Уншиж байна...

Бөө нар өөрсдийн “би”-ийн өвчнийг давж сэтгэнэ гэдэг маш их тэсвэр, ухаан шаарддаг бололтой. Эсбүгээс өөрсдийн хувийн “толгой” нь байх үзлээсээ салахад түн хэцүү даваа давахад хүрдэг. Энэ л зан чанар бөө нарыг хамтарч ажиллахад их саад болдог. Бид нэгдэх цаг ирнэ тэр болтол олон “би”-ийн өвчнөөс салсан байх учиртай. ДЦХ бол хамтын үзэл бодлын илэрхийлэлийн талбар билээ. “Бөө хүн өөрийн онгодыг дээдлэж, бусдын онгодыг хүндэлж явах учиртай.” гэж Монгол бөөгийн ёс зүйд заасан нь нэн учир утгатай агуулгыг өөртөө багтаасан байдаг. Бурхан халдуны Босгын даваанаас цааш удган, эмэгтэй хүн явдаггүй төрд ёсны журамтай. Гэтэл зарим удган миний онгодонд хамаарахгүй гээд Босгын даваанаас цааш явж байсан түүхтэй.

Энгийн хэрнээ эгэлгүй нэгэн эдгээр хүмүүс хэрэгтэйгээсээ илүү зүйлд шунадаггүй тэр их сэтгэлийн эрх чөлөөнд хүрсэн болохоор өнөөдөр бидний мөрөөдөл мэт зүйлсийг хийх хүчийг олсон байдаг бол уу бөө хүн гэдэг өрөөлийг муу хэлээд өөрийгөө ярих нь ихсээд ирэхээрээ унах нүхнийхээ амсар дээр ойрхон очдог мэт
Чойгоо Ертөнц

2013 он. Анхны бүхэн содон байдаг. Улаанбаатар -Хөвсгөлийн хооронд шороон замтай байлаа. Зочидоо хүлээж авч, бас үддэг хөтөл зурганд ингэж үлджээ. Хөвсгөлийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон биднийг үдэж байсан мөч зурганд ийнхүү түүх болон үлджээ. Хөвсгөлийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Монгол бөөгийн их зайран П.Ганболд, түүний гэргий Хандаа наролон арга хэмжээг өндөр тувшинд зохион байгуулж байсан.

Монгол бөөгийн их зайран Б.Баяраа (Моко) -той Монгол бөөгийн дархан Удган Д.Энхжаргалын хамт онгодын өргөөнд нь очиж уулзсан түүхийг зураг өгүүлнэ. МБНЭ байгуулагдаад удаагүй байсан цаг билээ. Нилээд удаан ярилцаж, танилцаж сууж билээ.

2012 он. МБНЭ-ийг зорьж олон эрдэмтэн, судлаач нар ирж уулзаж байлаа. Энэ удаа ОХУ-ын Москва хотоос бөө судлалын чиглэлээр ирж уулзав. Энэхүү уулзалтад Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн, Монгол бөөгийн удган П.Энхтуяа нар оролцож билээ. Бидэнд дэлхийн 60 орчим улсаас хандаж холбогдсон байдаг. Гадаад харилцаа зохих тувшинд хүрсэн билээ.

2012 он. МБНЭ-ийн ДЦХ нь маш ажил хэрэгч болдог байлаа. Тэр үед Баян-Өлгий аймгийн Буянт, Цэнгэл, Алтай сумын нутагт хамаардаг Цэнгэл хайрхан буюу Үзмийн цагаан уулын тахилгыг хийх бэлтгэлажлын хүрээнд нутгийн зөвлөл, зон олонтой уулзалтууд хийсэн байдаг.
2024 онд Өвөрмонголын нутагт Үзмийн цагаан уулыг тойрон амьдарч байсан олон зуун айлын төлөөлөлтэй уулзах завшаан тохиож билээ. Тэнгэр минь, энэ бол маш сайхан тохиолдол мөн билээ.
Эцэст нь нэг л удаа уулзаад өнгөрсөн учралыг дурьдаж байна.

МБНЭ-ийн хамт олон Өмнөд солонголст болох ЮНЕСКО-ийн Олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцохоор авч явах хэрэгслэлээ Яамны дэргэдэх Комисст шалгуулж албан ёсны зөвшөөрөл авч билээ.
ЮНЕСКО-ийн арга хэмжээнд бөөгийн хуяг дуулга, гал тахих ёс жаншилаар зан үйл хийж оролцож билээ. Олон улсын арга хэмжээнд оролцохоор оролцох замд авч яваа хуяг, хэрэгслээс болоод саад учирч цаг алдахаас болгоомжилж, албан ёсны зөвшөөрлийг хуулинд заасны дагуу авч байсан юм.

Баян-Өлгий аймгийн Буянт сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөлтэй уулзаж, Цаст хайрхан буюу Цэнгэл хайрханы нэгдсэн тахилгын талаар мэдээлэл хийж байжээ. Нэгдсэн тахилгыг нутгийн зон олон талархан дэмжиж, тахилга сайхан болж өнгөрсөн.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/