http://www.zoofirma.ru/

Их газрын чулуу” нь далайн түвшнээс 1565-1709 метр өргөгдсөн боржин, асмалжин, толбожин гэх мэтийн гүний чулуулаг, пермь, цэрд, гурав дахь галвын элсэн чулуу, нүүрслэг занар, алаг мөлгөр хөрзөн, шохойн чулуунаас тогтсон ухаа ягаан өнгөтэй, том ширхэгтэй талстуудаас бүрдэх ба тууш, босоо, хөндлөн янз бүрийн хагарал газруудтай.

 

Өлзий, Сүмбэр, Баян уул, Хайрхан зэрэг ноёлог өндөрлөг, хайрхад савдагуудтай. Хайрхаддаа зориулж, Нэгдсэн тахилгын Хайрханы тахилгыг Монгол бөөгийн тэргүүн удган Ж. Өлзийсайхан толгойлон бөөлж, Монгол бөөгийн удган Эрхэмбаяр, Зайран Бум-Эрдэнэ нар тэргүүлж бөөлсөн билээ.
Хуран цугларсан олон улаач нарын хуурын түрлэгт хайрхадын савдаг баясан цэнгэсэн. Өмнө ирж залбирч байхад цагаан янгир гарч ирж билээ. Түүнийг нэгдсэн их тахилга хийх хүслийг хүлээн авч байна гэж үзсэн билээ. Тэгээд ч энэ удаагийн МБНЭ-ийн нэгдсэн тахилга хийгдэж байгаа энэ билээ.
Их газрын чулуу Өвгөн хад, Сэнжит хад, Хатан хаан, Хайлсман, Тувин, Гуа өлгий, Монгол, Баян уул, Ёрвон гэх мэт өвөрмөц хэлбэр тогтоц бүхий хад байц, Өлгий, Бунхант, Шинэ ус, Тоонот гэх мэт их бага нийлсэн дөч гаруй агуйтай, “Эхийн умай”, “Уст хад” тахилгын өргөлд баясан хэнгэрэгийн дуу цуурайтан ариусгаж байлаа.
Юуны өмнө байгал эхтэйгээ бид хүйн холбоотой гэдгээ бүрэн ухамсарлаж, байнга санаж явахад илүүдэхгүй. Хүмүүст ихэвчлэн учир мэдэхгүйн харгайгаар алддаг. Хангай дэлхий, лус савдагтаа өргөл өргөж, мөргөж, гуйж элдэв үйлээ бүтээж байх хэрэгтэй. Өргөл өргөхдөө цайны дээж, сүү, будаа буудай, үйрмэг талх, цаасгүй чихэр зэрэг байгальд амархан шингэх зүйл өргөнө.
МБНЭ-ээс Хайрханд өргөл өргөхдөө Монгол нэрмэл архи өргөж байх, хадаг бус цуудар өргөх шийвдэр гаргасан билээ. Хайрханы овоонд идээний дээжээ тусгайлан томилсон зайран, иргэд овоонд өргөж, хүргэснээр Хайрханы тахилга өндөрлөсөн юм.

20230615_070530
20230615_070530
20230615_074752
20230615_074752
20230615_075504
20230615_075504
20230615_075522
20230615_075522
20230615_075529
20230615_075529
20230615_075531
20230615_075531
20230615_075721
20230615_075721
20230615_075750
20230615_075750
20230615_081313
20230615_081313
20230615_082427
20230615_082427
20230615_084652
20230615_084652
zxc1505
zxc1505
Previous Next Play Pause
20230615_070530 20230615_074752 20230615_075504 20230615_075522 20230615_075529 20230615_075531 20230615_075721 20230615_075750 20230615_081313 20230615_082427 20230615_084652 zxc1505