НУТГЫНХАН УГТАЖ АВАВ.
Монголын түүхэнд домогт тулалдаан болсон Толбо нуурын баруун талд Өмнийн голын гүүрний хажууд Урианхайн олон хуран цугларч идээ цагаагаа дэлгэн, хуураа татан туульсаа хайлч нутаг нутгаас ирсэн 108 бөө улаач нарыг угтан авсан билээ.
Олон зуун жилийн дараа эртнээс өнөөг хүртэл уламжлалт монгол бөөгийн язгуураа эрхэмлэн яваа улаач нараа нутгийн олон хүндэтгэн угтлаа. Хүндэт зочиддоо зориулан дом харваа үйлдэж, халуун дотно сэтгэлээр харилцан ярилцаж билээ.
Олон зуун жил уламжлагдан ирсэн эртний бургаасан уньтай монгол гэрээ барьсан байлаа.