http://www.zoofirma.ru/

Сэтгэл судлалын шинжлэх ухаанд гараад төдийлөн удаагүй байгаа нэр томьёо болох dark triad буюу хар гурав гэж нэрлэгддэг зан чанар:
• Narcissism: Өөрийгөө бусдаас дээгүүр тавьж, үргэлж бусдаар магтуулж, хүндлүүлэхийг хүсдэг. Зөвхөн өөрийгөө хайрлах хэт хувиа хичээсэн зан (Америкийн одоогийн ерөнхийлөгчийг сэтгэл судлаач эрдэмтэд энэ зангийн цэвэр илрэл гэж үздэг).


• Machiavellianism: Өөрийн эрх ашиг, зорилгын төлөө хэнийг ч хорлож, сайхан зан гаргаж хуурч, ашиглаж чаддаг зан(Тэд ихэвчлэн гаднаасаа сэтгэл татам харагддаг. Ихэнх улс төрчид энэ зангаа ашиглаж өндөрт гардаг гэж үздэг).
• Psychopathy: Ямар нэгэн өрөвдөх сэтгэл огт байхгүй, нийгэм болон ёс зүйн эсрэг үйлдэл гаргадаг. Энэ нь бусдад хэрхэн нөлөөлөх талаар огт боддоггүй зан. Ихэнх гэмт хэрэгтнүүд энэ ангилалд багтана.
Эдгээр 3 занг төрөлхийн гэж үздэг бөгөөд өссөн орчин нөхцөл, хүмүүжил зэрэг нөлөөлдөг байх магадлалтай.
Гурвууланд нь байдаг түгээмэл шинж нь бусдыг үзэн ядах, 2 нүүр гаргах, зөвхөн өөрийгөө л боддог, догшин ширүүн, хүйтэн хөндий байдлууд.
Та арай ийм зан чанартай болчихсон юм биш биз?! Доорх тестийг өгөөд үзээрэй.
P.S. Psychopathy, Machiavellianism, Narcissism хэсэг дээр 60-аас дээш хувьтай гарсан (Percentile буюу нийт тест өгсөн хүмүүсийн 60 хувиас дээш оноо авсан) хүмүүсээс болгоомжилж аль болох хол явах, 40-өөс дээш хувьтай гарсан хүнтэй цуг амьдрахгүйг хичээх, 20-оос дээштэй хүнтэй суувал амьдрал чинь амар биш байх болно гэсэн байна.
• via: Baljinnyam Ariunaa practicalpie.com-с орчуулав.