http://www.zoofirma.ru/

ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД-16

 

АРВАН ЗУРГАА. 2018 онд гарсан “Олон улсын шашны эрх чөлөөний тайлан”-д бидний уламжилсан,

шашины зан үйлд ялгавартай хандсан тухай мэдээлэл албан ёсоор бичигдэж, дэлхийн олон оронд энэ мэдээлэл хүргэгдсэн байна. Завхан аймгийн Завханмандал сумын нутагт байдаг Хар нуурт болсон монголын соёлын наадамд МБНЭ нь зохион байгуулалттай 50 гаруй машин, 200 орчим шүтлэгтэн очсон боловч шашинд ялгавартай хандаж, шарын шашины төлөөллийг оролцуулж, монголын уламжлалт тэнгэр шүтлэгтэн нарыг оролцуулаагүй байна. Тиймээс “Олон улсын шашны эрх чөлөөний тайлан”-д “Завхан аймагт зохион байгуулсан тэдний байгууллагын зан үйлийн ёслолд гишүүдийг нь оролцоход аймгийн удирдлага саад учруулсан талаар мэдэгдсэн.” байна.