http://www.zoofirma.ru/

Ноён уул бол Монголын түүх дурсгалын өлгий болсон газар. Хүннү гэдэг бол Монголын хамгийн эртний төрт улсын нэг. Хүннү бол бөөгийн шүтлэгийг төрийн гол шашин гэж шүтэж ирсэн. Энэ газар нутгийг Монголчууд бид хамгийн их хайрлаж хамгаалж байх ёстой газар юм. Ноён уул нь манай соёлын гол төв, хамгийн их олдвортой газар нутаг. Ноён уулын газрын хөрсөн дор Хүннү улсын үеийн хот, тосгоны балгас байдаг. Үүнийг удаа дараагийн малтлагын судалгаа нотолсон. Хүннүгийн үеийн 300-400 бунхан энд байгаа гэсэн мэдээ бий.

Судлаачдын хувьд нарийн судлагдсан, сүрлэг том, өтгөн модтой Ноён уулыг өвгөд дээдсийн үеээс тахиж ирсэн түүхтэй. Ноён ууланд хараа голын эх, бас 40 гаруй жижиг гол, горхи байдаг. Төв аймгийн Борнуур сумын нутагт байрладаг, гурван сумын нутгийг дамнан оршдог. Улаанбаатар хотоос  105 км зайтай.
Энэ их соёлын өврүүгээ манайхан, харийнхантай хамт  дайрч, сүйтгэж эхлээд олон жил болж байна. Ноён уул маань аюулын ирмэг дээр тулж ирээд байгаа бөгөөд бид ихэс дээдсийнхээ газрыг харийнханд сүйтгүүлсэн гунигт мөчийг үзээд байна. Тийм учраас нутгийн ардууд ч гэсэн дэлхийн нэртэй эрдэмтэд ч гэсэн энэ уулыг хамгаалахад онцгой анхаарал тавьдаг. Монголчууд мэдлэг мэдээлэл дутмагаас энэ уулыг тоохгүй явсаар өдий хүрчээ. Одоогийн нөхцөл байдал бол Сүжигтийн ам тэр чигээрээ лиценз маягаар гадаадынхны хараа хяналтад орсон, хайс хашаагаар хамгаалагдсан тийм байдалтай байгаа юм.
Энэ бол маш их алттай газар. Энд Хятад , Орос, Германы компаниуд алт олзворлож  маш их малталт хийж байсан түүхтэй, одооч үргэлжилж байна. Алт олборлохдоо хэрэглэсэн цианит натриг хамаагүй асгасанаас болоод маш хүнд байдалд ороод байгаа газар. Ноён уулын ай сав Монгол Улсын хэмжээнд хамгийн их хордсон хөрстэй газар нутагт хамаарагддаг. Шинжилгээгээр ердийн түвшнээс 200 дахин их хордсон нь тогтоогдсон. Ноён уулын доторх ихэнхи газрууд цианит, натрийн идэвхтэй хордолтонд өртсөн. Их хэмжээний алттай газар эргэлтэнд орсон нь Монголын хамгийн том соёлын өв устахад хүргэсэн хэрэг.  
Монголчууд бид өөрсдөө үүнийгээ хамгаалах ёстой. Гэтэл хамгийн харамсалтай зүйл бол бид өөрсдийн нутгийг хүний нүдээр хардаг болсон. Тэр байдал энэ Ноён уулан дээр илэрч гарч байгаа хэрэг юм.
МБНЭ-ийн Хүндэт Ерөнхийлөгч Ш.Сүхбат “энэ ууланд Хүннү гүрний болоод хүн төрөлхтний түүхийн алтан ном хадгалагдаж байгаа, тиймээс Тахилгын тухай нийт монголчуудын сонорт хүргэх хэрэгтэй. Тэгээд энэ Ноён ууланд эртний Хүн гүрний түүхийн том цогцолбор байгуулах ажлыг энэ дээдсүүдэд тавих хэрэгтэй. Энэ уулыг Бөө нар халдашүй дарханаар онголох ёстой” гэсэн билээ.
Ноён уулын тахилгад оролцсон бөө нар их хайрханаа хайрлан хүндэтгэж нэгэн санаатай байлаа. Бөө нар зэрлэг капитализмын мананд, нүдийг нь мөнгө урхидсан энэ айхавтар дээдэстэй энэ үед, Монголын анхны төр улсын их хаадын онголсон энэ сайхан хайрханыг баруун зүүн хойд, урд талаас хамаагүй ухаж төнхөж, лус савдагийг нь дээд зэргээр дошгируулаад, лус савдаг нь цус хүртэл нэхэж, үхэл эндэгдэл ч их гардаг, ийм хэцүү болсон цаг үе байна гэж айлдаж байв. Ноён уул нь их алттай гэдэг. Алт бол нарнаас их эрчим хүч татдаг, газар дэлхийг холбож өгдөг газрын гагнаас гэдэг гэж ярьдаг юм билээ. Ийм амин судас болсон ийм сайхан уул хайрханыг эрээ цээргүй ингэж буулгаж, нурааж, сөнөөж мөхөөж байгаа ийм байдлыг бид нар л таслан зогсоохоос өөр хэн таслан зогсоох вэ. Ноён уулыг бид тахиж байх нь туйлын зөв. Энэ бол ард түмний сэтгэлийг татсан хөдөлгөөн болоод өргөжих ийм боломжтой юм. Тиймээс энэ ажлыг Бөөгийн Нэгдсэн Эвлэлээс санаачлан хийсэн байна.
            Ноён уулын тахилгаар МБНЭ-ийн ажил үйлсийн гараа эхэлж байна. Бөө мөргөлийн зан үйлд эвлэдэн нэгдэхдээ ийм хэмжээний ажлыг хийж эхлэж байгаадаа бөө нар, иргэд баярлаж байсан. Ноён уулнаас алтаар цутгасан Атийсан хэлбэртэй чонын дүрс олсон, түүнийг аливаа амьтны хэвлийд байгаа байдлаар хийсэн гэж үздэг. Нөгөө талдаа Бөртэ чоно Гоо маралын үр удам гэдгийг илэрхийлж байгаа юм.
МБНЭ-ээс анхны том тахилгаа Ноён ууланд хийх болсон нь нэн нарийн учир шалтгаантай юм. Эзэн Чингис хаанаас хойш түүхэнд анх удаа долоон зуун тавин Удган, Зайран нар, 1500 орчим сүсэгтэн хуран цугларч Ноён уулын тахилгыг амжилттай зохион байгуулав. Бид Ноён уулын гурван овоог нурсаныг сэргээсэн юм.
Тахилгын ажиллагааг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан удирдаж, Зохион байгуулах ажлын Ерөнхий удирдагчаар МБНЭ-ийн Дэд цэцийн Зөвлөлийн гишүүн Б.Түмэнбаяр, МБНЭ-ийн Дэд цэцийн Зөвлөлийн гишүүн Х.Гомбобаатар нар ажиллав.
Монгол их хаадын онго шарил байгаа газарт Тахилгад оролцогчид хуран цугларч нээлтийн ажиллагаагаа морин хурын дуу дуугарган эхэлж, их бэлэгдэлийг хүсэмжилсэн билээ. Ноён уул бол  соёлын маш том өв юм. Тиймээс ухаж төнхөхийг хатуу цээрлэх, цэг тавих ёстой гэж Бөө нар үзэж байлаа. Тийм сэтгэлээр оролцогчид хандаж байв. 
 2012 оны 5 дугаар сарын 13ны өдөр Ноён уулын тахилгын ажиллагаа амжилттай болсон бөгөөд Ноён уулын гол овоонд МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч, Зайран М.Энхзаяа, (Зураг №1), дунд овоонд МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч, Зайран Т.Эрдэнэбаяр, Ч.Чинбат, Бага хуралдайн гишүүн Б.Зоригтбаатар нар (зураг №2)бөөллөө. Овоогоо сэргээгээд, орон дэлхийгээ засаад, тэнгэрийн овоо учраас 3 биетэй онгод босгоод лус савдагийг сэргээх үйлийг  Тэнгэртэй нь холбон хийсэн байна.
Ноён уулын бэлд байрласан гол хэсэгт МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүн, Зайран Ж.Чулуунбаатар ахлаж бөөлсөн ба  бусад оролцсон бөө нарс тахилга, тайлгын зан үйл хийсэн юм. (зураг №3)4.30 цагт Овоон дээр болон Тахилгын тусгай талбайд байрласан бөө нар зэрэг бөөлөх ажиллагаа эхэлсэн байна. Түүний дараа МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн гишүүн Ш.Энхбаяр, Ч.Дангаасүрэн нар тусгайлан бөөлж зан үйл гүйцэтгэлээ.(зураг №4)
Тахилгын арга хэмжээний дараа Бөө нар багш нарынхаа удирдлага дор бөөлөлтийг чөлөөт хэлбэрээр хийсэн байна.
Тахилгын үеэр архидах, ил гал гаргах, тамхи татаж болохгүйг анхааруулав. МБНЭ-ийн Дээд цэцийн зөвлөл нэг идээ шүүс, орон нутаг нэгийг, олон галууд нийлээд дундаасаа нэг шүүс гаргаад нийт 3 идээ шүүс тавихаар шийдвэрлэсэн. Тахилгын идээ шүүс бэлтгэх ажлыг М.Энхзаяа, Н.Өлзийхутаг нар хариуцсан.
Арга хэмжээг зохион байгуулагчид Ноён уулыг судалж ном бичсэн эрдэмтэнтэй уулзаж зөвлөгөө авсан төдийгүй нутгийн эзэд болсон хөгшчүүлээс зөвшөөрөл авсан юм.  Нутгийн хөгшчүүл уул усаа тахих, газар орны бартаа саад ямар байгааг мэддэг баялаг уламжлалтай билээ.
Мөн  машины зогсоол, майхан, отог байрлуулах, бие засах газар, хогийн цэгийг урьдчилан бэлтгэжээ. Тэнд очих хүмүүс мэдээлэлгүй байгаа учраас багш нарт нь сайн даалгаад, зохион байгуулагчтай нь холбож өгсөн юм. Багш бөө нар шавь нараа удирдаж ажиллах үүрэг чиглэлийг хангасан байна. Тахилгад оролцогсод аравтын системээр зохион байгуулалтаа хийж байрласан байна.

Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэл хяналтын албатай болсон учраас энэ хяналтын албаныхан бас зохион байгуулалтад оролцож, давхар хяналт тавьж ажилласан.
Тахилгын ажиллагааны бэлтгэлийг МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөл, Бага хуралдайн хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд  Бөөгийн “Тэнгэрийн сүлдэр”-ийн Оюунбаатар, Баярмаа, Энхмаа, Чинбаатар нар ирж тахих ажиллагаанд хамтарч ажилласан байна.  
Тусгайлан төлөөлөгч томилж, Зүүнхараагийн Засаг Даргын Тамгын Газар, Цагдаагийн хэлтэс, Онцгой Байдлын тасаг, “Цэнтри гоулд” компанид албан бичиг өгч, уулзалт ярилцлага хийсэн байна. “Цэнтри гоулд” компани хамгаалалтын бүсээ багасган Бөө нарыг тахилга үйлдэх боломжийг олгов.
            МБНЭ-ээс Ноён уулын тахилгыг зохион байгуулах тухай Хэвлэлийн бага хурал хийсэн байна.
Нээлтийн арга хэмжээ, урлаг, соёлын тоглолт, тэнд ажиллах дуу өсгөгч, техникийн асуудлыг МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн А.Энхтайван хариуцан хийлээ.
Тахилгын дараа газар орны бүрэн бүтэн байдлыг орон нутгийн хариуцсан ажилтнуудад хүлээлгэн өгсөн байна.

00
00
0
0
1
1
2
2
3
3
DSC_6817
DSC_6817
DSC_6819 - Copy
DSC_6819 - Copy
DSC_6824
DSC_6824
DSC_6843
DSC_6843
DSC_6855
DSC_6855
DSC_6861
DSC_6861
DSC_6862
DSC_6862
DSC_6863
DSC_6863
DSC_6878
DSC_6878
DSC_6879
DSC_6879
DSC_6881
DSC_6881
DSC_6882
DSC_6882
Previous Next Play Pause
00 0 1 2 3 DSC_6817 DSC_6819 - Copy DSC_6824 DSC_6843 DSC_6855 DSC_6861 DSC_6862 DSC_6863 DSC_6878 DSC_6879 DSC_6881 DSC_6882