- Чи муу эсэргүүний үлдэгдэл.Хашин хээрээр чинь хэдэн Герман хөөнө гэж бодоов.Чи ингэж нарийндаа хатаж байхаар хөвчид гарч ан хий.Эс тэгвээс чамайг Дотоодыг хамгаалахад мэдэгдэж байгаад эцгийн чинь хойноос явуулчихна шүү гэж хэлээд хөөжээ. Ингээд оготны хамраас ч цус гаргаж үзээгүй Лагсаг гэртээ байсан цахиур буугаа үүрээд хөвчид гарав.

Амьдралдаа бууны хараа шагайж үзээгүй Лагсаг мэдээж хэрэг юу ч оносонгүй.Ингээд айж мэгдэхдээ амиа хорлохоор шийджээ.Буугаа эрүүндээ тулгаад хэтээ цахих гэтэл тэнгэр дуугаран хиншүү хярвас үнэртээд явчихав.
Нүдээ нээгээд хартал эцэг нь яг өмнө нь зэрэглээ адил сүүмэлзэн зогсож байх нь тэр.Лагсаг ч балмагдан буугаа унагалаа.Эцэг нь хий хоосон юм шиг атлаа,
- Чи ингэж болохгүй.Миний сүнс чиний онгод болж буучих гээд зовоож байна.Чамд ан агнаж өгье.Хангай дэлхий өгөх байх.Чи өвчиж авахаа бод.Алсдаа их газар бараадна биз гэж хэлээд алга болжээ.Залуу эцгийгээ хичнээн дуудсан ч ахиж харагдсангүй.Гайхаж балмагдсан залууг ойн цоорхой дахь отог дээрээ ирэхэд гайхмаар зүйлс хүлээж байлаа.Бодон, чоно, булга, буга, хандгай гээд зүсэн зүйлийн амьтан овоолоостой байв.Ингэж хэд хоног ангаа өвчиж дуусгав.Намын болоод багийн дарга ч сайшаалаа.Дайн дуусаад удаагүй байтал гэнэтхэн толгой нь маналзан татаж уналаа.Ингээд өвчтэй юм шиг хэвтэрт оров.Нэгэн удаа өвгөн зайран гэрт нь сэмхэн ирэхдээ,
- Чиний онгод чинь ирж байгаа бололтой гээд бага сага юм зааж өгснөөр бөөгийн шидийг олж, жинхэнэ зайран болох замдаа оржээ.Ингээд нууцаар бөөлдөг боллоо.Гэвч 1950-иад оны эхэн үеэс намаас илт хавчиж эхлэх болсон нь сэжиг авсныг илтгэж байлаа.Нэгэнтээ онгод нь түүнд,
- Энд удвал үхэл айсуйг шивнэсэн учраас мань эр хот бараадахаар шийдэн нүүдэллэсэн нь энэ.Цөөн хэдэн малаа зарж үрээд хэдэн янчаан болгосон Лагсагт хотод ирж мөнгө төгрөг олохдоо гол нь бус элдэв дарамт, хавчлагагүй амар тайван аж төрөх нь л чухал байлаа.Хотод нүүж ирээд гэрээ хаана барихаа мэдэхгүй гайхалзаж байснаа Сэлбийн голын хөвөөн дээр айлуудын хашааны төгсгөл дээр босгов.Шилжих бичигтэй байсан учраас газрынхаа зөвшөөрлийг аван хашаархуу юм босгож дөнгөв.Ингээд ажил хийх их аянд мордов.Мань эрд үнэндээ модноос өөр хийж чадах ажил байсангүй.Тийм ч учраас мужааны ажилд оров.Хүүхдүүд нь сургуульд, эхнэр нь эмнэлэгт асрагч хийх болсноор амьдрал ахуй нь нэг үеэ бодоход овоо сэхэх тийшээгээ ханджээ.

Ийн санаа зовох явдалгүй сайхан аж төрж байтал нь бас л болохоо байлаа.Нутгийнх нь нэгэн хүүхэн хотод орж ирээд Усны гудамжны нэгэн луухаантай ханилан суусан юмсанж.Лосолмаа гэгч уг эмэгтэйн нэр Хуар хэмээн солигдсон бөгөөд Лагсагийнхыг нүүж ирснийг мэдэж орхисон юмсанж.Тэгээд бие нь өөдлөхөө больсон учраас Лагсагаас тусламж гуйх санаатай эрсээр олчихжээ.
Нэг л өдөр үүдэн дээр нь морин тэрэг зогсон залуухан эрлийз эр гэрт нь орж ирэв.
- Таныг Хуар эзэгтэй гэртээ урьж байна.
- Хуар гэдэг хүн танихгүй ээ.
- Лосолмаа гэдэг нэртэй юм л даа.Уг нь танай нутаг юм гэнэ лээ.Хөвсгөлөөс ирж манай данжаадтай ханилсан юм.
- Тэгээд надаар яахнав?
- Таныг морилж ир л гэж хэлүүлсэн.
- Тэгвэл намайг завгүй байна гэж хэл.Тэгээд ч би таньж мэдэхгүй айлд ордоггүй гэж хэлээд нүүр өгөлгүй буцаажээ.

Маргааш нь мөнөөхөн морин тэрэг ахиад л ирэв.Дотроос нь нэгэн эмэгтэй нөгөөх эрлийз залуугаар түшүүлэн бууж ирлээ.Сая л гэрт нь орж ирэхэд нэг голынх нь Лосолмаа гэгч залуухан эмэгтэй болох нь танигдлаа.Төрсөн ах нь сумын намын дарга хийж байгаад өмч хөрөнгө идсэн хэргээр албан тушаалаасаа бууж байсан зэрэг олон зүйлсийг бодож амжив.Мэнд ус мэдэлцсэн болоод угийн зожиг Лагсаг хар цагаан дуугүй буруу хараад хэвтээд өгөв.Лосолмаа хэсэг чимээгүй сууснаа,
- Би энд ирээд нэгэн дотор хүнтэй суусан юм.Сайн хүн бий.Даан ч бие минь дээрдэхээ болилоо. Тэгээд л танаасаа аврал эрж явна даа гэхэд нь Лагсаг өндийж суугаад,
- Ах нь хэнгэргээ нутагтаа орхисон. Энэ цагт эмнэлгээс өөр хэрэгтэй зүйл байхгүй л болов уу.Чи нутагтаа очвол аяндаа бие чинь илааршина.Хужаагийн өмхий тагзанд чам шиг хүн өөдлөхгүй ээ.Энэ бол үнэн үг.Чи сайн бодоорой гэж хэлээд буруу хараад хэвтээд өгчээ.Тэсвэр алдсан Лосолмаа бүсгүй гэнэтхэн уурсч,
- Чи муу үхсэндээ боогоод байгаа юм.Хятад хүн шиг амьдарч чадахгүй хэвтэж юун ч ихэмсэг юм бэ? Чам шиг новшнууд л дотор хүнд атаархаж байдаг болохоос бус ухаантай нь хамтран ажилладаг юм шүү. Харж л байгаарай гэж загнаад гарч оджээ.Эхнэр нь уйлж дуулан сүйд болов. Гэвч мань эр тоосонгүй. Харин шөнө дунд гэнэтхэн онгод нь орж ухаан алдан уналаа.Эхнэр нь босч архи цутган сэрээлээ.Лагсаг хэнгэнэтэл санаа алдсанаа эхнэртээ,
- Чонотой нийлсэн монгол нохой гэдэг шиг хужаагийн дэвсгэр болсон гичий чинь балаг тарих нь бололтой.Тэр хужаа нь олон даргатай дотно юм шиг байна.Манай хорооны дарга хятад цустай хүн юм байна.Яая даа байз хэмээн үглэсээр унтжээ.Маргааш өглөө нь хороон дээр дуудаж байна гэсэн зарлан дуудах ирлээ.Тэрбээр сэтгэлээ хөвчлөн зоригоо чангалсаар явж очив.Хорооных нь засаг дарга дүвчигнэж гарлаа.
- Чи муу эсэргүү зүс буруулж явсан юм бий.Би Дотоод яам, танай намын дарга хоёрт мэдэгдсэн.Дулаан хувцсаа өмсөөд наанаа сууж бай гэж хашгичлаа.Мань эр ч хэсэг зуурт балмагдсанаа ухаан алдан ойчив.Хорооны дарга бүүр ихээр уурсан өшигчиж байснаа гэнэтхэн царай нь хувиран,
- Энэ хүн үхчихлээ гэж муухай орилон тусламж эрэв.Эмч ирэхэд аль хэдийн амьсгал хурааж цогцос хөрсөн байлаа.Гэрт нь цогцсыг хүргэж өгөхөд эхнэр, хүүхэд нь уйлан хайлан бөөн хөл үймээн болсон нь ойлгомжтой.Яг энэ үеэр Дотоодыг хамгаалахын чекист түүнийг барихаар ирсэн боловч үхсэнийг нь сайн батлаж мэдээд данжаадынх руу харайлгажээ.Хүмүүс явсан хойно баруун талын орон дээр хэвтэж байсан цогцос хөдлөх шиг болж хөшиг нь намирав.

Эхнэр нь айж мэгдтэл,
- Бүү айцгаа, би амьд гэж хүнгэнэсэн дуун сонсогдож бүгдээрээ уйлцгаав.Лагсаг босч сууснаа,
- Та нар минь намайг маргааш оршуулсан нь дээр байх.Би босоод л явчихна.Та нар хэд хоногийн дараа нүүж Амгаланд очиж буу.Тэнд л аж төрөе гээд танилынхнаа хашааг зааж өгчээ. Маргааш нь оршуулах ажил даруухан болж өнгөрчээ.

Харин яагаад ч юм Далай данжаад, хорооны дарга, намын дарга, Дотоодыг хамгаалахын чекист нар нэгэн зэрэг маш амархан үхэцгээсэн гэдэг.Амгаланд гэрээ нүүж очсоны дараагаар газарт булаастай долоо хоног хэвтсэн Лагсаг зайран эсэн мэнд гарч иржээ.Тэрбээр нэрээ солин Доржсүрэн болгосон бөгөөд эсэн мэнд явсаар далаад онд өөд болсон гэдэг.Мартсанаас хэргийн эзэн хэнгэргийн дохиур болсон Лосолмаа бүсгүй галзууран,
- Лагсаг зайран хараад байна гэж үглэсээр Туул гол руу орж үхжээ.Ногоон малгайтан чекист эр Далай данжаадын заавраар Лагсагийг үхсэний дараа гурван хоног шарилыг нь шалгаж байгаад үхсэн гэлцдэг.

Одоо болтол Лагсагийн үр ач нар дотроос бөө зайран төрөөгүй нь түүний сүнс цагийн хатууд үр, ачаа хэрхэн зовохыг мэдэж байсан учраас эргэж төрөөгүй байх гэж ярилцдаг юм.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/