Уншиж байна...
zxc4461.jpg

Баянхонгорт анх уулзалт зохиоход Баянхонгорын бөөгийн хүрээлэн нэг багшийн 50 орчим шавьтай бүлэг угтаж билээ. Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргалын шавь Баянхонгорын бөөгийн хүрээлэнгийн удирдагч Энхжаргал анхны уулзалтыг зохион байгуулаад ажлаа өгчөөд явсан. Одоо хүртэл холбогдсонгүй.
Доргисон залуус угтаж халуун ярилцлага өрнүүлж, бужигнаж байгаад тарсан. Хотоос бөөндөө үдэж гаргаж өгч билээ. Бидэнтэй Дарьчулуун зайран, түүний нутгийн бусгүй манайд админаар ажиллаж, Өөдөө удганы зураглаач залуу цуг явсан байдаг. Хонгор нутагт бөөгийн байгууллага байгуулагдсан түүх энэ билээ. админБаянхонгор хот дайраад гарах болгонд тэр үеийн дурсамж сэдэрдэг юм.
Тэр үеийн хотын төвийн паркын байдалыг үзүүллээ.

zxc4447.jpg

Бүх зүйл амжилттай болж байгаагүй. Говь-Алтайд бөөгийн хүрээлэн байгуулах гэсэн боловч сонгосон хүн маань татгалзсан байдаг. Ядалт болгон амжилттай байгаагүйн жишээ энэ болов уу. Гэхдээ жилийн дараа явахдаа бөөгийн хүрээлэнг байгуулсан байдаг. Номын санд бөөгийн тухай номоо хандидлаад цааш хөдөлж билээ.

zxc2024
zxc2024
zxc2027
zxc2027
zxc2030
zxc2030
zxc2032
zxc2032
zxc2033
zxc2033
Previous Next Play Pause
zxc2024 zxc2027 zxc2030 zxc2032 zxc2033

Эртний түүхтэй Ховд хотод бөөгийн хүрээлэнгээ байгуулахаар очсон. Очсон хүн бүр Ховдын шавар хэрэм, олон зуун настай мод, түүхэн хөшөө дурсгалтай танилцдаг. Хүрээлэнгийн удирдагчаар томилох хүнээ эрт судлаад олчихсон байсан. Харин анх удаа нүүр тулж уулзсан хэрэг л дээ. Сонирхолтой нь шувуудын чуулга гэлтэй маш олон шувууд дээгүүр, урдуур эргэлдэн нисч байсан. Өдөржин шөнөжин манж хоносон шувуу ч байсан. Тэр цагаас хойш Лувсанлхамо нийгмийн төлөө их ажил хийсэн. Төвтэйнөө хамтарч ажиллах талаар анхаарсангүй явж ирлээ.

Хар зүрнийн Хөх нуурт болсон бөөгийн нэгдсэн тахилгын үеэр миний бие, Загдаа удганы хамт нэгэн гадаадын бөөтэй танилцсан билээ. Зочиноо хүндэтгэн хүндэтгэлийн хоол зооглож, хамтын яриагаа өрнүүлсэн байдаг.
Загдаа удган сонголтоо хийгээд бие дааж ажиллахаар одсон. Нэгэнт манай гишүүн биш болсон болохоор хойноос нь хошуу дэвсээд гүйгаад байх хэцүү. Тэрхүү гадаадын удган дэлхийн 8-н цэгээс нэгэн цагт зэрэг бөөлөх санаа дэвшүүлж байсан. Бөөгийн ертөнц арвин бас сонирхолтой билээ.

Бөө нар өөрсдийн “би”-ийн өвчнийг давж сэтгэнэ гэдэг маш их тэсвэр, ухаан шаарддаг бололтой. Эсбүгээс өөрсдийн хувийн “толгой” нь байх үзлээсээ салахад түн хэцүү даваа давахад хүрдэг. Энэ л зан чанар бөө нарыг хамтарч ажиллахад их саад болдог. Бид нэгдэх цаг ирнэ тэр болтол олон “би”-ийн өвчнөөс салсан байх учиртай. ДЦХ бол хамтын үзэл бодлын илэрхийлэлийн талбар билээ. “Бөө хүн өөрийн онгодыг дээдлэж, бусдын онгодыг хүндэлж явах учиртай.” гэж Монгол бөөгийн ёс зүйд заасан нь нэн учир утгатай агуулгыг өөртөө багтаасан байдаг. Бурхан халдуны Босгын даваанаас цааш удган, эмэгтэй хүн явдаггүй төрд ёсны журамтай. Гэтэл зарим удган миний онгодонд хамаарахгүй гээд Босгын даваанаас цааш явж байсан түүхтэй.

Энгийн хэрнээ эгэлгүй нэгэн эдгээр хүмүүс хэрэгтэйгээсээ илүү зүйлд шунадаггүй тэр их сэтгэлийн эрх чөлөөнд хүрсэн болохоор өнөөдөр бидний мөрөөдөл мэт зүйлсийг хийх хүчийг олсон байдаг бол уу бөө хүн гэдэг өрөөлийг муу хэлээд өөрийгөө ярих нь ихсээд ирэхээрээ унах нүхнийхээ амсар дээр ойрхон очдог мэт
Чойгоо Ертөнц

2013 он. Анхны бүхэн содон байдаг. Улаанбаатар -Хөвсгөлийн хооронд шороон замтай байлаа. Зочидоо хүлээж авч, бас үддэг хөтөл зурганд ингэж үлджээ. Хөвсгөлийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон биднийг үдэж байсан мөч зурганд ийнхүү түүх болон үлджээ. Хөвсгөлийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Монгол бөөгийн их зайран П.Ганболд, түүний гэргий Хандаа наролон арга хэмжээг өндөр тувшинд зохион байгуулж байсан.

Монгол бөөгийн их зайран Б.Баяраа (Моко) -той Монгол бөөгийн дархан Удган Д.Энхжаргалын хамт онгодын өргөөнд нь очиж уулзсан түүхийг зураг өгүүлнэ. МБНЭ байгуулагдаад удаагүй байсан цаг билээ. Нилээд удаан ярилцаж, танилцаж сууж билээ.

Бусад мэдээ

Mar 07, 2024 285

БАЛЖИР УДГАН

Mar 04, 2024 101

УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Feb 28, 2024 177

БӨӨ ГЭЖ ЮУ ВЭ

Feb 28, 2024 1897

ГОВЬ-АЛТАЙД

Feb 23, 2024 146

АНХНЫ УУЛЗАЛТ

Feb 20, 2024 190

НАЛЖИР УДГАН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/