http://www.zoofirma.ru/

Өчигдөр Сүхбаатар дүүргийн XIV хороо, Дамбадаржаагийн... гудамжинд оршин суух 38 настай Э гэгч 39 настай, эмэгтэй Б-г бөөлүүлж, сахиусыг нь авч өгнө хэмээн биеийг нь халуун чулууны уураар түлж хүнд гэмтэл учруулсан хэрэг гарчээ.

Хохирогч одоо Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сэхээн амьдруудах тасагт эмчлүүлж байгаа ч биеийн байдал нь маш хүнд байгаа аж.
Сүүлийн үед бөө нэрээр гэмт хэрэг үйлдэх, бусдын амь насанд халдах тохиолдол гарсаар байгаа тул иргэдийг болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.