Наадмын үеээр олон арга хэмжээ болсон нь бөө, улаач нарын уулзалт ярилцлагууд байлаа. Гол гол ресторан, гэрүүдийг Хурцжавхлангийн шавь нар хувиарлан авсан байсан нь ажил хийх уулзалтанд байр саваар дутагдаагүй юм.
Наадмын нэг үндсэн хэлбэр монгол зоог байсан. Угийн Чингисийн хүрээ цогцолбор нь хотод ойрхон, гадаадын зочид төлөөлөгч их ирдэг, монгол үндэсний хоолоор алдартай билээ.
Хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчөө хүндэтгэн дайлж, сэтгэгдлийн үгсээ харамгүй хэлж, нүд баясган, сэтгэл тэнийх монголын нэгэн сайхан зан үйлийн илэрхийлэл билээ.
Чин сэтгэлийн халуун дотно уур амьсгалд баясах ирсэн зочид болох Тува, Буриад, Өвөрмонголын улаач нар, Казакстаны төлөөлөлтэй санал бодлоо солилцож, сэтгэгдлийн үгээ хэлсэн билээ.
Арга хэмжээний хоололтыг Хурцжавхлангийн шавь нар тус тусдаа хариуцан авсан харагдсан. Үдийн хоол тансаг байсан. Ямар ч их хөрөнгө зарцуулсан бол гэж дотроо бодож суулаа.
Наадмын чөлөө цагаар уригдан ирсэн гадаадын зочидтойгоо хамтарч хийх ажлын талаар ажлын уулзалтуудыг хийж, санаа бодлоо солилцож байх нь урамтай, эрч хүчийг хайрлаж байсан.
Оройн хүндэтгэлийн зоог маш сайхан болсон. Монгол төрийн хүндэтгэлийн зоогт олон арван жил дараалан Их тэнгэрт очиж оролцож явсан хүний хувьд Хурцжавхлангийн шавь нарын хүндэтгэлийн зоог яг монгол уламжлалыг агуулсан, гэр өргөөнд дугуйлан суудлаа эзлэн урлаг соёлын арга хэмжээнд умбан хийсэн нь улам илүү чамбай болгож байлаа.