Ардын засгийн жилүүдэд буюу 20 иод онд чөтгөрийн тоо эрс цөөрсөн гэсэн домог бий. Тэгвэл ардчилалын жилүүдэд буюу 90 ээд онд бөөгийн тоо эрс олширсон гэсэн домог битгий хэл бодит байдал бий болжээ. Төвдийн шашинд ад үзэгдэж социализмын эрин үед хоригдсон бөө нар ардчилалын жилүүдэд ил гарч хуучиныг өнөөдөрт авчирчээ. Зовлон ихэсэхээр нохой болон лам хоёрын тоо ихэсдэг гэдэг үг бий гэсэн. Яагаад өнөөдөр Монгол оронд бөө, мухар сүсэг болон олон арван гадны сүм хийдүүд идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй гэдэг цаанаа өвчин зовлон өр зээлийн л шалгаантай биздээ.


Нэгэнт Марксизм-Ленинизмийн тухай дэндүү худлаа бас хэтэрхий алдаатай орчуулсан номуудын цаг үе өнгөрсөн тул өнөөдөр ёстой жинхэнэ Маркс гэж ямар хүн байв? мөн тэр хүн ямар ном бичиж хүн төрөлхтөнд өнөөдөр ч хүртэл хуучрахгүй харин дахин яригдаж буйн тухай ярилцах боломжтой болжээ. Америк, Япон, Хятад орнуудад өнөөдөр ч Марксын номуудыг орчуулж их дээд сургуулиудад лекц орсон хэвээр. Оюутнууд Марксын тухай дипломын ажил бичиж докторандууд Марксын тухай докторын зэрэг хамгаалсаар.

Ингэж Марксыг ойлгож социализмыг ойлгож чадвал ардчилалын алдаанууд болон төөрөгдөлүүдийг ойлгож яагаад бөөгийн ихэссэн шалтгаануудыг засаж залруулах боломжтой болов уу.
Социолог хөлөө олоогүй бас ардчилал нийгэмшилийг бүрэн зогсоочихоод байхад социологийн судалгаа ярина гэдэг дэндүү хэнээрхэл бөгөөд Монгол орныг доромжилсон доромжлол. Иргэншил зогсож, нийгэмшилийн бүхий л шинж тэмдэгүүд харагдахгүй байхад хүчээр социолог тулгаж хүчээр асуулт хариулт явуулж түүнийгээ улстөрчдөд наймаалдаг наймааны социолог судлаачид дэнджээ. Яагаад тэд мухар сүсэгийн ноёрхолыг судалсангүй вэ? Дашцэрэнгээс авахуулаад сүүлийн 20 жилд улстөрчид хүртэл бүгд мухар сүсэгээр амисгалсаар л явцгаана. УИХ-ын танхимаар дүүрэн мухар сүсэг шарын шашин.

Өөдөөс харж суугаад Түвд хэл дээр юу гэж хэлж буйг мэдэгдэхгүй амандаа шулганах лам нэртэй боловсролгүй хүмүүс 21-р зууны Монгол хүнийг доромжлох мэт. Түвд хэл Монгол хүнийг дэндүү эзэмджээ. Түвдүүд Монголын хөгжлийг хэтэрхий удаашруулжээ. Яагаад Түвд хэл Монгол оронд ийм их хүчээ авсан бэ? Зуу зуун жилээр Түвдүүд Монголчуудыг чаджээ. Монгол орныг Түвдүүдээс өөр хэн ч ингэж доромжилж, доош хийж, тархийг угааж хувь заяаны төөрөгдөлд оруулж явсангүй.
Гадны ямар ч улс орон Монгол хүнийг ингэж нийтээр олноор хөгшин залуугүй эрэгтэй эмэгтэйгүй хүүхэд залуучууд гэлтгүй хамруулан хомроглон бүрэн дүүрэн эзэмшиж явсангүй. Монгол хүний бахархалыг Түвд хэл унтраажээ. Монгол хүний өөдрөг сэтгэлийг Түвд хэлний хоосоны тухай сургааль зогсоожээ. Монгол хүний зориг хатуужилийг Түвд хэлний хэнд ч ойлгогдохгүй мухар сүсгийн ном судрууд мохоожээ.

Арай гэж социализмын үед тогтоож байсан Түвд хэл Ардчилалтай хамт бараг зэрэгцэн Монголын амидралыг бүрэн эзэмшжээ. Мэдлэг боловсролын номуудаа номын тавиураас зайлуулж Түвд хэлтэй ном судруудаа байрлуулжээ. Дотор юу бичсэнийг уншиж судалж ойлгоогүй мөртлөө яагаад ингэж их шүтнэ вэ?

Түвд хэлийг хориж бүхий л ном судар болон маани мэгзэмийг Монгол хэл дээр буюу эх хэл дээр орчуулаагүй цагт Монгол орон хөгжих талаар ярих ч хэрэггүй. Дэлхийн хөгжилд хүрсэн орнууд бүгд л эхлээд ард түмний тархийг угаасан шашины асуудлыг шийдсэн ба үүний тулд өөрийн эх хэл дээрээ орчуулан буулгасан олон түүх бий.
Социализм яагаад цөхрөнгөө барсан бэ гэхээр эцсийн эцэст Түвд хэлтэй лам нарыг Монгол хэлтэй болгож чадаагүй явдал. Хэрвээ социализмын үед бүхий л Түвд хэлтэй ном сударуудыг Монгол хэлэн дээр орчуулж монголчилж чадсан бол магад Монгол оронд Ардчилалын үед Капитализм ирэх боломж гарах байсан болов уу.
Тамирын охин нэртэй кино филмд анхны сургууль хэрхэн үүсэж тэнд сүм хийдийн хүүхдүүдийг хэрхэн танхимд оруулж ирж шинээр итгэл үнэмшилтэй болгож буйг харуулдаг. Нэг үгээр хэлэхэд шашин догма тул танин мэдэхүй гэдэгийг зааж сургадаг. Монгол хүүхэд ардын хувисгалын жилүүдэд шашинаас салж мэдлэг боловсролтой золгосон. Гэтэл өнөөдөр Монгол хүүхэд залуучуудыг сүм хийдүүд ятгаж өөрийнхөө гишүүн болгож Америк руу эсвэл Өмнөд Солонгос руу явуулж залуу насыг хүний ертөнцөөс тусгаарлах байдал ажиглагдана.

Лам хүн бясалгахын тулд хаданд амидарч хар ус ууж халгай иддэг домог бий. Яагаад? Мэдээж өөрийнхөө бүхий л проблемуудаас салах гэж. Тэгвэл өнөөдөр өөрийнхөө бүхий л проблемуудаас салахын тулд хаданд амидарч хар ус уух шаардлага бий юу? 21-р зуунд мэдлэг боловсролд эрч хүчээ зориулбал проблем өөрөө аяндаа арилна шүү дээ.

Өнөөдөр Монгол оронд Бөө сүнс ярина, Буддын лам сүнс ярина, Христийн Исус сүнс ярина, Лалын Исламууд сүнс ярина. Сүнс гэдэг амид хүн дотор амин сүнсээрээ буй. Үхсэн хүнээс бол сүнс гарч одно гэдэг. Сүнс хаашаа одно вэ? Гэгээрэл гэж үг “гэгээ орох” гэсэн үгнээс гаралтай бөгөөд шөнийн харанхуй эцэслэж өглөө үүр цайх үед гэгээ орлоо гэдэг. Тэгэхээр шашин ба танин мэдэхүй хоёрыг ялгаж хэрэглэхгүй бол бүгд холилдож утгаа алдах аюултай.
Ардчилалын хийсэн нэг том хэрэг бол ард түмнээ гадаадын сүм хийдэд, бөөгийн архичин эмээ өвөөд, сургуулийн бага насны хүүхдүүд мэт улстөрчидөд, Түвд Энэтхэгээс орж ирсэн Будда нэрийн дор нутаг хайсан орогногчидод хүлээлгэн өгчээ. Цовдлогдсон Есустэй хурим хийдэг ч гэх шиг. Ардчилал тэгээд Буддагаас гадна бас Есус гэдэг ахтай болов уу.

Чингисийн нэртэй архинууд үйлдвэрлэгдэж Чингис дахин сэргэсэнтэй адил бөөгийн дахин сэргэлт болох шиг. Хамгийн муу сурлагатанууд сайд болдог жишээгээр хамгийн сул залуусыг бөө болгодог зах зээлийн эдийн засаг үүслээ. Демократи онолгүйтсээр демократи эзэнгүйдсээр демократи хөрөнгөтнүүдийн эзэмшилд очиж бөөгөөр даруулга хийж ламаар адис авахуулж хоцрогдсон феодалын Монгол дахин сэргэх шиг. Мэдлэг боловсролын дахин сэргэлт хэрэгтэй. Тамирын охин олон болох хугацаа болжээ.

Тэнүүлчин шинэ гадаадууд ба гадны сүм хийдүүд

Социализмын үед гадаадын мэргэжилтэн гэж ёстой л мэдлэг боловсролтой тухайн орныхоо дээгүүрт ордог хүмүүс Монгол оронд ирж бүтээн босголтонд туслаж байлаа. Үүнийг шоглон Монголчууд л дэлхий дээр цагаан аристануудыг боолчилдог гэсэн үг гарч байсаныг санаж байна. Гэтэл өнөөдөр ардчилалын жилүүдэд гаднаас тухайн орныхоо хамгийн бүтэлгүй, доод түвшиний, мэдлэг боловсролоос хол тэндээ гологдсон хүмүүс гадаадын иргэн нэртэйгээр Монгол оронд ирдэг болжээ.
Шинэ гадаадуудыг ийм чадваргүй, сэргэлэнтэх гэснийг мэдэхгүй ардчилал нэрийн дор хөрөнгө оруулагч нэрийн дор, улстөрийн зөвлөх нэрийн дор, банк санхүүгийн зөвлөх нэрийн дор хамгийн аюултай дайснуудыг ардчилалын жилүүдэд уриж авчиран өөрсдийгөө сайн дураараа боол болгосон. Өнөөдөр Монгол орны нийт өмчийн эзэмшигч болон нийт мөнгөний эргэлтийн ихээхэн хэмжээг монгол хүмүүсийн нэрээр болон монгол компануудаар төлөөлүүлэн шинэ гадаадууд эзэмших болжээ.
Цагаан аристаныг боолчилж явсан социализмын монголчууд Ази, Америкийн хүн чанаргүй ёстой л хүний үнэргүй зэрлэг этгээдүүдийн гар хөл болцгоожээ. Шунал ихэдвэл шулам болно гэгчээр ардчилалын үед төрийн болон банк санхүүгийн байгууллагуудад ажиллаж алт дилер гэх мэт хэргүүдэд орооцолдож алдсан нэрээр хожсон хүмүүсийн араас орсон шуналтангууд эх орныхоо өмнө шулам болжээ.

Япончууд гадаад хүмүүсийг “гайжин” гэж нэрлэдэг. Гадны хүмүүс Япон оронд үргэлж л гадуурхагдана яагаад гэвэл гаднаас ирсэн тул доторынх биш. Доторынхон бол найдвартай, ёс суртахуунтай, хүмүүжилтэй, хүлээцтэй, бусдыг хүндэтгэнэ. Гадныхан охидууд руу гүйнэ, гадныхан эд баялаг руу шунана, гадныхан нэг л өдөр хаяад явна. Энэ бол зан биш хууль.
Үндсэн хуулиар бол Монгол хүн зөвхөн бор гэртээ богд хар гэртээ хаан биш эх орныхоо нутаг дэвсгэр дээр бор нутагтаа богд, хар нутагтаа хаан байх ёстой. Ингэж ч Үндсэн хууль хийгдэх ёстой. Монгол хүн л монгол оронд сайхан амидрах болохоос гадаадын хэн ч Монгол оронд эзэн сууж сайхан амидрах чухал биш. Монгол орныг гадаадынханд зориулаагүй.

Улаанбаатар хотоор алхаж буй хоёр Америк бололтой залуус үүргэвч үүрэн гадуур тэнэж ард олонд болон хүүхэд залуучуудад юу ухуулна вэ? Гадаадын хүн яагаад нийгмийн дотор дураараа аашлаж дуртай цагтаа нэвтрэнэ вэ? Тэд хэнээс зөвшөөрөл авсан бэ? Энэ хоёр залуус нөгөө л сайэнтоложи гэдэг аймшигт байгууллагын элч нар мөн биздээ. Монгол залуусыг л худалдаж авах гэж ирцгээсэн.

Монгол хүний хувид гадаадын хүн үргэлж л шүтүүлж бишрүүлж ирсэн бололтой. Анхны том гадаад хүн бол Түвдээс ирж Богд хааны албыг хаших зорилготой жоохон хүүхдүүд болов уу. Цогт Тайж кино филмийн Арслан тайж Түвдийн лам болон Түвдийн гүнжид найр тавин харин өөрийн баатаруудаа доромжилж хөөж туудаг.
Анхны гадаад Богдын хажуугаар хоёр дахь гадаадынхан бол Манжууд. Манж ноёныг бараадаж хэргэм, цол, жинс авах гэсэн ард албатуудаа дээрэлхэсэн ноёдууд гаарч явсан түүх бий. Тэдний гараас мултарсан Төөрсөөр төрөлдөө киноны Балт ууланд амидраад гэр орноосоо холддог. Түвдийн маани мэгзэм уншсан лам муу Балтыг амархан залилж мөнгийг авдаг.

Монгол хүнтэй таарсан гурав дахь гадаад бол Хятад хүн. Дөрөв дэх гадаад хүн бол Орос хүн. Энэ хоёр монголчуудад социализмын эрин үед байшин сав бариж өгч бичиг үсэггүй шахуу залуусыг Москва болон Бээжин хотуудад аваачиж мэдлэг мэргэжилтэй болгосон түүх ч бий. Энэ түүх ердөө 60 хүрэхгүй жилийн өмнө тохиосон. Гадаадын хүмүүстэй хэрхэн харицах Монголчуудад зориулсан хууль дүрэм гарч нийтэд анхааруулга дохио өгөхгүй бол шууд орж ирээд л хоёрхон залуу тархи угаадаг болоод удлаа.

Нэгэн цагт сансарт нисэж Монгол хүү Гүррагчаа тэнгэрийг эзлэж явлаа. Өнөөдөр хөгшин залуугүй тэнгэр харж ид шидийн мэт шүтдэг болжээ. Улаанбаатар хотоор дүүрэн сүм хийд дугана дацан. Цөөн үлдсэн номын сангуудаар дүүрэн мухар сүсэгийн номууд. Мэдлэг боловсрол устжээ. Жинхэнэ баталгаатай үнэн мэдлэгийн ном уншихгүй болохоор улам л тархи хоосрон доо. Ар Монголд орчин үе үгүйлэгдэнэ.
Доктор С.Молор-Эрдэнэ

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/