http://www.zoofirma.ru/

Саяхны нэг орой ажлаа тараад явж байтал хүүхдээ тэвэрсэн нэгэн эмэгтэй дайралдсан хүн бүрээсээ “хүүхэд хамгаалдаг газар байна уу, хүний эрхийг хамгаалах комисс гэдэг нь хаана байдаг юм бэ” хэмээн асууж байгаатай таарлаа. Тэр эмэгтэйд угаас хэцүү явдал тохиолдсон уу гэмээр шаналантай нь аргагүй асуухаар нь бусдын адил дуугүй өнгөрч чадсангүй.

 

“Танд юу тохиолдоо вэ, та яагаа вэ, Танд тусламж хэрэгтэй болоо юу” гэтэл тэр эгч “эгч нь яахаа ч мэдэхгүй байна. Манайхан гэр бүлээрээ тэр хүнд сүсэглэж ирсэн.

Гэтэл адаг сүүлд нь миний байрны төлөө л надтай ойр дотно байж, энэ хүү бол миний анхны бөгөөд ганц үр минь. Гэтэл хүүхдийн маань эцэг бөө хүн байтлаа байж боломгүй ёс зүйг гаргах болсоор удаж байна. Тэр хамгаалдаг, бөө хүнийг хэлдэг газар байвал эгчдээ заагаад өгөөч” хэмээн уйлан хэллээ. Мөн тэрээр “тэр телевиз радиог нь дуудсан ч яахав.

Угаасаа эгч нь удахгүй үхэх биз дээ. 2 дүү маань үхнэ гээд гэрээсээ гарч явсан сурагтай. Одоо яана аа хэмээн уйлж байв. Тэр хооронд хүү үнэхээр ядарсан бололтой ээжийнхээ гар дээр унтсаар л байлаа. Эгч хүүгээ их удаан тэвэрч байгаа бололтой болохоор ньхүүг өргөж тэврээд “Хамтдаа нэгэн хүний эрхийн байгууллага дээр очих уу” хэмээн асуулаа. Харин эгч тэгье. Түүнээс өмнө Бөөгийн академи гэж байдаг гэсэн. Тэнд очиж хэлмээр байна гэлээ.

Ингээд ажлын цаг тарсан боловч бид Бөөгийн академируу явлаа. Дараа нь нэг хүний эрхийн байгууллагын хүнтэй утсаар холбогдож ажил дээрээ байгааг нь дуулсан тул тэнд очихооор боллоо.
Ингээд тэр эгч надад хэцүү зовлонтой амьдарынхаа талаар ярьсныг товч хүргэе.
Түүний нэрийг бичээд яахав. Ямартаа ч шашнаар далайлгасан хүний сүсэг биширлээр тохуурхаж, ашиг хонжоо хайгчид олон болсныг эн түүх гэрчилэх биз ээ.

Хэдэн жилийн өмнө Солонгосруу гэрээгээр ажиллах 15 мянган хүнийг бүртгэсэн. Тэр үед энэ эгч үүнд бүртгүүлээд тэнцэж, урилгаа л хүлээж байхдаа нэгэн бөө хүнтэй танилцаж, өөрийгөө үзүүлж харуулсах болсон байна.

Бөө хүн гэдэг тэнгэр язгуурт монголчуудын хувьд шүлэг бишрэлийн дээд нь байдаг хойно эгч ч түүнд итгэж хамаг амьдралаа даатгаж, Солонгос явахаа яаравчлуулахаар гадаад паспортоо хүртэл өгё үзэж харуулан шившлэг хийлгэжээ. Гэвч тэрээр нэр сус нь хүртэл Солонгост оччихоод байтал явж чадсангүй. Юм ч бодсонгүй. Ингэсээр тэр бөөтэй дотно болж нэг удаа жирэмсэн болж, түүнийгээ хэлтэл бөө хүн атлаа хүүхдээ авахуул хэмээн тулгасаар эхний хүүхдийг нь авхуулсан байна. Гэтэл дараа нь дахин жирэмсэн болж, түүнээ хэлтэн мөн л авахуул гэсэн байна. Хэдийгээр тэр эгчийн 30 гарсан ч хүүхэдгүй байсан болохооор хүүхдээ гаргана хэмээн зөрсөөр хүүхдээ гаргасан байна.

Ингээд хүү дөнгөж, 2 сартай байхад бөө эцэг нь хүүхдийг ээжтэй нь хаяад яваад өгсөн байна. Түүгээр ч барахгүй өөрийнхөө төрсөн үрийг “элдвээр доромжлон харааж, хэлэх хэлэхгүй муухай үгийг хэлж байсан болохоор тэр эгч ч хүүхдээ ганцаараа өсгөхөөр үлджээ.

Тэрээр өөрийнхөө ганц өрөө байранд амьдарч байсан ч үе үе ирж тэр бөө дарамталдаг байсан бөгөөд сүсэг бишрэлээр нь далимдуулж, би танайханд хараал хийнэ.та нар хараагдсан, удахгүй үхэцгээнэ” гэх мэтээр хараах болсон байна. Энэ бүхнээс энэ эгч эцэстээ залхаж, ямар учраас ингээд байгааг нь саяхан олж мэдсэн гэнэ.

Тэр бөө нь урьд нв 2 ч эхнэрээс салсан гурван хүүхэдтэй бөгөөд тэд нь эрийн цээнд хүрч хүнтэй суусан байна. иймээс байр сав хэрэгтэй болж, эгчийг ганц өрөө байраа өг хэмээн дарамтлах болсон гэнэ.
Иймээс эгч байрныхаа гэрчилгээг хүртэл нууж гэртээ хадгалахаа больсон гэнэ.
Гэртээ харих гэхээр бөөн дарамт, дээр нь гэртээ сууж, хүүхдээ хардаг болохоор хоногийн хоолоо залгуулах, хүүхэд өвдөх зэрэгт багагүй мөнгө шаардагддаг ч эгчид мөнгөний эх үүсвэр ч үгүй болжээ.

Оюутан хүүхдүүдэд өмнө өрөөгөө хөлслүүлж хоногийн хоолоо залгаж байсан ч хүүхдийн бөө эцэг ирж, хэл ам гаргах болсоноос хойш өрөө хөлсөлсөн хүмүүс нь долоо ч хонохгүй гараад явдаг болсон гэнэ. Эгчийн хэлсэнээр тэр бөө өөрийн эрдэм чадлаа ашиглан түүний орлогийн үүдийг бүр хаасан гэнэ.

Тэр бөөд хүүхэд эмэгтэй 2 ямар ч хамаагүй зөвхөн нэг өрөө байрны төлөө тэдний гэр бүлийг үгүй хийхэд ч бэлэн байгаа хэмээн эгч айдас дүүрэн хэллээ. Мөн төрсөн дүүгийнх нь гэр бүлийг салж сарниулах дээр нь тулгаад байгааг ч хэллээ...
Бид ийн ярилусаар Бөөгийн академи гээд байсан газар очсон боловч хоосон хаалга мөргөсөн юм.Бодвол нүүсэн байв.
Ингээд түрүүчийн утсаар ярьсан хүний эрхийн төлөө дуугардаг нэгэн байгууллага дээр очёон боловч туслалцаа авч чадаагүй юм.

Учир нь тэр эгч үнэхээр хуулийн байгууллагаар шийдүүлэх хэрэгтэй бол тэр нөхөр гээд байгаа хүүхдийнхээ эцэгт дарамтлуулсан гэсэн ямар нэгэн ул мөр зодуурын ч юм уу, байрыг нь авах гээд байгаа бол байрыг нь авах ямар үйл ажиллагаа явуулсныг харуулах баримт хэрэгтэй гэлээ.

Гэтэл тэр эгчид ямар ч нотолгоо баримт байсангүй. Зөвхөн хараалгасан гэдгээ хэлж, хүү бид хоёрын амь нас хэзээ ч сүйдэж мэднэ гэдгийг л хэлж байв. Мөн хүүхдээ их муухайгаар доромжилж байсныг, хэд хэдэн удаа өөрийг нь цохисныг, дүүгийнх нь гэр бүлийг үймүүлснийг тэднийхнийг хараах зан үйл хийснийг хэлэхээс өөр юу ч хэлж чадсангүй.

Мөн цагдаад хандаагүйн шалтгаанаа тэг эгч “манай нөхөр монголын хууль надад үйлчлэхгүй. Хэн ч чамайг тоохгүй гэдэг. Өнгөрсөн намар тэр намайг хүчтэй цочиролд оруулж, тэр үеэр энэ талаар дүүргийн цагдаад мэдэгдсэн ч хэрэгсэхгүй болгосон. Тэгэхээр эгч нь одоо хэнд ч итгэж чадахгүй байна.” гэсэн юм. Мөн би “өнгөрлөө” гэхэд ганц үр минь яана даа. Гэлээ гээд хүүгээ эцэгт нь яасан ч өгөхгүй. Миний хүүг тэд хөдөө хүнд өгчихнө. Түүнийг минь хэн ч хайрлахгүй” хэмээн тэр эгч байн байн цурхиран уйлж, тэр хүнд итгэсэндээ хүртэл өөрөө өөртөө гомдож цөхөрч байгаагаа хэлж байсан юм. Ийм байгаа нь ч гаднаас нь харахад л андашгүй байсныг ч хэлэ.

Ингээд бид утасныхаа дугаарыг солилцоод маргааш уулзахаар болсон юм. Өнгөрсөн тав хоногт тэр эгчрүү өчнөөн залгасан ч утас нь ерөөсөө холбогдсонгүй. Иймээс одоог болтол тэр эгч яасан бол гэсэн бодол санаанаас ер гарахгүй байсаар л. Учир нь тэр эгч хэдий өөрийн гэр оронтой боловч гэртээ очихоос ч эмээж айлд хонохоор явсан юм. Түүнд автобусны мөнгө ч байгаагүй билээ.

Зарим бөө нар шашныхаа нэр хүндийг унагааж, хүмүүсийн сүсэг бишрэлийг ашиглаж, залилж, мэхэлж байгаа талаар зөндөө уншиж байсан ч өөрийнхөө чихээр сонсоно чинээ бодсонгүй.

Манай монголчууд бурхан шашин шүтээндээ хүндэтгэлтэй хандаж, муу үг хэлэхээс ч цээрлэдэг ард түмэн. Гэтэл бүхний хайр хүндэтгэлийг уландаа гишгэсэн бөө ийн ээж, хүү хоёрыг дарамталж, ганц өрөө байрны төлөө хүн алахаас ч сийхгүй байна гэдгийг сонсоод үнэхээр итгэмээргүй санагдаж байснаа нуух юун.
Хэрэв үнэхээр ийм ёс суртахуунгүй, ийм бөө нэрэн дор халхавчилсан “хүн биштэнгүүд” байдаг бол тэднийг гэсгээдэг хууль байх л ёстой. Монгол бөөгийн академи, Монгол бөөгийн нэгдсэн эвлэл гэж манай улсад байдаг. Эдгээр байгууллагууд Монголын бөөгийн шашныг буруу гартангуудаас цэвэрлэж, ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол энэ мэт бөөчид иргэдийг сүсэг бишрэлээр наадаж, монгол бөөгийн нэр хүндийг газар доогуур оруулах шинжтэй.

Г.Аянга
Оллоо.мн