http://www.zoofirma.ru/

Нэг. Их тахилгын бэлтгэл ажлууд

Нэгдсэн их таилга гэхээр шууд очоод хийчихдэг мэт зарим нь боддог. Нэгдсэн тахилгын бэлтгэлийг хангахаар бид нилээ хэдэн хоногийн өмнө очиж, Баян-Өлгий аймгийн Өлгий хот, Буянт суманд ажилласан юм.


Их тахилгыг зохион байгуулах ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн Буянт сумын Өмнө гол гэдэг газар хаваржиж байгаа малчин Гэрэлт-Хашийнд очлоо. Учир нь мөнх хөх тэнгэрээ шүтдэг болохоор малчин Гэрэлт-Хаш гуйанх Их тахилгын ажлын хэсгийг байрлуулахаар дэргэдээ гэр барьж биднийг угтлаа.
Тэр гэр нь энэ нутагтаа ахмад настан С.Төмөр гуйа 100 гаруй жил үе дамжин барьж байгаа гэрээ бидэнд зориулан барьсанд бид бүхэн ихэд бэлэгшээж билээ. Тэнд нутагтаа хүндлэгдэн нэртэй туульчинд Мөнх тэнгэрийн төлөө “хүрэл шонхор” медалиар шагнасан билээ. Тэрээр энэ л нутагтаа амьдарьч туульсаа хайлан зон олгоо баясгалан өнөөг хүрч ирсэн алдартан байлаа.
Бидэнд ч энэ байршил маш ашигтай байв. Эндээс тахилга хийх Буянт сум 35 км, аймгийн төв Өлгий хот 35 км, бас хотоос ирэх Удган, Зайран нараа ирэхэд угтаж авахад төв замаас 5 км зайтай, мөн түүхт Толбо нуур хүртэл 5 км зайтай аж.
Нуурын ай савыг дагасан хаврын хүчтэй салхи, уулын хүйтэн цаг агаар хоёр хавсарч угтсан ч, зон олны нийтийг хамарсан нийтийн зүтгэлээр тахилга хийх бидний сэтгэл халуун, итгэл дүүрэн байлаа.

0
0
1
1
2 (2)
2 (2)
4
4
5
5
DSC_4019
DSC_4019
DSC_4025
DSC_4025
DSC_4044
DSC_4044
DSC_4106
DSC_4106
Previous Next Play Pause
0 1 2 (2) 4 5 DSC_4019 DSC_4025 DSC_4044 DSC_4106