http://www.zoofirma.ru/

Энэ удаагийн Намрын тахилга онцлог үйл явдлын дараа болж байгаагаараа чухал ач холбогдолтой билээ. Энэ нь Монголын Их эзэн Чингис хаан болон их хаадын шүтэж байсан Монголын тэнгэр шүтлэг, Бөө мөргөлийг төлөөлөн МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, пап лам Пап Францисын Монгол Улсад хийж буй айлчлалын үеээр гар барин мэндчилж, шашны тэргүүнүүдийг "Асем Велла"-д болсон уулзалт дээр үг хэлсэний дараа болж буй анхны их тахилга билээ.

 

Мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүд, Монгол туургатангуудын уламжлалыг сэргээн хөгжүүлэх, тэдний оюун санааны дархлааг бэхжүүлэх, үндэсний зан үйлийг дэлгэрүүлэх зорилтыг үндэслэн ЭЦЭГ, ЭХ, ӨВӨГ ДЭЭДСЭЭ ХҮНДЭТГЭХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ ХҮРЭЭНД жил бүрийн 9 дүгээр сарын сүүлийн долоо хоногт Монгол туургатан нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх өдөр болгон тэмдэглэж, Монгол төрийнхөө төлөө амиа өргөсөн баатруудынхаа төлөө нэгдсэн залбирал хийдэг уламжлалтай билээ. Энэ удаа ирээдүй, хүүхэд багачууддаа зориулж Хүүхдийн овооны тахилга хийж байна.
Энэхүү арга хэмжээнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн дэд ерөнхийлөгч Д.Одонхүү, Төлөөллийн зөвлөлийн удирдагч Оюунтуул, Залуучуудын зөвлөлийн удирдагч Анхмаа, Баян-Өлгий аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Энхээ, Дундговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Өлзийсайхан, Завхан аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Сосорбарам, Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн дэд удирдагч Солонго, Өмнөговь аймгийн төлөөлөл Тамжид, ДЦХ-н гишүүн Б.Батжаргал, Ц.Отгонсүрэн, Ж.Эрдэнэцэцэг, Алтанчимэг, Батзул нар оролцлоо.
Тахилга, бэсрэг наадам нь 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Налайх дүүргийн Хар чулуутын аманд болж өнгөрлөө. Наадамд түрүүлсэн бөхчүүд, айргын тавд хурдалсан даага, унасан хүүхдүүдэд шагнал гардууллаа.

2
2
3
3
4
4
5
5
6
6
7
7
8
8
12
12
13
13
14
14
Previous Next Play Pause
2 3 4 5 6 7 8 12 13 14