Ангир далай ноёнхой

Ам цагаан ноёнхой
Эрх хотин ноёнхой
Энхил донхил ноёнхой
Тайгин тарлан эрээн бухандай
Хухуни махыг
Хүүдий саваар тэгнээд
Хүрэн эрээн могойгоор
Хүзүү сээрээ дамнуулаад

Алтан лусаас тодорсон
Агар хар тэнгэр
Эрдэнийн хүрэл лусаас тодорсон
Эрчтэй хар тэнгэрээс уруу
Житага буурал аавдаа
Хүчийн хүчинд даатгалаа
Хүсэл сүсэл тавилаа.

Өргөн Дэрсгэйг эзэлээсэн

Өвгөн буурал ээжив дээ
Хос л хоёрын салгаж л явсанб
Хоёр биеэнэл нийлүүлж л явсанб
Өнчин хүнийг салгаж л явсанб
Санаснаа гүйцээж явсанб
Сундалдаа явъяа гэсиймаа

Жирийн бөө, удган нарын сүнс хийгээд орон нутгийн сахиулсан онгодууд өвөг дээдсийн онгодын дунд гуравдахь зэргийг бүрдүүлнэ. Тэдний амьд ахуй үеийн нутаг орны хүмүүс мөн бөө мөргөлийн ёсоор таалал төгссөн зайран, удган нарын онгод тахилгад зориулан, уул толгодын орой, даваа хөтөл дээр чулуун овоо бүхий булш байгуулж, нутгийн өвөг дээдсийн онгодын хүрээлэн, авралын онгодын гишүүн болгодог байна.

Өрөг хогоргын буриаг эзэлсэн
Өл буурал аав
Өтгөн бүлэг озоороосоо
Өнөр буман сүлбэрээсээ
Бүрэн сонсогтий хайрхан
Өнгөтийн натын улаан хорход
Үүрдийн урт жаргалыг хайрлагтий
Хормойгоо дэвсэн гуйв

Тэднийг насан өөд болсных нь хойно тусгай ёс үйлдэл хийж өвөг дээдсийн нь хүрээлэнд залан авчирч овгийнхоо болон нутгийнхаа авралын онгод болно. Их бөө нар буюу зайран, удган нарын сүнс овгийн авралын онгод болж, эзэн онгодын удаахь байрыг эзэлнэ.

Монгол бөөгийн шашинд монголын оюун санааны олон талт амьдралыг тооны бэлэгдлээр илэрхийлсэн ерин есөн тэнгэр гэж байдаг. Тэдгээрийн тавин тав нь хүн төрөлхтөнийг ивээн тэтгэгч цагаан тэнгэр, нөгөө дөчин дөрөв нь хүн төрөлхтнийг хөнөөгч монгол үндэстний дайсныг бөхийлгөн дарагч хар тэнгэр ажээ. Ерин есөн тэнгэр бол монгол бөөгийн шашны үхдэл бурхад тул монгол овогтон хэн ч зохисгүй үйлдлээр тэднийг цочоон хэлмэгдүүлэх ёсгүй. Юун гэвэл, тэд халин одсон өвөг дээдсийн онгод, ахлагчид, зайран, удган нарын сүнс ажээ.

Тэнгэрийн дууг тэнгэрт луу дуугарав гэж итгэдэг байснаас цахилгаан цахихыг “луу унжив” хэмээн ойлгодог байв. Тэнгэр ихээр дуугарч, луу унжиж, цахилгаан цахиж эхэлбэл аянганд ниргүүлэвзэй хэмээн болгоомжилж дор дурдсан дом хийдэг басан. Үүнд: Айргаа бүлж эхэлнэ

Задын чулуу, заг аянганд үхсэн малын яс эсвэл гурван цаас, эдлэл ил гарган тавиад “Алтангэрэл” судар тэврэн сууна.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/