http://www.zoofirma.ru/

НЭГ ЖАРГАЛТ ХАН ХАЙРХАНЫ ИХ ТАХИЛГА БОЛЛОО. (2013 он)

Өлгий хот далайн түвшинээс 1710 м өндөр, нийслэл Улаанбаатараас 1760 км хол оршдог. Өлгий хотыг 1940 оны 09-р сарын 17-нд аймгийн анхдугаар хурлаас аймгийн төв болгон сонгон баталгаажуулжээ. Өлгий хот нь Бугат, Буянт, Улаанхус, Сагсай сумуудтай хил залгаа оршдог.


1950-иад оны дунд үеэс Өлгийд оршин суугчдын эгнээ 7000 давж хотыг тохижуулах ажил урьд өмнөхөөс илүү эрчтэй өрнөж, цэнгэлдэх хүрээлэн, театр, хүүхэд залуучуудын ордон, орон нутгийг судлах музей, барааны зах зэрэг томоохон байгууламжийг Өлгийн иргэд Бямба, Ням гаригт оройн цагаар шан харамж, цалин хөлс нэхэлгүй бүтээж байгуулсан нь ахмад үеийнхэний гавьяа, бидний бахархан дурсах баатарлаг үйлс билээ.
Бид эхний өдөр аймгийн төв Өлгий хот орж, Эрдэм шинжилгээний хурлын бэлтгэл ажилтай танилцаж, Урианхай олноос аймгийн Иргэдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдсон, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Нансалмаа уулзсан юм. Тэрээр нэгдсэн тахилгад тхээхэн үүрэг гүйцэтгэсэн нэгэн байлаа.
Аймгийн төв дээр Баян-Өлгий аймгийн Урианхайчуудын нутгийн зөвлөлтэй уулзалт хийсэн юм. Энэ уулзалтаар урианхайн зон олон тахилгад хэрхэн оролцох асуудлыг ярилцсан. Мөн нэгдсэн тахилгад оролцогсод үндэсний бөх, Урианхай сурын харвааны наадмыг зохион байгуулах талаар тохиролцов.
Баян-Өлгийн Өлгий хотод амьдардаг нэртэй удган Энхтуяатай уулзаж, монгол бөөгийн зан үйлийг олонд түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулсаныг тэмдэглэж, Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор” медалиар шагнасныг гардуулсан билээ. Энэ уулзалт бол бидний сүүлчийн гэсэн тодотголтой байсныг хэн, хэн нь анзаарсангүй.
Баян-Өлгий аймгийн хүн амын 95 хувь нь казак, 3.6% нь Урианхайчууд, 0.6% нь халхууд амьдардаг. Бидний тахилгад гол үүрэг гүйцэтгэх Буянт сумын засаг дарга Т.Мэндсүрэн, сумын ИХТ-ийн дарга Б.Баатырбек нартай уулзаж тахилгын бэлтгэл ажлын талаар санал солилцлоо.

1
1
2
2
3
3
4
4
DSC_4592
DSC_4592
Previous Next Play Pause
1 2 3 4 DSC_4592