1931 оны хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд нам төрөөс айхтар арга хэмжээ авч, лам бөө нарыг олноор гянданд хорьж цагдан ял тулган шийтгэдэг. Тэр үед Дашдаваа удган 20 гаруйхан настай залуухан байжээ.
Тэгтэл нэг өдөр Дашдаваа удган нөхөртөө хэлж гэнэ.


-    “Би нэг бөөлөхгүй бол болохгүй нээ” гэж гэнэ. Нөхөр нь ч намын гишүүн хүн болохоор хүн амьтнаас айж байж эхнэрээ чимээгүйхэн бөөлнө шүү гэжээ. Тэгтэл Дашдаваа удган:
-    Өнөөдер би нисэж үзмээр санагдаад байна. Та намайг нисэхээр барьж авахыг бодно шүү. Толгой маань тоононоос дээш гарах байх. Тэгээд ирэхэд барих хэрэггүй байх. Хүзүү хавьцаа ирэхэд ч барьж авч болохгүй шүү. тэгсээр байгаад суга хавьцаа ирэхэд барьж авахгүй бол болохгүй байх. Тэгэхэд л бариад авдаг юм шүү. Та тамхиа татаж байгаад мартчихваа гэжээ.
Хөвсгөлийн өндөр уул тайгатай нутагт хэнгэрэг дэлдэх дуунаар ганц гэрээр өвөлжиж байсан айлд хавь ойрынх нь нутаг нугын арав гаруй улс Дашдаваа удган бөөлж байна гээд давхиад иржээ. Тэгээд удган бөөлж гарч дээ. Нилээд бөөлж байгаад удганы хөл нь газраас хөндийрэээд эхэлж гэнэ. Г эрт цугласап хүмүүс “удганы хөл газраас хөндийрчихлөө” гэж Гэндэн гуайд хэлсэн ажээ.
Гэндэн гуай ч тамхи татаад суугаад байж гэнэ. Хэсэг сууж байснаа гаансаараа хөл доогуур нь хэд хэд

явуулаад авч, гаанс нь хөлд нь тээглэхгүй сул гараад байх юм гэнэ. Гэндэн гуай итгэж үл чадан нүдээ сайн нээн хартал үнэхээр л эхнэрийнх нь хөл газраас хөндийрчсэн байх юм гэнэ. Ингээд юу болоод байх нь вэ? Гээд хараад байтал үнэхээр толгой нь тоононоос гараад явчихав гэнэ. Удалгүй суга нь тоонотойгоо зэрэгцээд ирж байх юм гэнэ. Хүмүүс ч “Хүүе одоо л барьж авахгүй бол болохгүй нь” гэтэл улам дээш ахиад байж гэнэ. Гэндэн гуай ч юу болох нь вэ? гээд харж байгаад бүсэлхий нь тоонотойгоо ч бүсэлхий нь зэрэгцээд ирж, бариад авах санаатай ухасхийтэл эхнэрийнх нь хэнгэрэг, малгай, бүс дээл, гутал энэ тэр нь тооно тушаа унаж, нөмгөн чигээр харанхуй огторгуй руу нисээд явчихав гэнэ. Г эрт үзэгчээр сууж байсан улс дуу орон шуугилдаж, хаалгаар чихэлдэн гарахад ойр хавьд нь юу ч болсон шинжгүй ажин түжин байлаа. Тэд ойр хавьдаа цасан дээгүүр эрж, хайж. хашгирч дуудсан боловч сураг байсангүй. Хүмүүс тэгэсхийгээд гэр гэрийнхээ зүг давхиад оджээ.
Гэндэн гуай ч хүүгээ (Дархадын нэрт Баяр удганы аав Банзрагч гуай юм) өвөртлөн цурам хийлгүй үүр цайлгаж гэнэ. Тэгээд гэгээ орохоор гарч, гэрийнхээ ойр орчим хайсан боловч бараа сураггүй алга байна гэнэ. Өдөртөө удган эхнэрийнхээ орж гардаг айлаар явж сурсан ч сураг ажиг ер алга гэнэ шүү. Аргаа ядаад ойр хавийнхаа бөө заарин улсаас асууж лавлахад танай гэрийн ойролцоо эхнэрийн чинь тахидаг хоёр удган мод байгаа. Тэндээс л асууж сурсан нь дээр байх гэв. Үнэхээр л тэдний гэрийн ойролцоо нэгэн бүдүүн хуш мод байх юм гэнэ. Бас гэрээс зайдуу тахиж өргөл өргөдөг нэг хар мод байдаг байж л дээ. Гэндэн гуай ч намын гишүүн хүн Мй болохоор хүн амьтны нүд хариулж байгаад өнөөх хоёр модонд өргөл өргөж “Орон дэлхий минь эхнэрийг минь эргуүлж өгөөч" || гээд гуйгаад л байж. 9 Бөөлсөнеөс хойш 1L долоо хоног өнгөрч W эхнэрээс ямар ч f сураггүй байж.
Нэгэн өдөр Гэндэн
суутал тэр дээр модны    -
оройгоос эхнэр нь тас
тас инээх сонсогдов гэнэ. Өөдөө хартал эхнэр нь нэг бүдүүн гишүүн дээр нөмгөн чигээрээ суучихсан инээж байв. Гэндэн гуай ч эхнэрээ харж учиргүй баярлаж, нэхий дээлээ цасан дээр дэвсэж байгаад буруугаа хүлээн, бууж ирэхийг хүсэн элдвээр аргадаж гэнэ дээ.
Тэгтэл эхнэр нь мөнөөх гишүүн дээр суусан чиггээ хөөрч алгуур доошилсоор нэхий дээлэндээ ороож тэврээд гэр лүүгээ гүйчихэж. Тэгээд орон дээрээ эхнэрээ тавьмагцаа зуух тулгатайгаа ноцолдож, эм хүнгүй хүйт даасан гэртээ гал түлэхээр оролдож байхад эхнэр нь “Тий тий ямар хүйтэн юм бэ? Галаа хурдан түлээч” гэсэн гэдэг.

Энэ явдлыг нүдээр үзсэн олон хүн ярьж байсаныг бөө судлаач О.Пүрэв гуай тэмдэглэн авсан байдаг. Хожим
нь Гэндэн гуайгаас өөрийн биеэр болсон явдлыг нэг нэгэнгүй яриулж тодруулж авсан гэдэг.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/