http://www.zoofirma.ru/

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг хүлээн авч уулзаж, харилцан сонирхосон асуудлаар санал бодлоо солилцлоо.

Хоёр орны хамтын ажиллагааны онцлог мөч болох ҮАБ-ын зөвлөлийн хамтын ажиллагааны уулзалтууд, Хар Хорины Цайдамын хөндийн судалгааны ажлууд, Турк Улсад хийж байсан ажлын уулзалт, олон улсын хурал, зөвлөлгөөнуудийн талаар дурсан ярьцгаалаа.

Элчин сайд Зафер Атеш, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан уулзаж ярилцлагын явцад Монгол Үндэсний Тэнгэр шүтлэгт бөө мөргөлийн онцлогын талаар харилцан сонирхон ярилцлаа. Монгол улсад ирж буй Элчин сайдууд Монголын тэнгэр шүтлэгт бөө мөргөлийн талаар өргөн мэдлэгтэй байгаад МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан талархал илэрхийлж байлаа.
Хамтран ажиллаж уулзаж байхаар тохирлоо. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешд
Монголын үндэсний баяр сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүлж, МБНЭ-д зочилохыг урилаа. Урилгыг талархан хүлээн авлаа. Уулзалтад МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн удган Анхмаа оролцлоо.

20220128_133207
20220128_133207
20220128_133405
20220128_133405
Previous Next Play Pause
20220128_133207 20220128_133405