Уншиж байна...


Дамба зааринг Дархадын гайгүй сайн бөө гэлцэнэ. Дамбын дүү Санжмятав, Гүндэвийн Чойсүрэнгийн хамт ан авд яваад тайгаас гөрөөс буудаж гэнэ. Очтол гөрөөс биш цаа байжээ. Авласан цаагаа өвчиж эхэлтэл хутганы ирэнд нэг юм тас үсэрснийг үзвэл сэтэр байжээ.

Тэр хоёр айхдаа хутгаа мартаад санд мэнд зугтжээ. Цааны эзэн Дуламжиг удган цаа унан ирж хутгыг нь хуйнд тааруулаад таньжээ. Удалгүй Дамба Зайрангийн хүү цааны эзэн Дуламжиг удганы жатганд өөд болжээ. Түүнийг Дамба зайран мэдээд цааны эзэн Дуламжиг удганд хариу жатга явуулжээ. Дамба заарингийн жатгыг Дуламжиг удган цагаатгаад, Дамба зайрангийн жатгыг Дуламжиг удган эргүүлээд Дамбыг жатгадахад хонхинуур нь Дамбын цээжинд оржээ. Дамба бөөлж жатгаа гаргахын тулд буудуулахаар болов. Ингээд сумтай буугаа маасгар Авирт өгч “Чи буудагтий” гэхэд Авир:
“Би яасан гэж хүнийг буудах болж байна” гээд дургүйцээд, завилаад суучихаж
Гэтэл Дамба бөөлөх зуураа оровоо шившиж Авирын өвөр дээр орхичихов. Тэгээд “бууд гэм чи буудаатах, тэгсэн хойно чи мэднэ” гэхээр нь Авир гэнэт буудмаар санагдаад хоёр далны нь дунд буудаж орхив. Дамба огих тоолонгоор цээжнээсээ цус гарган өндийхөд хонхинуур нь цустай хамт Дамбаас гарсан гэдэг. Ингэж Дамба бөө Дуламжиг удганы жатганаас /хараал/ гарсан юм гэдэг.

Бусад мэдээ

Mar 07, 2024 289

БАЛЖИР УДГАН

Mar 04, 2024 101

УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Feb 28, 2024 177

БӨӨ ГЭЖ ЮУ ВЭ

Feb 28, 2024 1899

ГОВЬ-АЛТАЙД

Feb 23, 2024 146

АНХНЫ УУЛЗАЛТ

Feb 20, 2024 191

НАЛЖИР УДГАН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/