан явуулах явдал чухал суурь эзэлж байв. Үйлдвэрийн яам хэмээх нь мал тариалангаас бусад гар үйлдвэр уран дархны ажил болон суваг малтах, усны аюулаас хамгаалах, далан үйлдэх зэрэг нийгмийн чанартай томхон ажлуудыг эрхэлж байжээ.
Чингис, Өгэдэй нарын үед алба татварын тухай хуулиуд гаргасан. Улс даяар Чингис, Өгэдэй нарын зариг ёсоор будда, лалын ба загалмайтны шашны ихэс лам нар, өндөр настангууд, ажил үл чадагчдыг албанаас чөлөөлж байсныг хэвээр явуулжээ. Өгэдэй хааны гааль гувчуурын бодлого улсын эдийн засгийг хөгжүүлэхэд түлхэц болов. Тэгэхдээ энэ газар тариалангаас авах гувчуур гэж сурвалжид тэмдэглэсэн нь ихэнхдээ эзлэгдсэн орны суурьшмал иргэдтэй холбогдол бүхий ажээ.
XIII зууны эхэн үеэр Монголын нэгдсэн төр байгуулагдахын хамтад төр ба хууль зүйн мэдлэг ухаан нэлээд хөгжжээ. Тархай бутархай олон монгол аймаг дор дорынхоо хэв ёсыг сахин дагаж ирсэн бол харин XIII зууны эхээр эдгээр аймаг хоорондоо нэгдэн, төр улс байгуулагдахын хамтад олон аймгийн хэв ёсыг нэгтгэн эмхтгэж, улмаар нийт Монгол дундын эмхлэн цэгцэлсэн бичигдмэл хууль үүсэн гарах нь зайлшгүй болж иржээ. Үүний дүнд монголд анх удаа бичигдмэл хууль гарчээ.Энэ нь “Их засаг хууль” /Их жаса/ гэж алдаршжээ.Засаг хуулийг Египетэд сайн мэддэг байжээ.Египетийн Артош гэгч “Их засаг”-ийг нэвтэрхий сайн мэдэж байсан гэж бичжээ.44 В.Г.Тизенгаузен. Мөн тэнд.11-р тал. Их засаг хуулийн зарим зүйл ангийг Египетийн эрдэмтэн Макриз (1364-1442)-ын зохиолоос олж Европын хэлэнд орчуулан нийтэлсэн байна.
Засаг хуулиас гадна Чингисийн хэлсэн үг, зарлиг тушаалыг эмхтгэсэн “Билэг” гэдэг сургаал байжээ. Хуулийн өмнө хэн ч сөгдөн мөхөсддөг байлаа. Нэгэн жишээ бол Чингист дугүйцсэн Хасар, Бэлгүдэй нар ба тэдний талын ноёд Чингисийг ширээнээс зайлуулах нууц хуйвалдааныг зохион байгуулжээ.Тус хуйвалдаанд асар их нөлөөтэй Тэб тэнгэр хэмээх Хөхөчү бөө оролцжээ. Хасар, Хөхчү бөө тэргүүтэй ноёдын тэмцэл нь нэгэнт тогтсон Монголын нэгдмэл улсыг дахин бутлан задруулахад чиглэснээрээ тэр үедээ харгис чанартай зүйл байжээ.
Чингисийн засаг захиргааны бас нэг шинэтгэл бол улсын заргач (шүүгч)-ыг бий болгосон явдал мөн.
Их Монгол улсад хот байгуулалт олноор бий болж хөгжсөн явдал улсын эдийн засгийн хөгжилд ашигтайгаар нөлөөлөв. Хааны ордонд Францын дархан Вильгельм Бушье мөнгөөр урлан босгосон хиймэл мод хотын үзэсгэнэлт зүйлсийн нэг нь болж байжээ.1
Өгэдэй хаан монголд маш олон гар үйлдвэр нэмэн байгуулж түүнд дотоод гадаадын олон уран дархчуул, барилгачдыг ажиллуулж байсан гэдэг. Чингис Өгөөдэй тэргүүтэй Их Монгол Улсын хаад худалдааг их эрхэмлэн, түүнийг хөхүүлэн дэмжиж, гаднаас ирсэн худалдаачдыг гааль татвараас хөнгөлөх, эрх ашгийг нь хамгаалах, аюулгүй байдлыг нь хангах зэргээр тэдний худалдааны сонирхлыг дээшлүүлж байжээ.
Хархорумд цаасан тэмдэгт хэрэглэж худалдаа хийж байжээ. Кебек хан эн тэргүүнд мөнгөний шинэтгэл хийжээ. Ер нь мөнгөн санхүүгийн эмх журамгүй байдлаас болж их бэрхшээл тохиолдож байсан ажээ.Тийм учир Кебек хаан зоос гаргаж тараасан байна. Ингэж нэгдмэл мөнгөн тэмдэгтэй болсон нь улсын эдийн засаг, аж ахуйн хөгжилд зохих нөлөө үзүүлсэн юм.
Цагаан ширэм, болдын дээжийг мэргэжилтэн нар судалж үзэхэд цагаан ширмийг 1350 градусын температурт хайлуулдаг байсан нь батлагдав. Тийм хэмжээний температурт гар ажиллагааны хөөргийн хүчээр хүрч болохгүй бөгөөд харин Орхон голоос Хархорум хотод татан оруулсан усны хүчээр ажилладаг хөдөлгүүрийг хэрэглэж байсан байх гэж мэргэжилтнүүд үзэж байна.1 Тэр үеийн монголын минериал бодисын мэдлэг, төмрийн ур дарханы ажиллагаанд харь орнуудын мэдлэг ухаан, ур чадвар багагүй нөлөөлж байсныг мөн тэмдэглэх хэрэгтэй.1 С.В.Киселев, Л.А.Евтюхова и др.Древнемонгольские города. М. 1965. Стр 178.
Их Монгол улсын эдийн засгийн үндсэн салбар мал аж ахуй түүнийг эрхлэн явуулах арга ажиллагааг, мөн аж ахуйн бусад салбар ан агнуур, тариалан, гар урлал,худалдаа, арилжаа, хот суурины хөгжил зэргийг нарийвчлан судалж бичсэн биэ даасан бүтээл хараахан гараагүй байна. Монгол нутагт мал сүргийг тэнцүү хуваарилан өсгөх, говь нутгийг малын бэлчээрт ашиглах зохион байгуулалттайгаар худаг гаргах, хужир давсыг нь ашиглах, ан амьтныг хамгаалах зэрэг ажлыг Өгэдэй хаан санаачлан хийсэн нь Их Монгол Улсын үйлдвэрлэх хүчин, аж ахуй, эдийн засгийн хөгжлийн чухал нөлөө үзүүлжээ.
Монгол улс бол түүхэн их уламжлалтай мал аж ахуйн орон мөн. Нүүдлийн мал аж ахуй гэдэг бол экологийн цэвэр бүтээгдэхүүнийг хаягдалгүй технологиор боловсруулж, байгаль орчинтойгоо харилцан тэтгэх битүү хэлхээ үүсгэдэг онцлогтой болой. Адууг бусад малаас илүү их эрхэлж, төрийн бодлого болгон үржүүлж байсан тухай мэдээ сэлт сурвалжид их дайралдана. Юан гүрний үед монголд тэмээн сүрэг нэгэн адил байж холын аян жин тээхэд нэгэн адил хэрэглэж байжээ. Ан агнуур бол Их Монгол улсын туслах чанарын аж ахуйн хэлбэр хэвээр байжээ.
Их Монгол улсын үед эртний монголын цэрэг аж ахуйн нэгж болох удаан оршин тогнож байсан хүрээний нүсэр тогтолцоог бүрмөсөн халж хот айлын системд шилжин оржээ. 13 зууны эхэн үеэс мал аж ахуйн хөдөлмөр зохион байгуулалтын гурав дахь үндсэн шат арга болох хот айлын энэхүү систем монголд 700 гаруй жил үргэлжилж 20 зууны 30-аад он хүрсэн юм.
Хубилай хаан далайгаар гадаадтай харилцан, худалдаа хийхийг урамшуулж Шанхай, Ханъчжоу, Гуанчжоу /Кантон/ зэрэг 6 том боомт нээжээ.
Монголд төрөл бүрийн мэдлэг хөгжиж байсны жишээ бол ардын эмнэлэг болно. Монголчууд эртнээс галыг шүтэн тахиж байсны зэрэгцээгээр галын ариутгах чанарыг мэдэж түүний өвчин эмгэг, халдвараас ариутган цэвэрлэх зорилгод хэрэглэж байжээ. Тэр үеийн эмнэлэг бөө мөргөлийн зан үйлтэй их хутгалдсан байсан учир эмчилгээнд гүрэм дом зонхилж байсан нь мэдээж хэрэг. Бөө удган нь эмч домчийн үүргийг мөн нэгэн адил гүйцэтгэж байжээ.
Эртний монголын соёлын түүхэнд гарсан нэг том үйл явдал бол монголчуудын дунд уйгуржин бичиг үсэг дэлгэрэн улмаар нийт монгол улсын албан ёсны бичиг үсэг болон явдал мөн. Пагва лам дөрвөлжин үсгийг түвэд, энэтхэг үсгийн үндсэн дээр монгол хэлний аялгуунд түшиглэн зохиожээ.
“Нууц товчоо” бол монголын язгууртан ноёдын талыг баримталсан зохиол боловч үзэл санааны хувьд дэвшилт зохиол гэж эрдэмтэд нэгэн дуугаар үзэж байна.2 Энэ зохиол монгол орон, эртний овог төрлийн нийгмээс феодалын нийгэмд дэвшин орж, тархай бутархай олон монгол аймаг нэгэн улс гэрт нэгдэн төвлөрч, монгол угсаатан бүрэлдэн торгтож байсан түүхэн үеийн уран зохиолын бүтээгдэхүүн болно. 2 Б.Я.Владимирцов “Общественный срой монголов” Л. 1934: С.А.Козин “Сокровенное сказание” Введение в изучение памятника. М-Л.1941, Ц.Дамдинсүрэн “Монголын уран зохиолын тойм” УБ. 1957. 57-61-р тал.
Түүхийн жимээр аялсан Д.Жаргалсайхан

1
1
2
2
3
3
4
4
Previous Next Play Pause
1 2 3 4