http://www.zoofirma.ru/

Баруун гар талд Улаан тайга, зүүн гар талд Хорьдол сарьдагийн нуруу, дунд нь бид Дархадын хотгороор гишгэж явна.


Дунд, Өвөр Гялаадыг гарч Хөндлөнгийн даваагаар давж Эрхэл нууранд хүрээ. Улаан толгойн өвөрт буй Ази тивдээ хамгийн өндөрт тооцогдох 3.40 метр өндөр буган чулуугаар толгойлуулсан 5 буган чулуу, хэд хэдэн дөрвөлжин, дугуй хиргэсүүр бүхий цогцолборыг үзэж сонирхсон юм. Эл цогцолбороос Эрхэл нуур сайхан харагдаж байна.
Арбулаг сум тийм ч хол биш, сумаар дайрч ус ундаагаа цэнэглэчихээд, төвөөс урагш арваад км-т харагдах Хотгойд түмний шүтээн Цагаан чулуутын овоог зорив. Хотгойдууд алсын бараа харагдац сайтай, наран ээвэр эл газрыг сонгон, шадар ван Чингүнжавыг 1757 онд Бээжинд цаазлуулсных нь дараа эрхий хурууг нь таслан авч, эх нутагт нь авчирч, эр биеийг нь төлөөлүүлэн, мөнгөн хайрцагт хийж , ёслол гүйцээн оршоосон гэдэг. Их гол овоог хавтгай чулуугаар метр гаруй өндөр өрж, түүн дээрээ дахин багавтар үе бас л чулуугаар босгож, дээр нь модоор дөрвөн талт пирамид хатгаж, монгол гэрийг билэгдэн босгожээ. Их овооноосоо дөрвөн зүг, дөрөв дөрвөн бага чулуун овоотой.