http://www.zoofirma.ru/

Газар шороо,ус чийг гэсэн ухагдахууныг нэгийг нь нөгөөгөөс салгаж болдоггүйн адил лус савдаг гэдгийг салангид үзэж болохгүй. Лус савдгийн үзэгдлүүд хүний үйл ажиллагаанаас нөлөөлж байгаль нийгмийг хамарсан үйл явдалд хүргэдэг.

Лус савдгийг бие хүн л хөндөнө үү гэхээс бус бие хүнийг лус савдаг гэмгүй байхад нь огт хөндөхгүй. Лус нь ус чийгийн эзэн боловч усанд биш,савдаг нь газар шорооны эзэн боловч газрын хөрс шорооны эзэн боловч газрын хөрс шороонд биш аль аль нь тэнгэр газрын заагт гадаргуу дээр оршдог хэмээн бөө нар үздэг.