http://www.zoofirma.ru/

Төрийн их тахилгыг Бөөгийн зан үйлээр хийх арга зүйн чиг баримжааг боловсруулан тодотгов.

Тахилга хийх газрыг хайрханы бэлд тал газар сонгоно.

 

Тахилгын ёслолын өмнөх орой Долоон бурхан одны тахилгыг зохион байгуулна. Тахилгыг 1-3 бөө хийж болохоор байна. Эдгээр тахилгууд нь хөмт олон, хувь хүн, сүсэгтэн олонд зориулан хийнэ.
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол эхлэх үед “Монолын нууц товчоо” ба ““Их засаг хууль” /Их жаса/, Монголын үндсэн хууль зална.
Төрийн их тахилгыг Бөөгийн зан үйлээр хийхэд төрийн Морин хуур эгшиглэнэ. Дараа нь Монголын уртын дуу дуулна.
Алтай, Хангай, Хэнтий нурууны магтаал болон тахиж буй хайрхан уулын магтаал туульч хайлна. Тахилгын явцад үргэлжилнэ. Тодорхой арга хэмжээний үед завсарлана.
Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирнэ.
Дараа нь хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умарын элч сүлд, Аймгийн далбаа, Их эзэн Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн их тахилгын ёслолд зориулж үг хэлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч байхгүй бол тусгайлан томилсон элч, Алт, мөнгөн гэрэгэ үзүүлэн олон түмэнтэй мэндчилэн Ерөнхийлөгчийн айлдварыг уламжлан уншина.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үг хэлж дууссаны дараа туульч Хангайн магтаалыг үргэлжлүүлэн хайлна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Хайрханд хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг хүлээлгэн өгнө.
Үүний дараа Монгол бөөгийн төлөөлөл болсон толгойлон бөөлөх бөө тамлага дуудаж, Онгодоо оруулна. Шууд савдаг, лус савдаг оруулахыг цээрлэнэ. Энэ нь төрийн ёслолыг хэт сунжруулах талтай тул болгоомжилж буй хэрэг юм.
Онгодоо хагас оруулаад тухайн хайрханы савдаг, лусад зориулсан магтаалыг дуудаж, хэнгэрэгийн дууг тэнгэрт дуулгана. Бусад бөө нар хуур, манжиг, хэнгэргийн дуугаар дэмжинэ. Толгойлж бөөлөхөөс бусад бөө хуяглахыг хориглоно.
Бөөлөхийг эхлээд түр завсарлана.
Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Тухайн нутгийн үндэсний сурын мэргэн, манлай харваачид хүлээлгэн өгч тэнгэрт өргөнө.
Тухайн аймгийн харьяат, Аймгийн аварга малчин, Аймгийн алдарт уяач, Алтан унаганы эзний адуун сүргээс сонгосон морийг тэнгэрийн хүлэг болгон сэтэрлэж тавина.
Улсын Ерөнхийлөгч болон тусгайлан томилсон элч нь Хайрхан ба Лусад зориулсан идээний дээж, бусад өргөлийг тусгайлан зассан галын цунцал дээр байрлуулна.
Ийнхүү Хайрханд зориулсан тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол өндөрлөнө.
Хайрханд өргөх идээний дээж, бусад өргөлийг тахилга өндөрлөнгүүт тусгайлан томилсон төлөөлөл мордож Хайрханы овоонд аваачиж тавина.
Монгол Улсын Ерөнхийлөгч, төлөөлөгчдийг явсаны дараа Монгол бөөгийн бөөлөлт албан ёсоор эхлэнэ. Толгойлон бөөлөлтийг цаг хугацааны хувьд хэт сунжруулахаас сэргийлж, 3-5 онгодоор хязгаарлах хэрэгтэй. Монгол төрийн хүндэтгэлийн арга хэмжээ тул бөөлөлт нь цаг хугацаа, хязгаартай байна. Үүнийг зөрчвөөс тухайн бөөд ёс зүйн хариуцлага хүлээлгэж, олгох цол хүндлэлээс хасахаар шийдвэрлэнэ.
Монгол Улсын ерөнхийлөгч 1995 онд зарлиг гаргаж 3 хайрханыг төрийн тахилгатай болгож байсан бол лоббигоор нэмэгдсээр одоо 12 болжээ. Монгол Улсад Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам болон ёслол үйлдэх хуваарийн дагуу төрт ёс, түүхэн уламжлалыг хүндэтгэн таван жилд нэг удаа төрийн тахилгын ёслолыг үйлддэг юм.
Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч нь Баруун, төв, зүүн, өмнө зүгийн хайрхадаас тухайн хугацаанд тахих хайрханыг сонгон оролцоно.
Бусад хайрхадын тахилгыг аймгуудын удирдлага хамтран зохион байгуулж хийнэ.
Уул хайрхан, газар дэлхийгээ дээдлэх тахилгын зардлыг аймгууд хувааж гаргана.