http://www.zoofirma.ru/

Мөн 2006 онд тус театрын дэргэд Зууны манлай уртын дуучин Ж.Дорждагва, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт ардын жүжигчин, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзад нарын нэр алдрыг мөнхжүүлсэн гэрэлт хөшөөг босгож "Уяхан замбуу тивийн наран” дууны үгийг сийлэн мөнхөлсөн нь жуулчдын очих дуртай газрын нэг болжээ.


Яг энэ л газар Монгол бөөгийн Тэнгэрийн тахилга боллоо. МБНЭ-ээс зохион байгуулсан нэгдсэн тахилгын Тэнгэрийн тахилгыг Буриад бөө нар толгойлон бөөлсөн нь олонтай билээ.
Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад Монгол бөөгийн их удган Гэрэлтуяагийн удирдсан, Отгонтэнгэр хайрханд Дорнодын Дашбалбар сумын бөөгийн зөвлөлийн гишүүд, Гандан уулын тахилгад Монгол бөөгийн их удган Гэрэлтуяа, Отгонсүрэн, Амгаланням (хожим тахилгад толгойлж бөөлөхөө таслаж, цол буурсан), Бурхан халдун хайрханы тахилга болон Хөх уулын тахилгад Монгол бөөгийн их зайран Болд толгойлон бөөлж байсан түүхтэй билээ.
Буриад бөө нар чанараа хийж, дээд тэнгэртэй харьцан хүч чадал олж авч байдаг.
Энд бөө, удганууд онгод тэнгэртээ идээ шүүсээ дээжлэн тавьж хүндэтгэл үзүүлдэг. Эн ёсын дагуу өмнөх өдөр нь Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн өргөх шүүсээ бэлтгэх зан үйлийг хийсэн байдаг.
Буриад тамлаг цуурайтан их тахилга эхэлсэн. Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн толгойлон бөөлж, түүний араас шавь, Монгол бөөгийн тэргүүн удган Гэрэлмаа тэргүүлж бөөлсөн билээ.
Тэнгэрийн тахилгыг толгойлж бөөлсөн Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн Монгол буриад бөөгийн онцлогыг харуулж бөөлсөн бол Монгол бөөгийн тэргүүн удган Гэрэлмаа Халх бөөгийн жачгаар бөөлсөн нь содон байлаа.
Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн бөөлөлтийн зан үйл хийхдээ Монгол буриад бөөгийн онцлогыг тусгайлан тайлбарлаж байсан нь улаач, шүтлэгтэн нарт ойлгоход дөхөм байлаа.
Тэнгэрийн тахилгын төгсгөол цугларсан олон ая дуугаа өргөн онгодоо баясан цэнгүүллээ.

 

20230615_172309
20230615_172309
20230615_172330
20230615_172330
20230615_172408
20230615_172408
20230615_183158
20230615_183158
20230615_183205
20230615_183205
20230615_185529
20230615_185529
20230615_190419
20230615_190419
zxc1507
zxc1507
1
1
2
2
3
3
4
4
5
5
Previous Next Play Pause
20230615_172309 20230615_172330 20230615_172408 20230615_183158 20230615_183205 20230615_185529 20230615_190419 zxc1507 1 2 3 4 5