http://www.zoofirma.ru/

Элэг бол арьсны дараа орох чухал эрхтэн бөгөөд хүний эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааг хариуцсан юугаар ч орлуулшгүй эд билээ. Элэг нь өдөр болгон цусыг шүүж биед хэрэггүй болсон хорт бодисыг эд эсээс ялган цэвэрлэж байдаг байна. Мөн нүүрс ус, өөх тосны нэгдэл бий болоход гол үүрэг гүйцэтгэнэ.


А, Д, Е, К зэрэг хүний биеийн болон сэтгэл зүйн байдлыг хангаж байх витаминуудыг цуглуулж байдаг эрхтэн юм. Хэдийгээр энэ эрхтэн аливаа хорт бодисыг ялгаруулах зорилготой боловч хэт их хорт бодис бий болоход элэгний үйл ажиллагаа доголдох ба энэ нь биеийн ерөнхий эрүүл мэндэд шууд нөлөөлнө.
Элэг нь өөрөө өөрийгөө өдөр болгон цэвэрлэх боловч хэт их ачаалалтай үед үүргээ биелүүлж чадахгүйд хүрдэг байна. Тиймээс хордсон байж болох шинжийг цаг тухайд нь таньж мэдэн хоргүйжүүлэх арга хэмжээг авах хэрэгтэй. Одоо та бүхэнд элэг хортой бодисоор хордсон байж болох 9 шинжийг танилцуулъя.
1. Шээс болон өтгөний өнгө өөрчлөгдөх
Шээс болон өтгөний өнгө өөрчлөгдөх нь хүний биеийн дотор эрхтний хэд хэдэн өвчин бий болсныг илтгэж болох юм. Хэдийгээр шээсний замын системийн өвчлөлтэй холбоотой байж болох ч элэгтэй холбоотой ямар нэг өөрчлөлт гарсныг илтгэх бас нэг дохио билээ. Хорт бодисоор хордсон элэг нь өтгөний өнгөнд бас их нөлөөлнө. Өнгө нь ихээхэн гэрэлтэй эсвэл хар хүрэн болдог байна.
2. Ходоодны үрэвсэл болон агшилт
Хэдийгээр элэг хордсоноос болж ходоод гэдэсний систем агшиж үрэвсэж эхэлснийг тогтооход хэцүү ч энэ шинж тэмдгийг тоохгүй байж болохгүй. Үргэлжийн агшилт нь элэг бүрэн дүүрэн ажиллаж чадахгүй, хорт бодисыг гадагшлуулахад ихээхэн хүнд байгааг харуулдаг. Мөн бас нэг шинж нь байнга бий болох үрэвсэл бөгөөд энэ нь гэдэс хийгээр дүүрэх байдлаар илэрдэг байна.
3. Арьс хямрах
Элгэнд хорт бодис хуримтлагдах нь арьс хямрах байдлаар бас илэрдэг. Учир нь ойлгогдохгүй загатнаа, хуурайшилт нь элэг хордсоны үр дагавар юм. Илрэх шинж тэмдгийг янз бүрийн чийгшүүлэгч тос түрхэн алга болгож болох ч дотор ямар нэг өөрчлөлт байхгүй учир удалгүй дахин арьс хямрах болно.
4. Ходоодны шүүс ялгарах, түлэх
Ходоодны шүүс хэт их ялгаран түлэх нь ихэнхдээ буруу хооллолт, зарим нэг хүнснээс шалтгаалах боловч элгэнд их хэмжээний хорт бодис хуримтлагдсан үед бас бий болдог байна.
5. Суулгалт
Суулгалт нь олон зүйлээс шалтгаалан бий болдог ч элэгтэй бас хамаатай байж болно. Ямар шалтгаантай нь мэдэгдэхгүй суулгалт их болбол элгээ цэвэрлэх арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй.
6. Ядрах
Элэг хорт бодисоор дүүрсэн үед цус шүүх чадвараа алдаж бие эрхтэнд хангалттай хүчилтөрөгч очихгүй болно. Ийм байдлаар хүний оюуны болон биеийн хүч чадал сулран, ядарч, байнга амрах хүсэл төрөх болно.
7. Хоолонд огцом дургүй болох
Олон шалтгаанаар хоолонд дургүй болж болох ба ихэнх нь ямар нэг хоргүй нөхцөлд бий болдог боловч энэ нь удаан үргэлжилбэл анхаарах хэрэгтэй. Зарим хүн хоолонд дургүй байх нь сайн хэрэг болдог тал бий. Гэхдээ ийм байдлаар хэдэн хоног үргэлжилсний дараа тэжээллэг бодис дутагдаж, улмаар бусад янз бүрийн зовиур, нөхцөл байдал бий болно.
8. Шингэн саатах
Бөөрний өвчтэй хүнд иймэрхүү зовиур их тохиолдох боловч элэгнээс шалтгаалж бас болно. Хүний хөлийн ул болон бусад хэсэгт үрэвсэл үүсэх байдлаар энэ нь мэдэгдэнэ. Хэрвээ таны хавантсан гэж бодож байгаа хэсэгт хэдэн секунд хуруугаараа дараад авахад дарагдсан мөр нилээд хэдэн секундын турш байж байвал шингэн саатаж, хавагнаж байна гэсэн үг юм.
9. Арьс шар өнгөтэй болох
Билирубин хэмээх бодис элгэнд ихээр хуримтлагдсан үед арьс шарлаж эхэлдэг. Элэг хорт бодисыг гадагшлуулж чадахгүй үед энэ бодис цусанд их хэмжээгээр хуримтлагдан улмаар элгэнд бий болж арьс шарладаг байна.
Танд эдгээр шинж тэмдгийн аль нэг нь байна уу? Хэрвээ танд эдгээрээс 2-оос дээш хэмжээний шинж илэрвэл элгээ цэвэрлэх талаар яаралтай бодох цаг болсон ба эмчид заавал үзүүлээрэй.