http://www.zoofirma.ru/

Бид жилийн төлөвлөлтийн дагуу 7 дугаар сар гарангуут Хөвсгөл нуурын нэгдсэн тахилга руу хөдөлсөн билээ. Хотоос гараад замдаа хоёр хонож, нэгдсэн тахилгын бэлтгэл ажилд анхаарлаа төвлөрүүлж байх тэр үед Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн фейсбүүк-ыг хакердан удирдлагыг хэн нэгэн эзлэн авсан байсан.


Хөвсгөлийн бөөгийн нэгдсэн тахилга хүндхэн болж өнгөрөв. Дараалсан ажлууд гарч ирсэн, цаг хугацаа их авсан ажлууд үргэлжилсээр байсан. Бид наадмын өмнөх өдөр хотод хүрч ирсэн, бүх байгууллагууд амарсан. Амралтын урт өдрүүд эхэлсэн байлаа.
Манай байгууллага олон зүйлээ баталж, фейсбүүкээ нээлгэх гэж дараалсан олон захидал илгээж олон сар үргэлжилсэн захидлын харилцаа үүссэн. Тэглээ гээд фейсбүүкээ нээж ажиллуулж чадаагүй билээ.
Манай фейсбүүкийг уншигчдын тоо 140 000 орчим байснаа өсөж, 5-р сард 283400, 6-р сард 372 000-д хүрч сонгуулийн жилийн тогтоосон амжилтад хүрч байсан. 7 дугаар сард 345146 хүн үзэж, харьцсан хүний тоо 67800 хүрсэн байлаа.
Монгол бөөгийн Дархан зайран П.Батжаргалын бөөлөлтийг 190062 хүн үзэж, 11469 лайк, Бурхан халдуны Лусын тахилгыг 193600 хүн үзэж, 14442 лайк, Хуурамч цол , тэмдэгийн өгүүлэлийг 12554 хүн үзэж, 1543 лайк, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэнгийн бөөлөлтийг 121600 хүн үзэж, 8952 лайк, Монгол бөөгийн тэргүүн дээд зайран П.Эрдэнэбаатарын бөөлөлтийг 121420 хүн үзэж, 12599 лайк дарж байсан байдаг.
Эдгээр үзүүлэлэт МБНЭ-ийн фейсбүүкийн амжилт байсан. Гэвч энэ бүхнийг устгаж, үгүй хийсэн байдаг. Манай бүх ажиллагаа архивлагдаж байдаг тул хийсэн хорлолт үйл амжилтад хүрч чадаагүй юм.
Бид 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс үйл ажиллагаагаа шинээр эхэлж улам өргөжүүлж ажиллах боллоо. Одоо манай сурталчилгаа болох,
-mongolian shaman.com сайтын дэлхийн 62 орноос тогтмол үзэх болжээ.
- mongolian shaman news 1-..100..-...186 youtube.com дугаар бүхий кино мэдээлэл гарч байна.
- mongolian shaman news ба Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэл ФЕЙСБҮҮК ажиллаж Та бүхэнд мэдээлэл хүргэж байгаа.
-Бид ард, иргэдэд Мөнх тэнгэрийн шүтлэгт цэрэг эх оронч хүмүүжил олгоход зориулж ОФИЦЕР-ДАЙЧИД фейсбүүк хуудасыг дагалдуулан ажиллууж байна.
Бид ирж байгаа халдлагыг сөрөн давж, тавьсан зорилтынхоо төлөө эрчимтэй ажиллах болно.

 

20210604_132945
20210604_132945
20210613_080536
20210613_080536
20210613_194209
20210613_194209
20210614_221802
20210614_221802
20210615_045410
20210615_045410
20210616_151940
20210616_151940
20210616_152203
20210616_152203
20210616_152220
20210616_152220
20210616_152233
20210616_152233
20210623_185829
20210623_185829
20210625_083032
20210625_083032
20210626_103754
20210626_103754
20220416_231615
20220416_231615
20220420_200355
20220420_200355
Previous Next Play Pause
20210604_132945 20210613_080536 20210613_194209 20210614_221802 20210615_045410 20210616_151940 20210616_152203 20210616_152220 20210616_152233 20210623_185829 20210625_083032 20210626_103754 20220416_231615 20220420_200355