http://www.zoofirma.ru/

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойд зориулан баярын мэндчилгээ дэвшүүлжээ. Монголчууд бид эрт дээр үеэс төр улс, төрөлх нутаг, түмэн олноо нэгдмэл санаа, нэгэн зориг, эвийн хүчээр хамгаалж ирсэн төрт ёсны түүхэн уламжлалтай ард түмэн билээ. Түүний залгамж чанарын илрэл нь ҮАБЗ билээ.


Миний бие ҮАБЗ-ийн Ажлын албаны анхны даргаар томилогдсон билээ. Анх арав хүрэхгүй хүнтэй байгууллага хүлээж авч байж билээ. Тэгээд өөрийн гэх байр, барилгатай болох ажлаас анхлан үйл ажиллагаа эхэлсэн.
Хуулийн дагуу ҮАБЗ-ын ажлын албаны дарга нь Төсвийн Ерөнхий менежерийн үүрэг, хариуцлага хүлээж, Байгууллагын санхүү, аж ахуйг бие даалгах гээд олон ажил өрнөсөн.
ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга дундажаар 1,5 жил болоод Элчин сайдын албанд томилогддог онцлоготой байсан тул Албаны дарга их ачаалалтай ажилладаг байлаа.
ҮАБЗ-ийн гишүүдийн идэвхитэй туслалцаатайгаар ҮАБЗ нь бие даасан барилгатай болсон билээ. Ингээд бид өөрийн байртай болсон түүхтэй. Энэ барилгыг байгуулахад захиалагчийн хувьд их ажил өргөсөн байдаг.
Тэгээд ч алба маань өргөжиж, хэд хэдэн албатай болсон. Дараа нь Стратегийн судалгааны хүрээлэнгийн барилгын ажилд шуурхайлан орж, хүлээж авсан. Ажлын алба нь Стратегийн судалгааны Хүрээлэн, эрдэмтэн, судлаачдаар өргөжин тэлсэн. Улмаар Ажлын алба нь төрийн яамны хэмжээний зуу гаруй хүнтэй байгууллага болсон. Алба маань улс орныхоо бүх анхаарал татсан газарт хүрч ажиллдаг байлаа.
Энэ бол түүхэн уламжлалыг нэр төртэй үргэлжлүүлж, улс орныхоо аюулгүй байдал, тогтвортой хөгжил, ард иргэдийнхээ эрүүл саруул, элбэг хангалуун, энх амгалан амьдралын төлөө он удаан жил чин сэтгэл, мэргэн ухаан, мэдлэг чадвараа дайчлан зүтгэж ирсэн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл үеийн Тэргүүн, гишүүд, Нарийн бичгийн дарга, ахмад ажилтнууд болон өнөөгийн Ажлын алба, Стратегийн судалгааны хүрээлэн, шинжээчид, эрдэмтэн, судлаачдын Үндэстний үнэт зүйлсээ нандигнан хадгалах, төр улсынхаа язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдлэн ажиллаж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хадгалан хамгаалахын төлөө, бүх хүч чадал, мэдлэг боловсролоо зориулан, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ирсэн он жилүүд байлаа.
Энэ байгуулагад ажиллаж байсан мэргэжлийн хүний хувьд сүүлийн жилүүдэд ҮАБЗ-ийн зөвлөмж, аж ахуйн шинжтэй болж байгаад санаа зовниж сууна.

Д.Жаргалсайхан. ҮАБЗ-ийн анхны Ажлын албаны дарга, Зэвсэгт хүчний хурандаа

1
1
2
2
3
3
4
4
20220624_191601
20220624_191601
20220624_192327
20220624_192327
zxc1365
zxc1365
Previous Next Play Pause
1 2 3 4 20220624_191601 20220624_192327 zxc1365