Үймээн самуунтай байсан 1930- аад оны үеэр Завханы НАХЯ-ны ногоон малгайтнууд Награнз бөөг барихаар Тэс суманд иржээ. “Ногоон” Санжаа хэмээх цуутай яргачингаар толгойлуулсан хүн оройхон машинтай бөөгийнд очсон гэнэ. Тэрхүү Санжаа гэгч ингэж самууны гучаад оны үед алс баруун Завханы хязгаарт тоо томшгүй олон лам хуврага, ард иргэдийг хилсээр буудан алж, эрүүдэн байцааж байсан зард гарсан алуурчин яргачин нэгэн байсан гэдэг.


Тэгээд Награнз бөөг гэрээс нь баривчлан явахаар болоход бөө “Ганц миний үгэнд ороод эндээс явбал хэн хэнийх нь аминд өлзийтэй юм. Эс тэгвээс эндээс хамгийн азгүй хувь тавилант хүн нь чи байх болно” гээд нөгөө ногоон малгайт “ногоон” Санжааг заажээ. Тэгээд бөө өөрөө тогоон дотороо ороод суучихжээ.
Энэ гэнэтийн хачин яриа, гаж үйлдэлд цочирдсон “ногоон” Санжаа нагаан буугаа гаргаж ирээд бөөг буудтал яг ард нь зогсож байсан нэгэн туслах нь үхэтхийн унасан аж. Гайхаж балмагдсан өнөөх Санжаа дахин бөө рүү буугаа чиглүүлж байгаад гохоо дартал хажууд нь байсан туслах үхжээ.
Харин Награнз бөө энэ бүхнийг харж зүв зүгээр инээгээд л тогоон дотроо суугаад байх юм гэнэ. Гэтэл нөгөө Санжаа урагш ухасхийн Награнзын толгойд тулгаж байгаад дахин гохоо дартал үлдсэн нэг туслах нь яг цохондоо буудуулан үхэтхийн унажээ. Энэ үед Награнз бөө тогоон дотроосоо босч ирээд “Одоо ахиад гохоо дарвал чи өөрөө өөрийгөө буудах болно. Тэгэхдээ чи шууд үхэхгүй. Өөрийгөө буудаж шархны халуунд их л удаан зовох болно” гэж хэлжээ. Болсон явдалд үнэхээр цочирдон балмагдсан мөнөөх “ногоон” Санжаа дахин гохоо дарсангүй бөгөөд ёстой нөгөө Награнзын хэлснээр гурван туслахынхаа хүүрийг аваад буцжээ. Ногоон малгайт Санжаа бөөгийн гэрийн гаднаас хөдлөөд удалгүй эргээд харахад эзэнгүй гэрийн буурь харагдаж байсан гэдэг.
Энэ явдал Завхан даяар шуугиан тарьж Урианхайн Награнз бөөгийн гэрт “ногоон” Санжаа туслахуудаа хүйс тэмтэрч гэнээ гэсэн яриа бөглүү зэлүүд нутгийн
хүн зоны амнаас ам дамин яригдаж гэнэ. Удалгүй Санжаа ч өөрөө баригдан төрийн гянданд хоёр жил гаран эрүүдэн шүүгдэж тарчилсаар амь алдсан юм гэдэг. “Усч хүн усандаа үхдэг’’ гэгчээр Ногоон малгайт Санжаа өөрийнхөө гараар бариулсан шорондоо өөрийнхөө яргаллыг амссаар дөрвөн мөч нь мэдээгүй болж, амьтай голтой амьтан зовж тарчилсаар тийнхүү нүд аньсан гэдэг. Энэ нь мөнөөх Награнз бөөгийн хэлсэнчлэн түүний азгүй сохор хувь тавилан байжээ.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/