http://www.zoofirma.ru/

Улаанбаатар хотдоо хамгийн ойрхон байрладаг наадмын төв талбайг түшиглэн хийдэг нарны тахилга монгол бөөгийн улаач нарын нэгдэж хийдэг залбиралын газар болоосой хэмээн хүсч, МБНЭ-ээс 2012 онд санаачлан эхэлсэн түүхтэй. Эхний жилийн тахилга сайхан болж өнгөрсөн.

Хоёр дахь жилдээ тэрхүү газарт бидний дундаас тасарсан шинээр байгуулагдсан бөөгийн байгууллага санаачлан арга хэмжээ зохион байгуулах болсон. Тиймээс бид аргагүй эрхэнд газраа өөрчилж Налайхын Гандан ууланд нэгдсэн тахилга хийж билээ. Мөн чанартаа бол Дагвадорж, Өөдөө нар бидний хийж байгаа ажлыг “цохиж” байгаа хэрэг юм.


Гурав дахь жилээс эргээд нарны тахилгаа Хүй долоон худагт үргэлжлүүлж хийж билээ. Монгол бөөгийн тэргүүн зайран Цагаанхүү, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Бамжаргал нар гурван жил дараалан Нарны тахилга хийж байсан.
Ийнхүү энэ удаагийн тахилгыг Монгол бөөгийн удган Х.Майцэцэг амжилттай сайн зохион байгууллаа. Энэхүү тахилгад монгол нутгийн аймаг сумдаас ирсэн төлөөлөл хүрэлцн ирж дэмжин оролцсон. Хамтарч нэгдэж ажиллахын нэг онцлог энэ. Ганц, ганцаараа, эсвэл гал галаараа, багштйнхаа удирдлага дор бөөгийн зөн үйлийг хийсээр ирсэн. Олон улаач нар нийлж байгаа үзэл бодол дээрээ нэгдэж ажиллах нь тулгамдаж байгаа асуудал юм. Бид энэ чигт л явж байна.
Монгол бөөгийн удган Х.Майцэцэгийн удирдлага дор бүгд гар нийлэмжтэй ажиллаж галын тахилгын бэлтгэл ажлыг хангалаа. Галын тахилга эхлэх үед олон хүн нэмж ирсэн. Тус галын их тахилгад сонгогдсон хорин нэгэн удгад зайрангууд Төр, Түмэн олноо даатгаж мөн зорин ирсэн бүхнийг ивээлдээ багтааан бөөлсөн билээ.
Монгол бөөгийн хамтарч бөөлөх, хүсэл зорилгоо нэгтгэн эх орон, түмэн олныхоо төлөө залбирахад бөөгийн зан үйлийг хатуу сахилга дэг журамтай хийх нь маш чухал байдаг.
Энэхүү галын тахилгыг хамтран зохион байгуулсан улаач нартаа баярлалаа. Бас талархал илэрхийлье.
Галын тахилгыг дэг журамтай сайхан зохион байгуулсан нь өөр зүйл хүсч байсан зарим хүмүүсийн дургүйг хүргэж байгаа бололтой. Энэ бол бидэнд байгаад байдаг хаявал зохих зан авир билээ.
Урьд өмнөх галын тахилгууд толгойлж бөөлөх улаач зан үйлээ эхлэнгүүт араас нь дуртай нь хуяглан бөөлж замбараагүй байдал газар авчихдаг байсан. Энэ удаа толгойлон бөөлж буй улаач зан үйлээ хийхдээ дэг журмаа хатуу баримтлан зохион байгуулж хийлээ.
Харин тахилга дээр гэнэт ирсэн зочин тэрхүү дэг журмыг эвдэн Тахилгын галд дураараа юм өргөх гэж “дайрсан” байдаг. Үүний цаана зориуд хэл ам өдөх гэсэн оролдлого явж байсан. Бусдынхаа үйлийг үл хүндлэх зан чанар энд харагдаж байна. Хэдий бид хүний эрх чөлөө ярьж, дураараа байх зарим эрх эдэлдэг гэлээ ч тахилгад хатуу дэг журам баримталж ажиллахгүй бол галаа “сэвтээдэг” гашуун туршлага бий. Түүнээс сэргэмжилж нэгдсэн удирдлагаар галын дэг журмыг сахиж ажиллах ёстой.
Зав муутай нэгэн байх юм бол тахилгад зорьж очихын хэрэг юун билээ. Бүр болохгүй бол бусдадаа захиж өргөлөө хэлээд орхиж болно шүү дээ. Бөө нар бусдынхаа хийж буй зан үйлийг чин сэтгэлээсээ дэмжихийн оронд зориуд хэл, ам гаргаж маргаан үүсгэх шаардлага үгүй билээ. Зохион байгуулагч үл зөвшөөрсөн бол түүний шаардлагыг биелүүлэхэд л ямарч хэл ам гарахгүй өнгөрөх боломж бүрдэнэ. Тахилга зохион байгуулагчийн нэр хүндийг гутаах гэж их л оролдох шиг боллоо. Харин би бодохдоо залуу хүн гэхэд маш сайн зохион байгууллаа гэж дүгнэж байна.
Хүн муулсан хүн өөрийгөө л таниулж байдаг. Дэлхий нийтээр тогтсон ёс зүйн хэм хэмжээний доод төвшинд очихоороо бие хүний хувийн чанарыг муугаар төсөөлөх гэж оролдох, нэр гоч өгөх, доромжлох гэж оролддог. Ийм ёс зүй ичигвэтэр болсон хэв хэмжээ, өөрийнхөө сул талыг илэрхийлсэн алхам байдаг. Юун хүнээр уучлал гүйлгах, бусдын үйлийг үймүүлсэний төлөө, өөрөө цугласан олноос уучлал гуйж сурах хэрэгтэй болов уу.
Түмэн олондоо зориулсан Нарны тахилга амжиллтай болж өнгөрлөө.
Мөнх хөх тэнгэр, эзэн Чингис хааны ариун сүнс бүгдийг ивээх болтугай.

20220622_221944
20220622_221944
20220622_224611
20220622_224611
20220622_225004
20220622_225004
20220622_225116
20220622_225116
20220622_225525
20220622_225525
20220622_225643
20220622_225643
20220622_230734
20220622_230734
zxc1153
zxc1153
Previous Next Play Pause
20220622_221944 20220622_224611 20220622_225004 20220622_225116 20220622_225525 20220622_225643 20220622_230734 zxc1153