http://www.zoofirma.ru/

МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ
2023.10.21 Дугаар 185 Улаанбаатар хот
МОНГОЛ БӨӨГИЙН ИХ ЦОЛ ОЛГОХ ТУХАЙ
Монголын тулгар төр, Мөнх тэнгэрийн үйлийг төрийн дээд шүтлэг болгон тунхаглаж, тахиж ирсэн, Тулгар төрийн 2232 жилийг тохиолдуулан, Мөнх тэнгэрийн үзэл, эзэн Чингис хаанаа эрхэмлэн дээдэлсэн, үндэсний уламжлалт биет болон биет бус соёлын өвийг өвлөн авч яваа, Монгол соёл, зан үйл, ёс заншил, дэг журмыг үеийн үед мөрдөж шүтэж ирсэн, энэ үйлсэд амьдралаа зориулсан, МБНЭ-ийн ЦОЛ ОЛГОХОД МӨРДӨХ ЖУРАМ-ын 1.3. “Бөөгийн ёс зүйг эрхэмлэн сахиж, сүсэгтэн олноо хүндэтгэж, дээдэлж ажилласан байдал, бөөг уламжлалт ёс жаягаар үйлдэх, таниулан сурталчлах, Монгол бөөгийн уламжлал ёс дэг жаягийг хадгалах, тахилга, тайлгын уламжлалыг сэргээж, түгээх, хяналт тавих үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрийг”, 2.5. “Бөөгийн зан үйлд олон жил зүтгэсэн, Монгол бөөгийн уламжлалт ёс зүйг чанд сахидаг, өөрийн отог язгуурт тэргүүлэх түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн,

нэгдсэн их тахилгыг удирдан зохион байгуулсан ба журамын 3.3-т заасан МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэж, 2023 оны 10 дугаар сарын 21-ын өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн 100 дугаар хуралдааны нууц санал хураалтын дүн үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
Хоёр. Монгол бөөгийн Их удган цолыг
ОХУ-ын Буриад Улсын иргэн Балгахинов Балжимсу Батуевнад олгосугай.