http://www.zoofirma.ru/

Хаврын тэргүүн сарын шинийн тавны өдөр, сар шинийн баярыг тохиолдуулан уламжлал ёсоор МБНЭ-ийн ахмад болох Монгол бөөгийн дархан зайран Ц.Чулуунбаатар, Монгол бөөгийн тэргүүн удган Лхагва-Эрдэнэ нарынд очиж, МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүдийн төлөөлөл болох МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Монгол бөөгийн тэргүүн удган А.Оюунтуул, Р.Маахүү, Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Нарнгэрэл, Монгол бөөгийн удган, Залуучуудын зөвлөлийн удирдагч Т.Анхмаа нар золголт хийлээ.


МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “МБНЭ-ийн үйл ажиллагаанд өөрчлөлт хийх жил ирж байна. Монгол бөөд уламжлалт ёсоо чанд мөрдөх, ахмад үе, залуучуудын зохист ажиллагаа алддагдаж байгааг засах шаардлагатай гэж үзэж байна. Энэ нь зарим хүнд хэт хуучинсаг харагдаж байж болох юм. Харин монгол бөөд энэ бол байх ёстой зүйл гэж үздэг. МБНЭ-ийн ажил ч мөнх тэнгэр, цаг хугацааны шалгарлаар явж байна. Бид Монгол бөөгийн төлөө том зорилго тавьж ажиллаж байгаа хамт олон, аливаа зүйлээ нэгдсэн зорилго хамт олныхоо эрх ашигт захируулах ёстой. Цаг хугацаа, ажил үйлс, хэн нь хэн бэ гэдгийг улам тодотгож байна. Ирж байгаа жилд Мөнх тэнгэр, эзэн Чингис хааны ариун сүнс ивээх болтугай” гэв.

20220205_121631
20220205_121631
20220205_142620
20220205_142620
Previous Next Play Pause
20220205_121631 20220205_142620