http://www.zoofirma.ru/

Энэ хаврын мод тарих анхны ажиллагаа хийгдлээ. Хаврын цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн ажлууд мэдээж эхэлсэн. Гэхдээ энэ жилийн хувьд өмнөх өмнөхөөс өвөрмөц онцлогтой өрнөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн мод тарих сэдэл, санаачилга, хичээл зүтгэл, хөдөлмөр бүтээл аль алиныг нь урамшуулж, урагшлуулсан том түлхэц болжээ гэж харж байна.
Санаа нэгдсэн хамтлагууд хамтарч мод тарих ажлуудыг хийж байна. Манай төлөөлөлүүд аймгуудад ажиллаж мод, ургац тарих ажлууд эрчимтэй эхэллээ. Улаач хүн мод тарихын ач холбогдлыг биеэр сайн мэдэрдэг. Аймаг, сум бүрд мод тарих ногоон давлагаа үүсжээ. Төгсөгчдийн төгөл, ахмадын цэцэрлэгт хүрээлэн гэх мэтээр ногоон байгууламжаа тэлэх санаачилгууд гарч байгаа аж.
Модоо хэрхэн зөв технологиор тарьж, зөв арчилж хамгаалж ургуулах вэ гэдэгт санаа тавьдаг болсон байна. Энэ талаар мэргэжлийн хүний зөвлөгөөг авахыг хичээдэг хандлага бий болжээ.
Тэгэхээр энэ хавар “Тэрбум мод” хөдөлгөөн үнэхээр далайцтай, ул суурьтай, уг үндэс сайтай өрнөх нь гэсэн өөдрөг төсөөлөл төрж байна. Үүнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн манлайлал ихээхэн нөлөөлсөн байх. Төрийн тэргүүн байгаль экологи, ногоон хөгжил, ойн салбар, ойчдын асуудлаар хэд хэдэн үндэсний чуулганыг ивээл дороо зохион байгуулж, Засгийн газар, УИХ-д чиглэл өгсөн нь дорвитой тэсрэлт, түлхэц болсон бизээ.

20220507_104744
20220507_104744
20220507_105948
20220507_105948
20220507_111113
20220507_111113
20220507_112200
20220507_112200
20220507_113249
20220507_113249
Previous Next Play Pause
20220507_104744 20220507_105948 20220507_111113 20220507_112200 20220507_113249