Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр дуулиан болоод буй Монголын цэрэг, цагдаагийн ерөнхий гэгээн болж тодорсон Их Наран хутагт тухай асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, Болор цомын эзэн Ц.Хулангаас тодрууллаа.

 

-Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цэргийн хүрээний гэгээн Их Наран Хутагт гэгч нэгэн Говь-Алтай, Баянхонгор, Ховд зэрэг аймгуудад очиж ном айлдаж, шашны зан үйл үйлдсэн нь нэлээд шүүмжлэл дагуулж байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
Бүх цэргийн гэгээн хэмээх өөрийгөө өргөмжилж, Монголын дотоодын цэргийн анги салбар нэгтгэлүүдэд очиж Жанцан бурхан тахисан, галын сан тавьж, Тэнгэрээд нум сум харвасан гэх зэрэг шашны зан үйл үйлдсэн зураг, бичлэг, мэдээ баримт байгаа. Монгол Улсын иргэн шашин шүтэх, эс шүтэх эрхтэй. Хэн ч үүнийг хориглох, үүнд халдах ёсгүй. Гэвч М.Базарсад хэмээх энэ хүн “Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэнэ” гэсэн ерөнхий заалтыг зөрчиж, хувь хүний үйл ажиллагаа явуулсан нь анхаарал татаж байна. Энэ асуудлыг олон нийтэд шүүмжилж, мэдээлэл түгэх үед нь бид холбогдох алба газарт нь хандсан. Дотоод цэргийн ерөнхий командлагч, ЦЕГ-ын дарга С.Баатаржав хурандаа руу холбогдож тодруулсан. Дээрх нэр дурдсан аймгуудад 9919**** дугаартай утсаар холбогдож, 5 дугаар сарын сүүлээр цэрэг, цагдаагийн анги нэгтгэлүүдэд ажиллаж “Хүн байхын утга учир” сэдвээр лекц уншиж, шашны зан үйл үйлдэнэ гэж мэдэгдсэн байдаг. Энэ дагуу анги нэгтгэлүүд хүлээж авсан юм билээ. Энэ үйлдэл нь төрд үйлчлэхээр тангараг өргөсөн алба хаагчийн ёс зүйн хувьд ноцтой алдаа гаргаж дээрх үйл ажиллгааг явуулахыг дэмжсэн байна. Тухайн анги нэгтгэлийн удирдлагууд, хамт олон өөрийн орон гэртээ, нутаг усандаа шашны зан үйл хийлгэсэн бол хэн ч ингэж шүүмжлэхгүй.
-Цэрэг, цагдаагийн гэгээн гэж өөрийгөө өргөмжилсөн байх юм. Энэ тухайд?
Монголчуудад өөрөө өөрийгөө өргөмжлөх, өөрийгээ тодруулах, нэрд гарах гэсэн сонирхолтой болчихсон. Энгийн иргэн нь тэмээ унаад Англи орно гэдэг бол лам нар нь хэдэн зуун шавьтай, тийм хэмжээний өргөл барьц авдаг гэдгээрээ зиндаархдаг, тэр дарга, сайд надад ирж мөргөдөг гэж өөрийгөө бусдаас тодотгох гэж хийрхдэг. Энэ хийрхэл нь бидний үнэ цэнийг, монголчуудын өв соёлыг үгүй хийж байна. Буддын шашин бол шинжлэх ухаан шүү, энэ бол монголчуудын гол шүтээн шүү гэдэг талаас нь үзэж, бодож, сэтгэх хэрэгтэй. Мухар сүсгийн зан үйлээр Монгол Улс хэзээ ч хөгжихгүй. Цэргийн ангид сан тавиулж байхаар архидалт, хүчирхийлэл, ажилгүйдлийнхээ тухай ярих ёстой. Ичихгүй бүхний өмнөөс төр тайлбар хийх нь утгагүй. Гэхдээ төрийн байгууллагынхан нэгэнт үйл ажиллагаанд оролцсон учраас хариулахаас өөр арга алга. Тэр эрэг, цагдаагийн албаныхантай хариуцлага тооцсон гэдгээ С.Баатаржав хурандаа мэдэгдсэн.
-Энэ мэт хуурамч хутагт хувилгаадаас болж Далай ламын өргөмжлөлт гэгээнтнүүд, хувилгаадад ч бас итгэх итгэл буурах хандлагатай боллоо. Зарим иргэд энд тэндхийн гэгээнтнүүд, хувилгаадтай авахуулсан зургийг ил гаргаж, шүүмжилж байна?
Их Наран Хутагт гэгч нь Далай ламаас өргөмжлөл аваагүй юм билээ. Ховд аймгийн Дөргөн сумын харьяат Мягмарын Базарсад гэж хүн. Шуугиан тарьж, өөрийгөө тодотгож байгаа нэгнийг дагасан ард түмэнд олз ашиг нэмэгддэг. Их наран хутагт гэж өөрийгөө өргөмжилсөн үйл явдал нь нэг талын сэтгэцийн өвчин юм. Өөрөө өөрийгөө тодотгодог, өөрийгөө алдартан болгох энэ үйлдэл чинь дэлхий нийтэд тархсан, эрүүл мэндийн шинжлэх ухаанд батлагдчихсан зүйл. Сэтгэл зүйн эмгэгийнхээ түвшинд нэр устайгаа, оноштойгоо тодорхой байдаг. Ийм байдлыг хүлээн авч, өөгшүүлээд байна гэдэг бол улам л дэвэргэж, өвчнийг нь хөдөлгөж байгаа үйлдэл. Бусад хутагт хувилгаад бол эрдэм ном, сахил санваар, ёс зүй, дэг жаягаараа зэрэг зиндаагаа мэддэг. Тийм ч ураас бид тахин шүтэж, дээдэлж өргөмжилдөг. Тэд энэ хүн цэрэг цагдаагийнхан руу утсаар ярьж тосуулдаггүй,
-Хятадын тагнуул, гадаад хүн Монголын шашин соёл, өв соёлыг устгах гэлээ гэж хүлээж авч байна. Ямартай ч Монгол хүн юм байна?
Ингэж дэвэргэж, буруутгаж болохгүй. Монгол хүн мөн. Ховд нутгийн гаралтай гэж түрүүн хэллээ шүү дээ. Энэ хүний буруу гэж бодохгүй байна. Галдан шатаах, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулаагүй. Зөвхөн боловсрол, мэдлэгийн түвшин дорой байгаа цэрэг, цагдаагийнханд хандаж шашны зан үйл үйлдсэн явдал юм. Үүнийг нь өөгшүүлж, дэмжсэн цагдаагийн эрх бүхий албан тушаалтнууд буруутай. Тийм ч учраас хариуцлага хүлээж, сахилгын шийтгэл авсан.
Сэтгүүлч З.Батхуяг

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/