http://www.zoofirma.ru/

Удахгүй бөөгийн “Тэнгэр” Фестиваль монголд болох гэж байна. Монголчууд томоохон бөөгийн Фестивалийг 20-н жилийн өмнө хийсэн гэж тайлбарлах харагдав. Бид бусдынхаа хөдөлмөрийг үнэлдэггүй юу, эсвэл арга хэмжээнд оролцдоггүйн илрэл болов уу, таван жилийн өмнө болсон Бөөгийн томоохон наадмыг мартсан бололтой.


Арга хэмжээг нэрнээс эхлэх хэрэгтэй болов уу. Фестиваль (фр. festival лат. festivus - "баярын") нь хөгжим, театр, эстрада, цирк, кино урлагийн ололт амжилт, спортын ололт амжилтыг харуулсан олон нийтийн баяр-гэж тайлбар тольд бичжээ. АНУ-д ардын гудамжны үзэсгэлэнг эртний Санчир гаригийн дурсгалд зориулсан наадам гэж нэрлэдэг, янз бүрийн насны үзэгчдэд зориулсан уран бүтээлчдийн үзүүлбэр бүхий өргөн хэмжээний баяр юм. Тэдгээрийг орон зайд, орчин үеийн хэлбэрээр задгай агаарт зохион байгуулдаг, талбай, цэцэрлэгт хүрээлэн, цайзуудын байгалийн архитектур, түүхэн интерьерүүд болон бусад сонирхолтой газруудад хамруулан хийдэг. 18-р зуунд Их Британид гарч ирсэн анхны Фестиваль нь хөгжмийн наадам байв. 20-р зуунаас хойш олон улсын наадам түгээмэл болсон. "Эв нэгдэл, энх тайван, найрамдлын төлөө" уриан дор залуучууд, оюутнуудын зарим наадмыг зохион байгуулах болсон.
Монголын хувьд задгай талбайд нүүдлийн соёл иргэншил, бөөгийн онцлогыг тусгасан, урлаг, спорт, хөгжим, соёлын өвийн наадам юм. Монголд хийж байгаа учир, нүүдлийн соёлын өвийн нэг бөөгийн зан үйлийг сурталчилж байгаа тул Монгол нэрээр тахилга ба наадам байх нь зохистой боловуу. Яг энэ хэлбэрийг тусгасан Бөөгийн наадмыг өнөөгөөс таван жилийн өмнө Монголын бөө нар зайран Б.Хурцжавхлангийн удирдлага дор зохион байгуулсан байдаг.
Монгол бөөгийн хувьд олон талаас нь нэр хаяг өгч “мэрдэг” боловч монгол бөөг нийтэд түгээх, тэнгэр шүтлэгийг олон түмэнд таниулахад түүний оруулсан хувь нэмрийг зөв үнэлж, түүхэнд үлдээх ёстой.
Энэ наадам нь цар хүрээгээрээ монголын бөөгийн хүрээнд урд өмнө болж байгаагүй том арга хэмжээ болсон. Чингисийн хүрээнд болсон энэ арга хэмжээ, маш их хөрөнгө зарцуулсан, цаашдын үйл ажиллагаандаа туршлага авахаар, өргөн олон оролцсон Бөөгийн наадам байв.
Өнгөрсөн хорин жил бөөгийн нэртэй янз бүрийн арга хэмжээ зохион байгуулж байсан. Тэр нь олон улсын, бөө судлалын эрдэмтэдийн гэх мэт нэр дор хийж байсан ч цар хүрээгээрээ хязгаартай хүрээнд хийгдэж, өргөн цар хүрээтэй байж чадаагүй билээ. Тэнд бөөгийн нэр барьсан эрдэмтэн судлаачид оролцож, өргөн олон цуглаж чадаагүй юм.
МБНЭ-ийн хувьд нэгдсэн тахилга хийхээр Монгол туургатангууд ирсэн байсан тул Монгол бөөгийн наадмыг нэгэн өдрийн турш үзэж сонирхох таатай боломж олдсон юм. Тэр үед Тува, Буриад, Өвөрмонголын бөө нар ирсэн байсан билээ. Бөөгийн наадам хоёр өдөр үргэлжлэх хөтөлбөртэй байсан.

1
1
2
2
3
3
DSC_1062
DSC_1062
DSC_1064 - Copy
DSC_1064 - Copy
DSC_1074
DSC_1074
DSC_1076
DSC_1076
DSC_1088
DSC_1088
DSC_1089
DSC_1089
DSC_1090
DSC_1090
DSC_1094
DSC_1094
DSC_1096
DSC_1096
DSC_1099 - Copy
DSC_1099 - Copy
DSC_1100
DSC_1100
DSC_1105
DSC_1105
DSC_1106 - Copy
DSC_1106 - Copy
DSC_1109
DSC_1109
Previous Next Play Pause
1 2 3 DSC_1062 DSC_1064 - Copy DSC_1074 DSC_1076 DSC_1088 DSC_1089 DSC_1090 DSC_1094 DSC_1096 DSC_1099 - Copy DSC_1100 DSC_1105 DSC_1106 - Copy DSC_1109