МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ
2014.04.18 Дугаар 28 Улаанбаатар хот
Цол олгох тухай
2014 оны 4 дүгээр сарын 20-ын өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдааны нууц санал хураалтын дүн, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ын 3.3-ын заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
Нэг: Монгол бөөгийн тэргүүн удган цолоор
1. Т.ОДОНЧИМЭГ –МБНЭ-ийн гишүүн
Олгосугай
МОНГОЛ БӨӨГ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ АМЬДРАЛАА ЗОРИУЛЖ ЯВАА.
БӨӨГИЙН “ТЭНГЭРИЙН ЦАГ” НЭВТРҮҮЛГИЙГ ХИЙСЭН.
ЧИНГИСИЙН ТАЛБАЙД ХИЙСЭН БӨӨ НАРЫН ЦУГЛААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН НЭГ.
“ХҮРЭЛ ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
“МӨНГӨН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
• 2014.05.15-ны өдөр. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгад оролцсон.
• 2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д оролцсон.
• 2015.05.16-.05.26-ны өдөр Монггол Улсын өмнөд хил, Орвог гашууны бор толгой, Байтаг богд, Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрхан, Алтай таван богдын чиглэлд аялж хаитарсан нэвтрүүлэг хийсэн.
• 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон.