http://www.zoofirma.ru/

Мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүд, Монгол туургатангуудын уламжлалыг сэргээн хөгжүүлэх, тэдний оюун санааны дархлааг бэхжүүлэх, үндэсний зан үйлийг дэлгэрүүлэх зорилтыг үндэслэн ЭЦЭГ, ЭХ, ӨВӨГ ДЭЭДСЭЭ ХҮНДЭТГЭХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ ХҮРЭЭНД жил бүрийн 9 дүгээр сарын сүүлийн долоо хоногт Монгол туургатан нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх өдөр болгон тэмдэглэж,

Монгол төрийнхөө төлөө амиа өргөсөн баатруудынхаа төлөө нэгдсэн залбирал хийдэг уламжлалтай билээ. Энэ удаа ирээдүй, хүүхэд багачууддаа зориулж Хүүхдийн овооны тахилга хийж байна. Хүүхдийн овооны тахилгад Монгол бөөгийн тэргүүн дээд зайран П.Эрдэнэбаатар толгойлон, өөрийн шавь Удган С.Батзул тэргүүлэн бөөлж оролцлоо. Хүүхдийн гэх тодотголтой овоог хэрхэн, онцлог дэг жаягаар бүтээж, бөөлөх зан үйлийг харууллаа.